Австрийн сэтгэл судлаач, сэтгэл судлалын шинжлэх ухааны эцэг гэгддэг Зигмунд Фройд олон бүтээл туурвиж, психоанализийн онолыг хөгжүүлснээрээ нийгмийн шинжлэх ухааны салбаруудад жинтэй хувь нэмэр оруулжээ. Түүний олон арван бүтээл өдгөө дэлхийн зах зээл дээр худалдаалагдаж байгаа бөгөөд www.verywellmind.com сайтад Зигмунд Фройдийн туурвисан алдарт бүтээлүүдийг
-
Studies on Hysteria (1895)
-
The
Interpretation of Dreams (1900)
-
The
Psychopathology of Everyday Life (1901)
-
Three Essays on
the Theory of Sexuality (1905)
-
Jokes and Their
Relation to the Unconscious (1905)
-
Totem and Taboo
(1913)
-
On Narcissism (1914)
-
Introduction to
Psychoanalysis (1917)
-
Beyond the
Pleasure Principle (1920)
-
The Future of an
Illusion (1927)
-
Civilization and Its Discontents (1930)
-
Moses and
Monotheism (1939) хэмээн жагсаажээ.
Өдгөө монгол хэлээр
уншигчдад хүрч буй “The Psychopathology of Everyday Life (1901)” буюу “Сэтгэцийн
эмгэг судлал өдөр тутмын амьдрал” ном нь Фройдийг амьд ахуй цагт 12 гадаад хэлээр орчуулагдаж,
герман хэл рүү хэдэнтээ орчуулагдсан байна.
Номын нэр өнгөц харахад
нэлээд хүнд юм шиг боловч энэхүү номд бид өдөр тутмын амьдралдаа танил хүнийхээ
нэрийг яагаад мартдаг, бичих, уншихдаа яагаад алдаа гаргадаг, зарим зүйл яагаад
өмнө нь тохиолдож байсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг зэрэг асуултуудын хариултыг
Фройд өөрийн үл ухамсарлахуйн үзэл баримтлалынхаа үүднээс өгдөг. Тэгэхээр
өөрийнхөө талаар сонирхогч, хүн төрөлхтний оюун санаанд нуугдсан сонин содон
бүхнийг гайхан бишрэгч хэн бүхэнд энэ ном сонирхолтой байна байх...
Номын орчуулагч Ч.Нямсүрэн
Comments
Post a Comment