ХҮЖИЙН ГАЛ

Л.Бадарч
Бороо арилав. Сумын бага сургуулийн улаан дээвэрт цагаан байшин, цагаан цоморлиг  улаан  цэцэг адил үзэсгэлэнтэй харагдана. Саяхан энд шинэ бичгийн хичээл хийж байсан хүмүүс хичээлийн дараа зүг бүр тийш давхин харьцгааж байв.
Байшингийн дэргэдэх уяан дээр гурван морь үлджээ. Хоёр нь, том том мөнгөн чимэгт цөмцгөр ганган эмээлтэй. Эмээлийн бүүргээс бүдүүн бүдүүн ташуур өлгөөстэй. Нөгөө бүдүүн шарга морь нь, урт хавтаст, уудам суудалт том эмээлтэйг үзвэл, эзэн нь л лав сайн малчин хашир өвгөн болов уу гэмээр. 
Байшингаас үнэхээр нэгэн тохитой өвгөн, хоёр залуугийн хамт гарч ирэв. Үүлэн чөлөөний наранд гялбасан өвгөнийг, гараа өргөн саравчлахад, энгэр дэх мөнгөлөг өнгөт медаль нь гялалзана.
Тэд,  байшингийн гадна зассан сандал дээр сууцгаав.
-Би та хоёртой жаахан ярилцъя гэж авч үлдэв. Манай шинэ бичгийн дугуйлангийхнаас сурлага муутай яваа нь та хоёр. Би зуугаад хүнийг шинэ бичигт сургаж тайлаад, одоо зуугаад хүнд зааж байгаа боловч, заалт маань та хоёрт ойлгомжгүй байж болно. Ийм залуус бусдаасаа хоцорч байгаа нь ямар учиртай вэ? Учираа ний нуугүй ярилцъя гэж өвгөн тун төлөв эелдгээр өгүүлэв.

Дорж толгойгоо маажин: -Түмэн гуай! Үгүй., Багшаа! Би ч хувьдаа хичээх л юм гэхдээ ном сурна гэдэг их хэцүү юм байна шүү.
Нөгөө залуу Гомбо нь: -Би ч бас адилхан. Ном сурна гэдэг тун ч хэцүү хэрэг байгаа юм гэв.  
Өвгөн үгүүлрүүн: -Эрх жаргал төгс, одоогийн манай оронд сурч боловсроно гэдэг тийм ч зовлон болох хэцүү хэрэг биш! Харин сурахад хэцүү байна гэж хэлэх хэцүү байна. Дорж чи морь уургалахдаа,  хэзээний нэртэй уургач Нэрэнхүүгээс давуу болоод байна. Гэтэл, шинэ бичгийн хичээлээр Нэрэнхүү чамаас давуу... гэхэд, өвгөний үгийг таслан Дорж үгүүлрүүн:
-Хүн, хүний  тархи онд ондоо байдаг юм шүү. Бичиг сур, бичиг сур, бичиг үсэг гэж сум, багийн ухуулагчдын хэлхийг ч бишгүй дууллаа гээд, дурамчхан янзтай суниана. Гомбо нь Доржийнхоо амыг ширтэн:
-Нээрээ л тийм дээ гээд амаа ангайн сууна.
-Хүмүүсийн оюуны хэм хэмжээ ялгавартай боловч,  сурах эрдэм хүн хүний оюуны хирд тохирсон ондоо ондоо байхгүй. Шинэ бичигт хичээн суралцаж, хурдан тайлагдахын тулд одоо яая гэж санаж байна? гэж өвгөн хоёр залуугаас асуув. Дорж өвгөн рүү сочмог харж:
-Харин л дээ яая даа байз.
-Хайнзангийн хүүхдийн найр өнөө бил үү? гэж Гомбо руу харав.
Гомбо нь: -Хаанаас даа маргааш шүү. Харин өнөө чинь нэг тиймхэн байна. Түмэн гуай!  Буг чөтгөртэй үлгэр ярьж өгөхгүй юугэж өвгөний нүүр өөд өлийнө. Дорж  дахин суниаж:
-Хүүе нээрээ Түмэн гуай чинь сайхан юм ярьдаг юм гэнэ билээ. Одоо нэг үлгэр яриач дээ! гээд том соруулт гаансандаа тамхи нэрэв.
