Хааяа автобусанд суугаад явах Ариунаад их утга учиртай санагддаг аж. Цонхон талын сандал дээр тухлан сууж бодолтойгоо зөрчилдөн эсвэл бодолдоо баясан явахдаа их л сэтгэл дүүрэн байх нь бий. Ажлын найман цагт баригдаж явсаар нэг л мэдэхэд намартай золгосныг өнөөдөр автобусанд суугаад л мэдрэх шиг болж...
Ариунаа төрийн ордны араар гарах автобусанд сууснаа ордны арын цэцэрлэгт хүрээлэнгийн модод дүнсийж, навчис нь газарт хөглөрсөн тэр мөчид л анзаарч. Салхинд найгах модод, газарт хөглөрөх навчис дэндүү үзэсгэлэнтэй харагдана. Өглөөхөн гэрээсээ автобусны буудал хүрэх замдах хөглөрч унасан шаргал навчсыг хараад сэтгэлдээ зөөлхөн гуниг тээж “Ингээд л намар болчихсон гэж үү” гэж харамсангуй ганцаараа ярьж байснаа санахад өөрийгөө гайхах шиг болов. “Хэдхэн цагийн өмнө намар болчихсон гэж үү? гээд харамсангуй бодож байгаагүй билүү. Гэтэл мөн ч олон жил хажуугаар нь өнгөрөхдөө өнөөдөр л харж байгаа юм шиг шинэ содноор хүлээж авсан төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнгийн цөөхөн хэдэн моддыг, моддоос унасан навчсыг хараад намрын үзэсгэлэнг гайхах гэж.” гэж бодонгоо оройн болзооныхоо тухай төсөөлөн үл ялиг инээмсэглэв.
Бодолдоо баясан суусан Ариунаа өмнөө сууж буй зорчигчийг харвал үл ялигхан бор царайтай, үсээ овоолж боосон охин сууж байлаа. Өвөр дээрээ нэлээд хүнд бололтой цүнхээ тавьсныг нь харахад оюутан бололтой. Ариунаа оюутан насныхаа өөрийгөө олж харах шиг болов. Тэр хэзээ ч үсээ задгай тавьдаггүй тэгээд бас дандаа л цүнхэндээ янз бүрийн ном хийчихээд дэндүү хүнд цүнх үүрч явдаг байсансан. “Хэтэвч нимгэн ч хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг сэтгэлдээ багтааж, хийж бүтээх гэгээн мөрөөдөл, хүсэл эрмэлзлэлээр жигүүрлэсэн гэгээн цайлган үе минь” гэж бодоод охиныг эгцлэн харвал өнөөх оюутан өөрийнх нь бодлыг уншсан мэт харцаар өөдөөс нь харлаа. Ариунаа оюутан охинтой харц тулгарчихвий гэсэндээ тун хурдан харцаа автобусны цонх луу шилжүүллээ...
Автобус явсаар л, хүмүүс буусаар л. Харин Ариунаад буух тухай үл бодогдоно. Түүнд яваад л баймаар, бодоод л баймаар, суугаад л баймаар санагдана. Ариунаа нүдээ анив. “Хавар биш намар болж байгааг бодохуйд салхины исгэрээн, сар хээр хоносон шөнө, саахалтын айлын нохдын чимээ, сархад хүртсэн өвгөдийн яриа” гээд олон зүйл санааных нь үзүүрт бууж байлаа. Ийнхүү зүүрмэглэх төдийд олон зүйлийг нэг дор харж амжсан Ариунаа автобусны сигналдах дуунаар нүдээ нээгээд харвал автобусны эцсийн зогсоол дээр ирсэн байлаа. Арын хаалгаар зорчигчид бууж урд хаалгаар хүмүүс уралдан орж ирж байгаа харагдана. Автобус ирсэн замаараа эргэн хөдөллөө.
Амьдрал яг л автобус шиг зогсолтгүй, автобусны цонхоор амьдрал илүү тод харагддаг болохоор Ариунаа автобусанд суух дуртай...

Улаанбаатар хот
2017.10.12
Comments
Post a Comment