ГУМБЕРТИЙН ТАЛААР ГУРВАН ӨГҮҮЛБЭР ӨГҮҮЛСҮҮ...


Өсвөр насны хүүхдийг хорьж цагдан бэлгийн дур хүслээ хангаж байгааг чинь өршөөж үл чадна, Гумберт минь.
Ай, Лолита минь аавыг чинь орлосон хойд эцэг чинь адгийн нэгэн байсан ч гэлээ чамайг бол үнэнээсээ хайрладаг нэгэн байж. Гагцхүү хайр нь чамайг хардаж сэрдэхэд, хорьж цагдахад, өөрийнхөөрөө байлгахад л илэрдэг байсан болохоос биш...
Гумберт Гумберт бол хүн төрөлхтний дунд олноор байгаа нийгмийн хэм хэмжээнд захирагдах чадамж муутай хэсэг хүмүүсийн нэг байлаа. Товчхондоо “сэтгэцийн” эмгэгтэй. Хардаж сэрдснээсээ болж хий юм харна, айхтар төсөөлнө, заримдаа өөрийгөө барьж үл дийлэх “түрэмгийллийн” зан үйл гаргана. Адгаж тэднийг буруутгахаасаа урьтаж нийгмийн хэм хэмжээнд зохицон амьдрахад нь яаж туслах вэ? гэсэн хүмүүнлэг, энэрэнгүй хандлага дутаад байгаа санагддаг юм. Энэ санаагаараа тэднийг дэвэргэхийг хүссэнгүй, гагцхүү түрэмгийллийн, биеэ захирч үл чадах уур бухимдлын г.м шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмч, сэтгэлзүйчид цаг алдалгүй хандах нь чухал юм.
Зохиолч ийн нийгмийн анхаарал татахуйц асуудлыг хөндснөөрөө, гол дүрийн охин Лолита-г гоо сайхны охин тэнгэр гэж харуулснаараа, гоо сайхны охин тэнгэр ямар байх ёстойг дүрслэн үзүүлснээрээ магад ЛОЛИТА ихээхэн шуугиан тарьсан болов уу. 

Аюур зохиолчийн санал болгосон Набоков
Ай, сайхан Лолита-г амилуулсан Набоков минь
Яаж би тань шиг бичдэг болох вэ?


Comments