АЗ ЖАРГАЛАА ХУВААЛЦАХ ХАМГИЙН ГОЁ...


Оюутан байхдаа эрч хүчтэй, омголон зантай, олон найзтай байнга л шахуу өндөр өсгийтэй гутал өмсөөд хаашаа ч юм яаран гүйж байдаг идэвхтэй нэгэн байв. Сэтгэл судлалын ангид сурдаг байсан болохоор сэтгэцийн эмгэгүүд, түүний талаарх олон талт онолууд, сэтгэлзүйн тулгамдсан асуудлуудтай хүмүүст зөвлөгөө өгөх талаар хичээл орно. Эрч хүч нь багтаж ядсандаа ч тэрүү “би хэзээ ч ийм байдалд орохгүй дээ. Хүмүүс яагаад амьдралын аар саархан зүйлд бухимдаад бүр сэтгэцийн эмгэг болтлоо өвдчихдөг байна аа” л гэж боддог байв. Тэр омголон зан маань олон ч жил хадгалагдаж явсан.
Харин гурван жилийн өмнө хэтэрхий их юм бодсноос болоод ямар ч гарцгүй хар нүхэнд уначихаж билээ. Нөгөө зоригтой, зорилготой, тууштай зан маань ч намайг тэр хар нүхнээс амархан гаргаж чадсангүй бараг 6 сар өөрийгөө эрүүл бус хэмээн бодож, шаналж явсан байдаг юм. Яг тэр үед надад “муудалцаж” байгаа хүмүүс хүртэл жаргалтай харагддаг байв. Эрүүл байж ингээд муудалцаад байж байдаг гээд л боддог байлаа.
Дархлаа суларч, ханиад хүрснээс болоод өөрийгөө өвчтэй гэж бодох болсон тэр цаг үеэс эхлэн мухардлаас гарах үе хүртэл 6 сарыг шал дэмий зүйл бодон тарчилж өнгөрөөснөө бодоход одоо хайран цаг хугацаа санагддаг ч сэтгэлийн гүн депресс-т өртчихсөн хүмүүсийн зовлонг өөрийн бие дээр мэдэрч, ойлгосондоо бас баярлаж явдаг юм. Яг тэр үед надад итгэж найддаг ээж, эгч хоёрыгоо л их боддог байлаа. Хааяа тэднийгээ бодоод уйлах ч үе зөндөө байв. Өөрийгөө эрүүл гэдгээ мэдэх тусам толгойд бодогдож байгаа сөрөг бодлуудаасаа яаж гарах вэ? гэж тарчлан шаналж, өөрийгөө саатуулах гэж хэрэндээ л хичээж байж билээ. Тэр үед хүмүүс намайг их өнгөлөг гоё харагдаж байна гэдэг байсансан. Харин миний дотоодод гагц “хар бараан бүхэн эргэлдэж, надад ирээдүй байхгүй” гэх бодол эргэлдэж байв. Төсөөлөх ч юм биш. Тэр үед надтай, надгүй дэлхий эргэдгээрээ эргэж, амьдрал явдгаараа явах юм байна гэдгийг дэндүү сайн ойлгож билээ.
Тийн хөглөж, төөрөлдөж явахдаа “Аз жаргалын мэдрэмж”-ийн талаарх сэтгэл судлалын тухай ойлголтыг судлаж төгсөлтийн дипломоо хамгаалж байв. Судалгааныхаа явцад тухайн цаг хормыг л баяр хөөртэй өнгөрөөх нь аз жаргал юм байна, ямар нэг хүлээлт үүсгэж, тэр зүйл нь бүтвэл аз жаргалтай болно гэж бодож болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ дүгнэлт өөрийгөө эмчлэхэд хүчтэй нөлөөлсөндөө. Одоо бол би хажуудах хүмүүс маань баяртай байхад, хөөрхөн бяцхан хүүхдүүд өхөөрдөм зан үйл гаргахад, хүмүүс чин сэтгэлээсээ хандахад гээд маш олон зүйлээс баяр хөөрийг мэдэрч явна...
Хүний амьдрал таашгүй тиймээс яг л над шиг харанхуй нүхэнд уначихаад гаднаа инээмсэглэж байгаа ч дотроо шаналан, бүдэрч яваа хүмүүс байвал цаг хугацаа бүхний эдгээгч юм билээ шүү гэж дотночлон захия. Тэр бүхнийг даван туулсны дараа чи амьдралынхаа ялагч нь болох болно...
Ч.Нямсүрэн
19.05.11

Comments

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  2. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  3. Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

    ReplyDelete

Post a Comment