Сэтгэлзүйч Э.Фроммын “Хайрлах урлаг” номоос авч болох санаанууд




...Ихэнх хүмүүсийн хувьд хайрын асуудал нэн тэргүүнд өөрийгөө хайрлуулах асуудал байдаг болохоос биш “хайрлах” болон “хайрлаж чадах” тухай асуудал биш аж. Тиймээс хэрхэн бусдаар хайрлуулах вэ, хэрхэн хайр булаам болох вэ гэдэгт л анхаарлаа хандуулдаг...

...хүн гэдэг өөрөө хүсээгүй төрсөн бөгөөд өөрийнхөө хүслийн эсрэг үхэх ёстой...

...Хүүхдийн “би” гэсэн ойлголт хөгжөөгүй байдаг. Тэд ээжтэйгээ нэгэнлэг гэсэн сэтгэлтэй байдаг бөгөөд ээжийнхээ хажууд байх үед тусгаарлагдсан гэсэн ямар ч ойлголтгүй байдаг...

...Нийтэд нийцэх шинж зөвхөн тусгаарлагдсан байдлын айдсыг багасгаад зогсохгүй ажил хөдөлмөрийн болон баяр цэнгээний үйл явдлууд хүртэл энэ л сүргийн инстинктэд зориулагдсан мэт явагддаг...

...Хайр гэдэг хүнийг тусгаарлагдсан болон бусдаас салангид гэсэн сэтгэлээс салгаж чаддаг ба тухайн хүнд өөрөө өөрөөрөө байхад дэмжиж, бусадтай таарч тохирох чанарыг хадгалуулдаг...

...Хайр гэдэг идэвхтэй үйлдэл бөгөөд пассив аффект биш. Тиймээс хайр гэдэг өөрөө өөртөө хөгжих хөгжлийн үйл явц болохоос биш, гэнэт дээрээс унаж ирдэг зүйл биш...

...Хамгийн их зүйлийг эзэмшиж надад бий гэсэн хүн баян биш, харин хамгийн их өгсөн хүн л баян байдаг. Цуглуулж хадгалж, овоолсон хүн үргэлж алдчих болов уу гэсэн айдастай байдаг бөгөөд сэтгэлзүйн хувьд ядуу байдаг...

...Бусдыг өөртэйгөө адилхан хайрла. Бусдыг хайрлана гэдэг бусад бүх хүн төрөлхтнийг хайрлана гэсэн үг...

...Тусламж хэрэгтэй хүмүүсийг өрөвдөж эхлэснээр хүний дотор аажмаар бусдыг хайрлах хайр хөгждөг...


...Хайрлах гэдэг бүгдэд хайраар хандахыг хэлнэ гэвэл, хэрэв хайр зан чанар гэвэл тухайн хүний гэр бүл, найзуудаар тогтохгүй ажил мэргэжлийн харилцаатай хүмүүсийн дунд ч байх ёстой...

Comments