Эцэг хүний энэрэнгүй нүдээр, хоёр залуугийн хачин аашлахыг харан суугч өвгөнийг үзвэл, ярьж ухуулах гэсэн зорилоос ухрах няцахын шинжгүй. Харин ярилцах нөхцөл сайхан бүрэлдсэнийг завдан ашиглаж:
-Дандаа л шинэ үсэг, шинэ үсэг гэж нэр усгүй үглээд байвал, зарим удаад сонингүй байж болох юм бизээ. Хүүхдүүд минь завтай бол өвгөн ах нь сонин юм ярьж өгөлгүй яах вэ гэв.
Хоёр залуу ам нийлүүлэн:
-Завтай завтай одоо үлгэрээ яриач гэж гуйцгаав. Өвгөн хэдэн минут бодос хийж сууснаа, үгүүлрүүн:
Хувьсгал мандахаас өмнө үеийн нэгэн явдал санагдана. Эцэг эх нялх багад минь нас барцгаан дүү бид хоёр өнчрөн үлдсэн юмсан. Дүү маань нутгийн хүрээн дээр шавьлан сууж, багш ламын тогоо барьж, төвд ном үзэж байлаа. Би Галсан тайжийн адуучин, зарц явахдаа дүүгээ эргэхээр байн байн хүрээ ордог байлаа. Дүү маань эхний жилүүдэд шамдан сурч, хэдэн их шогол номыг цээжээр уншиж чаддаг болов. Би үүнд нь баярлан эргэж очих бүрдээ номоо улам шамдан сурч, сайн лам болохыг бодож үз гэж дүүдээ захидаг байв. Нэг удаа миний ингэж хэлэхийг тосгуулж, “Ах та намайг сайн хүн болоосой гэхдээ ингэж хэлдгийг тань би мэднэ. Гэвч төвд номд нэвтэрхий болоод, сайн лам бологчид нь “догшин моринд мордож чадахгүй номхон морийг хазаарлаж чадахгүй, тийм хүмүүс болчихдог байна шүү” гэж дүү минь өгүүлэв. Эцэг амьд байхдаа дүү бид хоёрт  “Юу ч сурсан багадахгүй эрдэм болно” гэдэг сан. Тэхэд дүү минь хулгай хийж сурвал эрдэм үү” гэж эцгээс асууж билээ. Тэхэд эцэг Ундрахын толгойг илбэн: “Хаанаас даа ах дүү айл саахалтдаа хал балгүй, харин тэдэнд ба өөртөө хэрэг болох юухныг ч гэсэн сурвал эрдэм болно” гэхэд нь Ундрах “Аливаа юмыг сурахдаа хэнд ямар хэрэгтэй болохыг сайн мэдэх хэрэгтэй  юм байна” гэж давтан хэлж байсан нь санаанд оров.
-Тэгээд яая гэж дүү минь гэвэл
-Нэгэнт багш ламын мэдлээс давах газаргүйгээс хойш төвд ном үзсэн нэртэй байна. Гэвч би Монгол ном үзэж эхэлсэн. Та энэ тухай багштанд үг алдуу зай. Тэр, монгол үзэж байна гэж мэдвэл сүйд болох нь тэр шүү гэв. Ямар учраас монгол үзэх болсныг асуухад “Төвд номыг хэдэн удаа түм дахин уншивч, амьдарч аж төрж явахад хэрэг болох юм байхгүй. Харин монголч болвол ядаж До вангийн сургаалийг уншаад, жин тээхэд ямар ямар юм төхөөрч явдаг болохыг мэднэ шүү дээ гэж дүү маань хэлдэг байв.
“Төвд ном,  аж төрж,  амьдрахад чухам ямар хэрэгтэй юм бэ?” гэж дүү маань багшаасаа асуудаг байжээ. Тэгэхэд  “Ном их үзэж олон дахин уншсаны үр шимийг хүн энэ насандаа олж хүртэхгүй, гагцхүү үхсэн хойно хойд насанд хэрэг болно” гэж багштан залбиран өгүүлдэг байж гэнэ. “Тэгвэл үзсэн номынхоо үр шимийг даруй хүртэхийг хүсвэл түргэн үхэх хэрэгтэй болох нь ээ? Гэж Ундрах асуужээ. Багштан уурлаж “чи үзсэн номын үр шимд яарах болоогүй байна. “Дахин хэдэн арван их шогил ном тогтоож, над шиг хэдэн бум дахин унших хэрэгтэй” гэдэг байсан ажээ. Багштан нэг өдөр өвчлөн хэвтэж байжээ. Тэгээд Ундрах чи явж эмч ламыг залж ир гэжээ.
