...Яруу найрагч хүнд бол сувд гэдэг чинь далайн нулимс, авхай нарт бол хуруу туруу, чих михнээсээ дүүжилдэг үнэт бэлцгэр чулуу, химич хүнд бол фосфорын хүчлийн давс, нүүрсхүчлийн кальц хоёрын нэгдэл, хамгийн эцэст байгальч хүнд бол зарим нэгэн хоёр хавтаст хясаан дотор ургадаг зөвхөн л нэг муу эмзэг ур...
ЖЮЛЬ ВЕРН “УСАН ДООГУУР 20000 БЭЭР АЯЛАСАН НЬ” 228-р тал
Толгой өвтгөсөн философийн номнуудын хажуугаар энэ ном уншигдаж өгөхгүй нэлээд чангаалаа. За ямартай ч уншиж дууслаа. Зах хязгааргүй далайн усан дээр явж байхад шууд л унах гэж байгаа юм шиг, эргэн тойрон цалгих байх ус хөлгүй юм шиг л мэдрэмж төрүүлдэг юм билээ. Харин би энэ номноос усан доорх амьдрал дэндүү баялаг юм байна гэдгийг ойлгож авлаа.
Эх газраа мөрөөдсөн Нед Ленд, Консель, профессор гурав минь эх газартаа эргэж ирсэн нь уншигч миний хувьд жаргал байлаа. Харин Капитон Немо профессорын хэлсэнчлэн их далайдаа амьдарч л яваасай гэж чин сэтгэлээсээ хүсж номоо уншиж дуусгав...
Тэгэхээр гэдэг үгийг тэхээр гэж “УСАН ДООГУУР 20000 БЭЭР АЯЛАСАН НЬ” зохиолын монгол орчуулгын туршид уншлаа. Гэв, ингэв гэх өгүүлбэрийн төгсгөлийн давхцал орчуулгын ур хийц жаахан муутайг харуулах юм уу даа.
Comments
Post a Comment