АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫНХАНД АМТТАЙ---ЦУВРАЛУУДЫН ТУХАЙ

Дэлхийн хамгийн том мэдээллийн урсгалыг өөрийн биеэр оруулсан болохоор оюун ухаанаа унтраана гэдэг амаргүй болжээ.

(Ж.Золбаяр \Амай\ Амьдрал бол аялал, 222-р тал)

...Олон улс дамжсаар байгаад, хил дээр мэдэрдэг тэрхүү айдас түгшүүр үгүй болжээ. Ганцаардлын холын замд ихэд ядарч, өдөр бүр өөрчлөгдөх амьдралдаа хөлөө олж чадахаа больж байгаа нь мэдрэгдэж байгаа ч, явахгүй бол болохгүй.

(Ж.Золбаяр \Амай\ Цаг хугацаагаар, 251-р тал)

...Олон жил замд яваа миний хувьд хааяа гадны хэлээр хүмүүстэй ярих сонирхолгүй, дургүй болдог тул “Дуугүй алхалт” буюу ярьж, дуу авиа гаргахгүй явдаг үетэй таарсан тул жолоочид тайлбар тавилгүй...

(Ж.Золбаяр \Амай\ Амьдрал бол аялал, 252-р тал)

Хол замд тогтмол явдаг хүмүүс өөрийн, сайн чанарын унтлагын ууттай байхыг мэргэжлийн аялагчийн хувьд би зөвлөж байна. Зочид буудлууд цагаан даавуугаа хэрэглэх бүрдээ дахин дахин угааж ариутгаж, цайруулдаг болохоор боок наалдах, элдэв химийн үнэртэй байх нь энүүхэнд юм.

(Ж.Золбаяр \Амай\ Амьдрал бол аялал, 308-309р тал)



 

Таван жилийн өмнө Амайгийн “Гайхамшигт ертөнц” \ http://huselmoroodol.blogspot.com/2016/09/blog-post_24.html \, “Амьдрах сайхан шүү” хоёр цувралыг уншаад аялалын адал явдлыг нь гайхаж байв. Он цаг өнгөрөхийн хэрээр хүний аливааг харах өнцөг өөрчлөгддөг нийтлэг жишгээр энэ удаа Амайгийн “Цаг хугацаагаар”, “Амьдрал бол аялал” гэх хоёр цувралаас олон сар жилээр ганцаараа аяласан хүнд бие махбодийн болоод сэтгэлзүйн талаас ямар асуудал тулгардгийг харахыг илүү хичээв. Амай ч тэр тухай цөөнгүй нийтлэлдээ дурдсан нь ирээдүйд цүнхээ үүрээд гарах олон монгол залууст аялалд сэтгэлзүйгээ бэлтгэхэд нь туслах болов уу? хэмээн итгэж байна.

Бид тайван, аюулгүй орчинд өөрсдийн байгалиас өгөгдсөн хүч чадлаа тултал нь ашиглаж чаддаггүй аж. Харин аялагч Амай дайн тулаан, босогчидтой газар явж байхдаа байгалиас өгөгдсөн сэрэмж, соргог мэдрэмжээ ашиглан аялалаа үргэлжлүүлсээр байсан нь гайхалтай байлаа. Хүнд хэцүү, мөчүүдэд “Би монгол хүн шүү” гэж өөрийгөө хүчлэн гагц урагш чиглэн алхана. Тийм ч учраас тэр дэлхийг судлах зорилгодоо хүрч чадаж, гайхамшиг биш гэж үү.

Амай өөрийн очсон улс орнуудын түүх, соёл, хүмүүсийн амьдралын хэв маягийг судлахдаа энгийн иргэдийн дунд орж буюу гэрт нь зочилж, тухайн орны байгаль цаг уур, аж ахуйн онцлогийг харуулсан бүсүүдээр явж монголд хэрэгжүүлж болох болох хөгжлийн санаануудыг өөрийн үзсэн харсан дээр тулгуурлан дэвшүүлсэн нь бас нэгэн онцлог байлаа. Тэр дундаа аялал жуулчлалын салбарынханд тун хэрэгтэй санаанууд их байна. Ганцхан жишээ дурдахад “Цаг хугацаагаар”, “Амьдрал бол аялал” цувралуудад Лаос улсын жишээг дараах байдлаар дурджээ:“...Гэр бүлээрээ ажиллуулдаг тосгоны жижиг буудлын нэг жижиг өрөөнд шумуулын тор, цэвэр гэмээр даавуутай ор. Цаана нь ус халаагч, шүршүүр, суултууртай ариун цэврийн өрөө. Орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэхийн сайн тал нь энэ. Хүмүүсээ заавал гадаад эсвэл их хот явуулж, ажил хайлгана гэж байхгүй. Гэр бүл, дотныхоо хүнтэй төрсөн газраа үр хүүхдээ өсгөөд, хажуугаар нь орлого олж, амар тайван амьдрах боломжийг аялал жуулчлалын зөв бодлого бий болгож байна. Гадны жуулчид өөрсдөө ирж мөнгөө үлдээнэ...” (Ж.Золбаяр \Амай\ Амьдрал бол аялал, 220-221р тал)

Тэрээр хүн төрөлхтнийг автуулж буй архи, тамхи, хар тамхи гээд аюулт хоруудын тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлж, яагаад хэтрүүлэн хэрэглэх ёсгүйг дурдсан нь ёстой л “явсан хүнээс үг сонс” гэх ардын зүйр үгийн үнэ цэнийг харуулсан явдал байв.


Comments

  1. Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

    ReplyDelete

Post a Comment