СЭТГЭЛЗҮЙН САЛБАРЫНХНЫ УНШСАН БАЙХАД БУРУУДАХГҮЙ УРАНЗОХИОЛЫН НОМНУУД


Олон хүн сэтгэл судлаач гэхээр “Хөөх, тийм үү. Намайг юу бодож байгааг мэдэх үү? Чиний хажууд хамаагүй юм ярьж болохгүй юм байна шүү” гэж ярихтай таарч байлаа. Нийгэмд сэтгэл судлаач, сэтгэлзүйчийн талаарх ойлголт өрөөсгөл байгаагийн тодхон жишээ энэ л дээ. Мөн дэлгэцийн зарим уран бүтээлүүдэд \“Ээжээ, надтай гэрлээч” УСК, “Гэрлэн дохио” ОУСК г.м\ сэтгэлзүйчдийг олон нийтэд сөрөг өнцгөөр харагдахуйцаар гаргасан байдаг.
Миний ойлгож, эрэгцүүлж байгаагаар сэтгэл судлалын шинжлэх ухаан хүний байгалийн мөн чанар хийгээд нийгмийн харилцааны уулзвар дээр орших, хүний оршихуйн үйл явцыг бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн тэнцвэрт байдлын хүрээнд цогцоор нь судладаг шинжлэх ухаан юм. Тийм ч учраас энэ салбарт ажиллахын тулд сайн уншигч байх ёстой. 
Сэтгэлзүйн салбарынхан гагц шинжлэх ухааныхаа онол, үзэл санааг уншаад зогсохгүй уран зохиолын бүтээлүүдийг уншиж, хүний мөн чанарыг олон дүрээр харах хэрэгтэй санагддаг. Тэр ч үүднээс мэргэжил нэгт нөхдөдөө өөрийн уншсан уран зохиолын ном хэдий ч сэтгэлзүйн онол, агуулгыг далд утгаар агуулсан зарим бүтээлийг уншихыг санал болгож байна.
1.Зохиолч Достоевский\Түүний олон бүтээлүүдэд сэтгэлзүйн задлан шинжлэл хийгдсэн байдаг. Ер нь түүний бүтээлүүдийг уншихад хүний дотоод мөн чанарыг олж харах шиг болдог. Өөрийнхөө уншсан хоёр бүтээлийнх нь тэмдэглэлийг хавсралтаар оруулав. 
2.Орчин үеийн дэлхийн уран зохиолын гол төлөөлөгч зохиолч Мураками \Хөгжмийн өргөн мэдлэгээ зохиол бүтээлдээ тусгадаг түүний бүтээлүүдэд хүүхдийн бага насны хөгжлийн таагүй дурсамжууд насан туршийнх нь амьдралд хэрхэн нөлөөлж байгааг уран зохиолын хэллэгээр ойлгуулахыг зорьсон нь анзаарагддаг.     

3. Зохиолч Набаков \ Дэлхийн уранзохиолын салбарт зохиолч Набаков-гийн “Лолита” хэмээх бүтээл тод ул мөр үлдээсэн төдийгүй зохиолч Набаков уранзохиолын олон бүтээл дээр сэтгэлзүйн анализ хийсэн байдаг.
                              https://huselmoroodol.blogspot.com/2018/05/blog-post.html \
4. Монголын уран бүтээлчдээс СГЗ Г.Аюурзана, Төрийн шагналт зохиолч Д.Норов, зохиолч П.Баярсайхан, зохиолч, орчуулагч Д.Оюунчимэг зэрэг зохиолч уран бүтээлчдийн бүтээлүүд сэтгэлзүйн боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулахаар санагддаг юм. 
                   https://huselmoroodol.blogspot.com/2018/06/blog-post.html

Comments