...Алдаа гаргаснаа
хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг бол хамгийн хулчгар зан. Тэр тусмаа алдаагаа эх
орныхоо төлөө хийсэн гэж цагаатгахыг оролцох нь жинхэнэ өөдгүй явдал...
Казүо Ишигүро “Хөвсөлзөх
ертөнцийн зураач” 94-р тал
...Зоригт залуу
эрс маань утга учиргүй зорилгын төлөө амиа золиосолж, жинхэнэ гэмтнүүд нь ичих
ч үгүй бидний дунд амьдарсаар байгаад л би цухалддаг юм. Үнэн царайгаа харуулж,
хариуцлага хүлээхээс айдаг гэмтнүүд...
Казүо Ишигүро “Хөвсөлзөх ертөнцийн зураач”
97-р тал
Ид хийж бүтээх насандаа олон хүний хайр хүндэтгэлийг
хүлээж явсан өтөл насны зураачийн хүүрнэл яриагаар үргэлжлэх “Хөвсөлзөх
ертөнцийн зураач” романд залуу үеийнхэн болоод ахмад үеийнхэний хооронд үүсэх
зөрчлийг уран сайхны дүрүүдээр харуулжээ. Хөгжлийн сэтгэлзүйн үүднээс авч үзвэл
60-аас дээш насныхны амьдрал, үйл ажиллагааг өтөл насныханы сэтгэлзүйн
онцлогоор тодорхойлж, тэтгэвэрт гарч, нийгмийн хүрээлэл, эдийн засгийн эрх
чөлөө хумигдаж байгааг энэ насныхны хямралын гол шалтгаан хэмээн үздэг. Мөн ахмад
настнууд залуучуудад “өөрийгөө хэрэгтэй
хүн, нийгэмд хэрэгтэй хүн” гэж
мэдрүүлэхийг хүсдэг онцлогтой. Ахмад, залуу үеийнхэний хоорондын энэхүү зөрчил
зохиолч Ишигүро-гийн “Хөвсөлзөх ертөнцийн зураач” романд хөврөнө. Заримдаа
сэтгэл судлалын ном уншиж байгаа ч юм шиг мэдрэмж төрүүлнэ...
Мөн хүүхдийн хөгжил, хүмүүжлийн олон асуудлууд хөндөгдсөн
нь зохиолчийн сэтгэлзүйн өндөр мэдлэгтэй болохыг харуулж байгаа юм. Тухайлан “...Хүүхнүүд
та нар үүнийг ойлгохгүй байж магад, гэхдээ иймэрхүү зүйлс Ичиро шиг хүүгийн
хувьд маш чухал. Бахархлын асуудал. Тэр үүнийг насан туршдаа санах болно...”(Казүо Ишигүро “Хөвсөлзөх ертөнцийн зураач”
239-р тал)анхны гэсэн тодотголтой олон зүйл бидний сэтгэл зүрхэнд маш
тодоор сийлэгдэн үлдснийг ийн өгүүлснээс гадна “...Мицуогийн ааш аяг угтаа гэр
бүлийнхний бусад гишүүний илрэл ажээ...”(Казүо
Ишигүро “Хөвсөлзөх ертөнцийн зураач” 184-р тал)...г.мэт ишлэлүүдийг дурдаж
болж байна.
“...Бидний юу хийж
байсан, яасан ийснийг одоо хэн ч тоож үзэхгүй. Бид тэдний хувьд ердөө л таяг
тулсан өвгөд...” (Казүо Ишигүро “Хөвсөлзөх
ертөнцийн зураач” 304-р тал) Ийм өдөр ирэхийг мэдэх тусам хэрэлдэн тэмцэж,
хэн нэгнээ хэмлэн доромжлох хэрэг юу байна даа л гэж бодогдном. Яг л номын
төгсгөлд бичсэн шиг бүх хүнд сайн сайхныг хүсэх хэрэгтэй санагднам…
Comments
Post a Comment