Түүхийг уран сайхны
хэлбэрээр зохиомжилсон алдарт зохиолчдын бүтээлийг унших бүрийд л сэтгэлд
эмзэглэл төрж, хөнгөн гунигт автана. Түүх өөрөө алдаа, онооны дэнс, алдагдсан
цаг хугацаа аж. Энэ удаа элэг нэгтнүүдээ, өвөрлөгч ард түмнийхээ өнгөрсөн түүхийг
эрэгцүүлэх боломж олдсон нь Д.Маамын “Гишгэх газаргүй хөл” роман уншсан явдал
байв.
....“Хөлгүй
хүнд ч сэтгэлийн хөл гэж байх ёстой доо” гэж тэрбээр бодов. (Д.Маам Гишгэх газаргүй
хөл 278-р тал)
Хятад хүмүүс Мао
удирдагчаа “нар” хэмээн дээдлэнэ. Харин БНХАУ-ын эрхшээл дэх бага үндэстнүүд Мао
удирдагчийг “нар”-аа хэмээн дээдлэдэг болов уу? Үүний хариултыг бид МУ-соёлын гавьяат
зүтгэлтэн, багш, түүхч Д.Маамын “Гишгэх газаргүй хөл” романаас авч болно.
Роман Өвөрмонголын
сэхээтэн Төр-Энх “Хүний эрхийн асуудлын олон улсын” хуралд оролцохоор ирэхдээ Монгол
Улсын төлөөлөгч Мажигтай таарч яриа өрнүүлснээр эхлэнэ. Төр-Энх залуу халуун
насандаа Орос улсад эрдмийн жолоо өргөхөөр хөөрч догдолсон 300 залуу учир
битүүлгээр Хөхмөрөнд живэн нас барсан шалтгааныг тодруулсан нь энэхүү романы
гол зангилаа болно.
Хятадын өнцөг булан
бүрээс ирсэн залуучуудын хүмүүнлэг бус яргалалын үр нөлөөгөөр Өвөрмонгол ард
түмний эд мал, эх оронч сэтгэлгээ, тэр бүү хэл хүмүүс нь Хятад хүмүүсийн хөл
дор нь гишгэгдэж, хүнийг байж болох муугаар нь тамлан зовоож байсныг уншихад
элэг нэгт Монголчуудаа өрөвдөх сэтгэл төрж байлаа. Энэ бүхнийгээ хятадууд “соёлын
хувьсгал” гэж тодотгосон гээд бодоход эсрэгээрээ харгислал байсан мэт.
Эцэст нь өдгөө Хятад
улсын бага үндэстнүүдээ барьж буй мөнгөний бодлого, төрийн халамж тэртээ он
жилүүдэд тэдгээр угсаатнуудыг дарлан, мөлжиж, доромжлон гутааж байсных нь төлөөс
болж чадах болов уу гэдэг сонин асуулт уншигч миний толгойд эргэлдсээр...
Comments
Post a Comment