Миний мэргэжил сэтгэлзүйч

2010-12-30
Сүүлийн жилүүдэд хотыг дагасан их нүүдэл өсөн нэмэгдэж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч, Улаанбаатар хот дахь төвлөрөл ихэсч, хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ нь Улаанбаатар хотын уур амьсгал бохирдож, хүн ам биемахбодь болон сэтгэлзүйн хувьд эрүүл аж төрхөд сөргөөр нөлөөлж байна. Үүний томоохон жишээ нь стресстэх, хүмүүсийн харилцаанд үл ойлголцол гарч байгаа зэрэг юм. Хэрэглээний төвшинд сэтгэл судлаач нь өөрийнхөө хийж буй үйлдэл, бусадтай харилцах харьцаа, амьдралын хэв маягтаа сэтгэл хангалуун бус байгаа хүмүүст асуудлаа шийдвэрлэх, өөрийгөө буруутгахгүй байхад нь тусалдаг. Ийм учраас өнөөгийн нийгэмд сэтгэл судлаачийн эрэлт хэрэгцээ ихээхэн байгаа юм. Гэсэн хэдий ч Монголын хүн амын амьдралын төвшин харьцангуй доогуур байгаа учраас сэтгэлзүйчид төлөх үнэ хөлсний асуудал иргэдэд тулгардаг.
Ийнхүү судлах зүйл хийсвэр хэрнээ хэн нэгний хамгийн чухал сэтгэл гэгч эрхтнийг эмчилдэг сэтгэл судлалын шинжлэх ухаан, сэтгэл судлаач нь
Хүн урагт бүрэлдэн бий болохоос үхэх хүртлэх насны онцлогийг судладаг.
Сурган хүмүүжүүлэх арга зүйг өөрийнхөө агуулгад багтаадаг.
Архи мансууруулах бодис хэрэглэх зэрэг сөрөг зан үйл, нийгмийн гажуудалд ямар нэг байдлааар оролцож, түүнээсээ болон сэтгэлзүйн хувьд хэвийн бус байдалд орох орсон хүмүүст тухайн асуудлаас нь гарах арга замыг олоход нь туслах. Энэ ойлголтыг нэгтгэн авч үзвэл сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн хэмээн тодорхойлох бөгөөд энэ тухай “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэж: нийгэм сэтгэлзүйн гаралтай зохистой шийдвэрлэх шаардлагатай сэтгэцийн түр зуурын хямралд өртсөн хувь хүнийг хэлнэ. Хүмүүсийг сэтгэцийн тулгамдсан асуудалд хүргэж байгаа асуудлуудыг зохистой шийдвэрлэхгүй болт сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйлийн хямралд хүргэх нийгэм сэтгэлзүйн гаралтай сөрөг хүчин зүйл олон байдаг. Үүнд : -хүүхдийн буруу хүмүүжил, гэр бүлийн санхүү, эдийн засгийн байдал доройтох, гэр бүлийн салалт, хэрүүл тааламжгүй харьцаа...гэх мэт сөрөг хүчин зүйлийг нэрлэж болно.”[1] хэмээн өгүүлжээ.
Байгууллагын ажилчидын уур амьсгал, тэднийг ажлын өндөр бүтээмжтэй ажиллах арга зүйг санал болгох зэрэг салбар, чиглэл болгоноороо тулгамдаж буй асуудлуудын арга замыг тодорхойлоход өөрийн хувь нэмрийг оруулж байдгаараа хөрвөх чадвар бүхий, өндөр чадвар шаарддаг мэргэжил юм. Энэ эрэлт хэрэгцээг даган Монгол Улсад сэтгэл зүйч мэргэжлээр 5-6 Их Дээд сургууль мэргэжилтэн бэлтгэж байгаа юм.