Урдрах: -“Багш та нэгэнт бурхны номонд нэвтэрхий болоод, хэдэн бум дахин уншсан тул түүнийхээ үр шимийг олж хүртэх гэж яарч байгаа биз. Бас ч хойд нас бүхэл бүтнээрээ байгаа тул та одоо нерван дүрийг үзүүлэвч, гомдох хоргодох зүйлгүй бус уу?” гэж Ундрах өчив. Энэ үгйиг сонсож багштан хилэгнэж Ундрахыг торлог модоор нэвширтэл жанчжээ. Энэ явдалаас хойш багштаны уур хилэн нь үргэлж бадран, Ундрахын төвд номд дургүйцэх нь улам нэмэгдсэн тул багштаны гарын шүүрийг өдөртөө хэд дахин идэх болов.  Нэгэн өдөр Ундрахын дээлийн цоорхойгоор монгол үсгийн цагаан толгой цухуйж байхыг багштан нь хармагцаа булааж аваад галзуурсан мэт уурлан урж хаялаа. Тэгээд Ундрахын тархи толгойгүй балбаж “Дахин монгол ном авч явбал, чамайг даа” гэж сүрдүүлэн заналаа. Багш лам Ундрахыг монгол ном үзүүлэхгүй гэж үргэлж чандлан хянаж байв. Эзгүйд нь тосон дэнгий нь баг ч болов хэрэглэсэн бол их гэгчийн байцаалт шүүлтийг явуулна. Дүү минь өдрийн цагт багштаны тогоо шанаганаас өгсүүлэн, бүх ажлыг амжуулж бас сүм дуганы хар бор ажлыг хийх тул өчүүхэн ч завгүй. Гагцхүү бүх хийдийнхэн унтсан гүн шөнө, өвлийн тэсгэм хүйтэнд болов гэрийн гадна сууж сарны гэрэлд монгол номоо хичээнгүйлэн үздэг байжээ. Саргүй шөнө бол түүнд хүнд хүчир ажлын өдрүүдээс нь ч илүү уйтгартай өнгөрдөг байжээ. Нүдээ аниад чимээгүй хэвтэхэд нь, уншиж дуусаагүй номны дараагийн нь мөрүүд санагдаж шөнийг ихэнхийг сэрүүн хэвтэнэ. Ингэж хэвтэхдээ эрдэм сурах хамаг насаа алдаж байна гэж гунихарна.
Үнэхээр эрдэм сурах насаа алдсан тэр зуны нь саргүй нэг шөнө, харанхуй орчлонг голон гаслах түүний тархинаа гэрэлт цохын  гэрэл мэт өчүүхэн нэг бодол орж иржээ. Түүний уншсан номын дотор: Нэгэн хичээлт хүн гэрэл цохын гэрлээр бичиг уншин сурсан гэх нэгэн явдал санагджээ. Тэр цохын гэрэл, багш ламын тосон дэнгийн гэрлийг бодвол, юухан байх билээ. Хамгийн жижиг цөгцтэй зулын гэрлээс бага, хүжийг цог мэт өчүүхэн биз гэж санав. Гэвч түүгээр ном уншиж болдог байж шүү! Болдог ч гэсэн тэр гэрэлт цохыг хаанаас олох билээ. Шөнийн харанхуйд хүжийн гал мэт үзэгдэн явдаг тэр өчүүхэн амьтныг хаанаас олох билээ гэж гунихардаг байжээ.
Би нэгэн удаа дүүгээ эргэхээр хүрээ тийш давхив. Үдшийн бүрий эхэлж, холын юм үзэгдэхгүй болов. Багш ламын хашааны хаалга түгжээтэй бөгөөд, хичнээн дуудавч тайлж өгсөнгүй. Дүү маань намайг үргэлж харуулдаж байдаг тул хичнээн орой ирэвч төдхөн тайлаад өгдөг юмсан. Тэр унтчихав уу? Дүүтэйгээ одоо эс уулзвал мөд эргэн ирж чадахгүй, яая гэж гайхаж байгаад хашаан дээгүүр нь даваад орчихов.
Багш ламын зун суух жижиг модон байшингийн үүд нь дотроосоо түгжээтэй. Онгорхой цонхоор бурхны нь өмнөх зул сүүмэлзэвч, байшин дотор хүн бий эсэх нь мэдэгдсэнгүй.
