ДОТООД ЕРТӨНЦӨӨ ДОСТОЕВСКИЙ-гоос ОЛЖ ХАРАХ НЬ


Байгалийг байгаагаар нь хүлээж авахаас биш, бидний хүсэл, фантаазаас огтхон ч шалтгаалахгүй. Үнэн хэрэг дээрээ, хүсэл бодол маань хүснэгтлэгдээд, томъёонд ороод ирдэг юм бол...за бүр тэгээд... шилэн гуурсанд үр суулгах цаг юм ирдэг гэхэд яалтай ч билээ тэгэхээс л биш, байгаль чамаас ямар асуух биш, чамтай чамгүй л болдог юм болдгоороо л болохоос биш...
Ф.М.Достоевский “Газар дороос бичсэн тэмдэглэл” 62-р тал

Заримдаа та өөрөөсөө холдож, өөрийн гаргаж буй үйлдэлдээ хяналтгүй хандаж байгаа мэт сэтгэгдэл төрдөг үү? Хэрэв тийм сэтгэгдэл төрдөг бол хамгийн түрүүнд хэнд хандах вэ? Найз нөхөддөө, хайртдаа магад сэтгэлзүйчид хандах байх. Харин би таньд Ф.М.Достоевскийн “Газар дээрээс бичсэн тэмдэглэл” романыг санал болгоё.
Суурьшмал нийгмийн хөгжлийг даган улам эрчимтэй хөгжиж байгаа сэтгэл судлалын шинжлэх ухаанд яригддаг хүний мөн чанар, хүний хөгжлийн тухай онолын ойлголтыг романы гол дүр уран сайхны хэлбэрээр илэрхийлж байгаагаараа энэ бүтээл алдарт сэтгэгч Ф.Ницше-гээс “Сэтгэл зүйн сод бүтээл” гэх тодотголыг авчээ. Ф.М.Достоевскийн олон бүтээлийг сэтгэл судлалын шинжлэх ухааны онолуудаар тайлбарласан байдгийг ч энд дурдах нь зүйтэй байх.     
Бидний дотоодод зөвхөн “би”-л багтаж байдгийг, тэрхүү “би” тун зальтайгаар, тун цэвэрхнээр гадагшилшдгийг бид энэхүү романаас харж болно. Өгүүлэгч этгээд бардам зангаа гээж, муугаа үзүүлэхгүй гэж найзуудынхаа дунд, Лиза гэгч бүсгүйн өмнө хичнээн хичээвч түүний үг үйлдлээр илэрч, түүнээсээ болж “цухалдан, бухимдаж” байгаа нь романы гол зангилаа байлаа...

Comments