Ийнхүү төрөхөөс үхэх хүртлэх насны онцлогуудаа, тухайн насанд ямар зөрчил үүсдгийг мэдэж, хүүхэд хүмүүжүүлэх арга зүйд суралцаж, өөрийгөө асуудалд өртөхгүй байх арга замуудыг бий болгож нийгэм сэтгэлзүйн өндөр дархлаатай болдог сэтгэлзүйч нь “Оюун ухаан, сэтгэлзүйн гажиг, суралцах чадвараа алдах, танин мэдэхүйн зан харилцааны чадвараа алдах, танин мэдэхүйн зан харилцааны болон сэтгэл санааны асуудал зэргийг хувь хүн, хүүхэд, гэр бүл, бүлгээр нь эмчлэх арга зүй ашиглан оношилж эмчилнэ. Зан төлвийг тодорхойлох, сайжруулах хөтөлбөрүүдийн дизайн гаргаж хэрэгжүүлнэ. ...Сэтгэлзүйн сорилыг сонгох, зохион байгуулах, үнэлэх ажлыг хийнэ.”[2] хэмээн тодорхойлжээ.
Асуудалгүй амьдрал гэж байдаггүй тийм ч үүднээс амьдралд тулгамдаж байгаа асуудлуудын шийдвэрлэх арга замыг сонгоход бидний мэргэжилийн мөн чанар оршино. Хөгжлийн шинэ шат бүхэнд тулгарч буй сорилт бүхнийг эрүүл сэтгэхүйгээр шийдвэрлэх, эрүүл стрессгүй, сэтгэлзүйн эмгэггүй нийгмийг цогцлооход сэтгэлзүйчид өөрсдийн хувь нэмэр оруулна. Сэтгэлзүйчээр мэргэшээд мэргэжлээрээ ажиллахгүй байгаа ч гэсэн эх орондоо зөв хүмүүжилтэй иргэн төлөвшүүлж, эрүүл нийгэм цогцлооход өндөр хувь нэмрээ оруулна. Яагаад гэвэл бид энэ арга зүйг судлаж төгсдөг юм.  Эрүүл бие, эрүүл сэтгэхүйтэй иргэн эх орны жинхэнэ капитал болсон өнөө нийгэмд эмгэггүй, эрүүл сэтгэхүйн төлөө сэтгэлзүйчид байнгын харуулд зогсож буйг санагтун, сонсогтун.
Номзүй
1.      Ганцэцэг Т, Лянхуа Д. Стрессийг үүсгэх шалтгаан ба оношлогоо, тусламж. УБ.,2010
2.      Орчуулагч Ц.Оюунгэрэл Ажил, Мэргэжил бага лавлах толь. УБ.,2010
[1]  Т.Ганцэцэг, Д.Лянхуа Стрессийг үүсгэх шалтгаан ба оношлогоо, тусламж. УБ.,2010 12 тал
[2]  Орчуулагч Ц.Оюунгэрэл Ажил, Мэргэжил бага лавлах толь. УБ.,2010 284 тал


Сэтгэгдлүүд

2010-12-30 - gogo
Бичсэн: Nyamsuren IP: 202.179.20.135 Монгол
enehuu iltgeleeree guren.mns zohioson iltgeliin temtseend tusgai bair ezelj bailaa гоё шүү
. Шууд холбоос . Засах . Устгах

2010-12-30 -
Бичсэн: dadido IP: 180.235.179.54 Монгол
зүгээр блог байна бичээд байгаарай
. Шууд холбоос . Засах . Устгах

2011-1-3 - bayarlalaa
Бичсэн: Зочин IP: 124.158.90.2 Монгол
mash ih bayarlalaa гоё шүү
. Шууд холбоос . Засах . Устгах

2012-3-22 -
Бичсэн: зээ (зочин) IP: 180.235.180.153 Монгол
өөр юм их бичээрэй
. Шууд холбоос . Засах . Устгах

2012-3-22 -
Бичсэн: зээ (зочин) IP: 180.235.180.153 Монгол
гэхдээ алхам тутамд болж байгаагаас бага зэрэг хөндий юмаа голыг нь олсон хариу хэрэгтэй байна
. Шууд холбоос . Засах . Устгах

Comments

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    ReplyDelete

Post a Comment