-Миний дүү!  Ундрахаа! гэж би аяархан дуудав. Чимээ алга. Дахиад
-Ундрахаа ! Ундрахаа! гэж дуудав, хариу алга. Гагцхүү сүүмэлзэх зулын гэрэлд алтлаг өнгөт бурхдын дүр бүдэгхэн үзэгдэнэ.
-Хүн байна уу? гэж цонхоор өнгийтөл,
Үл мэдэг чичэрхийлсэн дуун сонсдоод: Бас үргэлжилнэ. Багштан намайг хулгайч гэж айсан биз ээ гэж бодоод:
-Багшаа би Ундрахын.... гэж хэлтэл, тасалж,
-Чи Ундрахын сүнс үү гэж чичэрхийлсэн  багштаны дуу танигдав.  Эгшин зуур сонсогдсон “сүнс” гэдэг үгийг сонсоод өөртөө итгэсэнгүй.  Яагаад “сүнс” байх билээ? Лав ташаа сонсов. “Ах” гэсний нь  “сүнс” гэж дуулснаас зайлахгүй  гэж бодоод:
-Тиймээ, Та багштан мөн үү? гэв.
-Богинохон тарни уншиж чичэрхийлсэн дуу улам чангадан гарч байшин дотор хангир-чингэр болсон чимээ дэгдэв. Багштан торонд орчсон огтоно шиг, жижиг байшиндаа түржигнэж байснаа (хүүе багш минь би байна) гэж биеэ таниулахын хооронд, нөгөө этгээдийн онгорхой цонхоор үсрэн гарч,
-Ай таминь ээ... Таминь. Ундрах буг болжээ. Тэр буг болоод босож ирэв гэж их дуу тавин орилж хамар хашаа руу харайж оров. Ундрах буг болов, тэр босож ирэв гэж үхлийн муухай дуугаар үргэлжлэн хашгичав.
“Ундрах буг болов” гэсэн үгийг сонсоод дотор палхийж чухам хаана байгаагаа мэдэхээ байгаад, бүх бие чулуу болчихсон юм шиг хөшчихөв.
Хаалганы түгжээг тайлж гараад, уяатай морио тайлж мордох гэтэл, морь минь хамраа дуугарган үргэв. Харвал гудамжны булан бүрд лам нар бөөгнөрөн зогсож:
-Тэр! мөн мөн.. за явлаа... Наашаа явах нь гэж шивэр авир ярилцана.
Би мориндоо мордон хэсэг лам нарын зүг явлаа. Гэтэл тэд зугтаана.
Дүү минь буг болов гэдэг үг улам лавшран... Би зүүдлээгүй. Дүү минь хаана байна. Орчлонд ганц санах сарвайх дүү минь! Буг ч болсон, юу ч болсон би түүнтэй заавал уулзах ёстой. Лам нараа! Та нар яагаад зугтана вэ? Гөрөөчний гэрт чоно гөлөглөдөг бил үү? Лам нар та нар буг чөтгөрийн эрлэг биш билүү? Тэгээд, Та нарын хүрээ хийд чинь буг чөтгөр нарын орон болов уу? Дүүгий минь та нар яав? Дүү минь хаана байна гэж хашгиран  лам нарын хойноос давхин тэр жижиг хийдийг шөнийн турш тавгүй болгов.
Гэвч би хэнтэй ч тохиолдож дүүгээ асууж чадсангүй бөгөөд хөөрхий дүүгээ хаана байгаа ч мэдэж чадсангүй билээ.
Хийд рүү ирсэн тэртээ зүүн хойд замаар, нүүгэлдсэн бараан юм наашилж явах нь харагдав. Түүн дээр давихан хүрвэл үхэр тэргээр ус зөөдөг өвгөн ус тээж яваа нь ажээ.  Миний дүү Ундрах хайчсаныг мэдэв үү? гэж түүнээс асуув Өвгөн ойртон ирж миний нүүр өөд өлийн хараад:
-Тэр жаал хүү өнгөрсөн шөнө нас барсныг өглөө нь хөдөөлүүлсэн гэнэ билээ гэв.
Өвгөний эл үг, толгойд минь эргэлдсэн өчүүхэн горьдлыг тас татаж ухаан сэтгэл минь зовлонгийн гашуун далайд пал хийтэл унав.
