Шоргоолж, зөгий
зэрэг олноороо амьдардаг бусад амьтдын сүрэг тарж бутралгүй нэг дор цуглаж
чаддагийн цаад шалтгаан нь тийнхүү нэг дор амьдрахад шаардлагатай мэдээлэл
тухайн амьтны генд нь кодлогдсон байдагтай холбоотой. Жишээ нь, эм авгалдай нас
бие гүйцээд хатан зөгий юм уу, ажилчин зөгийний аль нь ч болж болно. Хатан зөгий,
эсвэл ажилчин болох нь тухайн авгалдайг багад нь ямар хоолоор тэжээж байсан вэ
гэдгээс шалтгаалдаг. Хааны ордонд амьдрах, аль эсвэл ажилчин ангид хамаарахын
аль алинд нь шаардлагатай ур чадвар тухайн охин авгалдайны ДНХ-д аль хэдийн
суусан гэсэн үг. (Англи хэлнээс орчуулсан: Б.Төмөр, Ч.Баасанжаргал,
Т.Ариунсанаа Хүн төрөлхтний товч түүх УБ.,126 тал)
Харин бид шоргоолж, зөгий шиг нийтээрээ нийгмийн зохион
байгуулалтад оролцож чаддаг уу гэдэгт “Хүн төрөлхтний товч түүх” ном маш
оновчтойгоор, маш сонирхолтойгоор хариулт өгөх болно. Бид яагаад нийгмийн
зохион байгуулалт оролцож чаддаггүй вэ? гэж үү: бид бол биологийн амьтан, бид
нийгмийн зохион байгуулалтыг өөрсдөө л бий болгож түүнийгээ биелүүлэх гээд
зовоод байдаг юм байна.
Неандарталь---аас сапианс, сапианс-ын өнөөгийн хүрсэн
хөгжлийн төвшин угтаа хүн төрөлхтөнд аз жаргалыг авчирч чадаж байна уу? гэх
асуулт уншигчдад нээлттэй үлдэх энэ номын тухайд өөлвөл жаахан сунжруу, нуршуу
мэт санагдах.
Тухайн асуудлыг тодруулахын тулд шинжлэх ухааны олон
салбарын нотолгоо шинжилгээг хавсаргаж, шинжлэх ухааны үгийг хялбаржуулан
тайлбарласнаараа ихээхэн давуу талтай санагдлаа.
Comments
Post a Comment