ЦААСАН ДЭЭР НЭРТЭЙ ЯВАХЫН УЧИР



Оросод Сталин, Монголд Чойбалсангийн засаглал тогтсон үе. Оросод Германы тагнуул, Монголд Японы тагнуул гэж цэргийн зүтгэлтнүүдийг хийсэн хэрэггүй байхад нь яллан шүүдэг байсан ороо бусгаа он цагийн тухай зохиолч Д.Чинзоригийн “Бүртгэлд ороогүй хорооныхон” романд өгүүлнэ.
Улстөрийн тагнуулын хэргээр Оросын шоронд ял эдлэж байсан Гансум Германчууд Орос луу дайран орж ирсний улмаас шоронд хамт ял эдлэж байсан нөхдийнхөө хамт наранд гарч, байлдааны талбарт тулалдах болно. Тэд Германы цохилтоос хамгаалж нэгэн сэтгэлээр зүтгэх ч хэн ч тэднийг амьд дайтаж яваа гэдгийг мэдэхгүй. Яагаад гэвэл тэд улс төрийн хоригдлууд, магад маш олон хүн тэднийг аль хэдийн цаазлагдсан гэдэгт итгэсэн байгаа. Тэдний дунд Воронцовоос авахуулаад бүгд л цэргийн томоохон зүтгэлтнүүд байж. Воронцовын хороо гэж дуулахуйд бүх хүн гайхаж, бичиг баримтаа гэхэд нь тэдэнд гаргаад өгөх, өөрсдийгөө хэн гэдгээ батлах юу ч байсангүй. Үнэндээ тэд амьд атлаа аль хэдийн нийгмээс тусгаарлагдсан “данснаас хасагдагчид” байлаа.
Ийн үйл явдалд хөтлөх хөнгөн уйтгар, харуусал дагуулах “Бүртгэлд ороогүй хорооныхон” бүтээлийг та бүхэнд санал болгож байна. Энэхүү романаас цаасан дээр нэртэй явахын утга учрыг ойлголоо. Магад романы баатрууд цаасан дээрх нэр нь хасагдаагүй байсансан бол аль хэдийн аврал, тусламж хүлээн авч, алдар нэрээ цуурайтуулах нь лавтай байлаа...

Comments