-Дүү минь үхжээ. Бас тэр буг болов..........Үгүй ээ, нүдээр үзэхээс нааш яасан ч итгэхгүй. Уулзах горьдол тасрахгүй гэж бодогдоно.
-Тэгээд түүнийг хаана оршуулсан бол? гэж өвгөнөөс асуувал: Өвгөн буурал толгойгоо эргүүлэн зүүн хойдохь өнчин толгойруу харав. Үүлэн чөлөөгөөр тусах нарны гийгүүлэнд зэвийн үзэгдэх тэр толгойн энгэр дээр хар цагаан хоёр юм тодхон харагдаж байв.
-Тэр хар цагаан хоёр юмыг харж байна уу? Хөөрхий тэр.. тэр гэж өвгөн гараа сунган заав.
Маань гэтэл арай том энэ цагаан нь юу байдаг билээ! Цагаан чулуу юм уу? Тэр хар нь... тэр хар нь.. гэж бодол хийлэн, юу ч байсан очиж үзье гэж шийдэн мордов.
Хажуугийн гүвгэр дээр гарахын хамт, нулимсаар дүүрсэн нүдэнд минь өнөөх хоёр дүрс бүрэлзээд, морь минь үргэж холбилзоод байхаар нь морио тэнд нь тушаад цааш явтал, үнэхээр хүний хүүр мэт юм үзэгдэв. Жаахан дөхөн очиход, өрөөсөн гараараа газар тулж, өндийхийг оролдон байгаа юм шиг харагдлаа.  Нүдээ сайн арчаад харав ч тэр дороо нулимс дүүрэх тул мөн л хэвээр. Бас цааш хэдэн алхам дөхөн очтол амьсгаадан шуугих чимээ сонсдов. Мэлтийн гэрэлтэж байсан сарны наагуур хэсэгхэн хар үүл шурган орж, бараан сүүдэр нөмрөн авав. Харанхуйд тэр хүүр өндийн босох гэж улам хүчдэн, аймшигтай зэвүүнээр уухилан хэвтэнэ. Лав буг болжээ. Одоо босоод ноцолдох нь гэдэг бодол толгойд минь эгшин зуур гялсхийн орлоо. Нуруу руу хүйт дааж дээл мөрөөс минь хөндийрөх шиг болов. Дав хийж иргэн үзэх гэтэл, нэг их том хар юм ухасхийгээд намайг бариад авлаа. Тэгээд юу болсныг мэдсэнгүй ухаан минь жигтэйхэн болчихжээ. Нэг мэдсэн, би малгайныхаа бүчийг байдаг чадлаараа атгачихсан зогсож байв. Үхэл, хагацлын зовлонгийн гашуун нулимс, аймшгийн хар алчуураар эгшин зуур арчигджээ. Хэсэг үүл өнгөрч сарны гэрэл дахин дусахад хөөрхий дүүгий нь минь хүүр өмнө минь хэвтэж байлаа. Нулимс болсон нүдэнд минь бас  өнөөх цагаан юм бүрэлзэнэ. Дүүтэй минь адил хэнд ч хэрэггүй болоод энд хаягдсан энэ цагаан юм юу байдаг билээ? гэж бодоод түүнийг задалвал цөм монгол ном байлаа.
“Төвд номоор чи юу хийх юм бэ? Монгол ном!... Юу гэж бичсэнийг доор нь ухаар ч болох, үндэсний хэл бичиг, амьдралд минь хэрэг болно” гэж дүү минь цовоо, авхаалжтай хар нүдээ гялалзуулан хэлдэгсэн. Ингээд дүүгийн минь сэргэлэн нүд дахин хэзээ ч үзэгдэхгүй, тэр юун тухай ч ярихгүй, энэ аймшигт гэнэтийн үхлийнхээ тухай ч ярьж чадахгүй болсон билээ.
Дүүтэй минь үерхэж, монгол ном хамт үзэж байсан, нэг хүүтэй би хожим нь уулзаж, хөөрхий дүүгийнхээ үхлийг сонссон билээ. 
Зуны тэр нэгэн харанхуй шөнө багштан эзгүй байжээ. Ном унших гэрэл гэгээгүй зовлон дүүг минь атгаад байлаа. Дүү минь өнөөх л санааширдаг зүйлүүдээ бодож эхэлжээ. Гэрэлт цох хүжийн гал мэт үзэгдэн нисэх тэр цохыг хаанаас олох билээ гэж санаашраадхав. “Гэрэлт цохын гал хүжийн гал төдийн юм бол хүжийн галаар ном уншихыг туршъя. ...” гээд нэгэн хүж авч асаан номын мөрийг дагуулан барьж үзвэл уншиж болом санагджээ.
Ундрах ном уншиж эхэлмэгцээ бүх зовлонгоо мартаж, гагцхүү номд гарах зүйлд бүх ухаанаа хандуулдаг байсан байжээ. “.....тэр хэрцгий тайж ихэд уурсан, “Хар муу боол!  гэж ташуураа далайж....” гэж унштал хүнд нудраг түүний толгой дээр тас хийж буув. Дүү минь дав хийж босон харайж, амжсан боловч дараагийн цохилт буусан тул ухаан алдан газар унасан байлаа. Ийнхүү нялх балчир бие нь багштаны хэрцгий занчилтыг даасангүй дараа өдөр нь нас нөхцөж, эрдэм сурах насаа алджээ. Багш лам энэ балмад явдалаа нуухын тулд: “Ундрах муу юм шүглэж нас бараад буг болов” гэж зарлажээ. Гэвч дүү минь амьсгал хураахынхаа өмнө, нэгэн нөхөртөө багш ламын энэ жигшүүрт хэргийг ярьж өгч амжаад:
-Чи саргүй харанхуй шөнийг над шиг уйтгарлан өнгөрүүлэхээ бай! Хүжийн галаар ч болов унш! Хүжийн галаар уншиж болно шүү! гэж гэрээслэсэн байв.
Урьдын цагт ийм байлаа. Хувьсгалын өмнөх монгол оронд, эрдэм ном сурахын боломж  “хүжийн гал” шиг тийм өчүүхэн байлаа. Одоогийн гэгээн соёлт Монгол оронд эрдэм сурахын бололцоо нарны гэрэл шиг өргөн дэлгэр байна! гэж өвгөн нар өөд гараа сунган заав.
-Урьдын хүмүүсийн, үндэсний хэл бичгийг сурахад хүжийн гал ч чөлөөтэй олддоггүй байж шүү. Нээрээ одоогийн бид чинь энийг бодвол юу шиг боломжтой байна: Сайн багш, сайхан танхим, нарны гэрэл шиг цахилгаан гэрэл, сурах ном, цаас харандаа, завтай чөлөөтэй цагууд, юм бүхэн, юу хэрэгтэй бүхэн бэлэн байна. Ийм байхад “сурахад хэцүү” гэж хэлэх амгүй юм байна шүү гэж Дорж өөрөө өөртөө хэлэх  мэт үгүүлэв: 
-Гагцхүү хүжийн галаар ном унших гэж оролдож байсан талийгаач дүү минь “сурах хэцүү” гэдэг энэ үгийг хэлэх эрхтэй байсан юм шүү! гэж өвгөн нэмэн хэлэв. Дорж өвгөн багш өөд гуйсан царайгаар харж:
-Бид одооноос эхлэн хичээе! Яавал шинэ бичигт сайн бөгөөд түргэн суралцах вэ? гэж асуув. Гомбо тэр хүжийн өчүүхэн галыг олж үзэх гэсэн шиг наранд гялбасан нүдээ улам жартайлган сууна.
1947он

Comments

  1. Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр,
    Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт зарж, баян болсон тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой бол интернетээр интернэтэд тавтай морилон ирэхэд ядуу, Прадханы эмч нар интернет дээр имэйлээр хандаж, хандивлагч болсон.
    Би бөөрний 1-ийг мөнгөөр ​​хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна.
    Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн.
    Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилтыг даван туулж байгаа, эсвэл та баян байхыг хүсч байвал та имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Эсвэл +91424323800802 руу залгана уу
    No Whatsapp: +15177971496.

    ReplyDelete
  2. Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр,
    Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт зарж, баян болсон тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой бол интернетээр интернэтэд тавтай морилон ирэхэд ядуу, Прадханы эмч нар интернет дээр имэйлээр хандаж, хандивлагч болсон.
    Би бөөрний 1-ийг мөнгөөр ​​хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна.
    Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн.
    Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилтыг даван туулж байгаа, эсвэл та баян байхыг хүсч байвал та имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Эсвэл +91424323800802 руу залгана уу
    No Whatsapp: +15177971496.

    ReplyDelete
  3. Үнэхээр сайхан өгүүллэг байна

    ReplyDelete
  4. Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

    ReplyDelete

Post a Comment