ХУУРЦАГНЫ МУХЛАГИЙН ЭЗНЭЭС ЗОХИОЛЧ БОЛСОН МУРАКУРАМИ



只要自己能做到,就尽量自己去做
                                                      村上春树            
  Хийж чадаж л байвал өөрийн
хийж чадах тэр хэмжээнд хүртэл хий.
Муракурами

Дэлхийн 50 гаруй хэлээр зохиол бүтээл нь орчуулагдаж, өнөө цаг үеийн хамгийн эрэлттэй зохиолчид зүй ёсоор тооцогдож байгаа Японы зохиолч Муракурами 我的职业是小说家Миний мэргэжил бол зохиолчномондоо өөрийн уран бүтээл, амьдралын талаар өгүүлжээ.

Муракурами утга зохиолын чиглэлээр суралцаагүй бөгөөд их сургуулиа төгсөөд хуурцагны жижиг дэлгүүр ажиллуулдаг байж. “Норвегийн ой” романд гол дүр жижиг хуурцагны дэлгүүрийн охин байдгийг уншигч та санаж байгаа байх. Мөн “Q1984” романд ч зохиолч өөрийн хөгжмийн өндөр мэдлэгтэйгээ харуулж, сонгодог хөгжмүүдийн тухай дурдсан байдаг. Зохиолч энэ мэтчилэн хөгжмийн мэдлэгээ зохиол бүтээлдээ тусгасаар ирсэн нь өөрийнх нь хөгжимд дуртайтай шууд холбоотой. Тэрээр ном уншиж, хөгжим сонсохыг маш эртнээс өөрийн амьдралын салшгүй хэсэг болгосон нь уран бүтээлч болох зам мөрийнх нь үндсэн суурь болсон аж.  
Гучин насандаа утга зохиолын салбарын шинэ зохиолчийн шагналыг хүртснээс хойш утга зохиолын хүрээ болоод олон нийтийн дунд танигдаж эхлэсэн Муракурами амьдралдаа гүйх, бичих гэдэг үйл хөдлөлүүдийг ягштал биелүүлж, биеийн болоод оюуны тэр л ачааллаасаа аз жаргалыг мэдэрч явдгаа дурджээ. Өдөрт 10 хуудас бичиж, бичихийн үндэс нь “унших” хэмээн товч бөгөөд тодорхой өгүүлжээ. Зохиолчдын хороо, нэгдэлд хамрагдаж, олон нийтийн анхаарлын төвд  төдийлөн байх дургүй тэрээр 1980-аад оны үед Америк луу гарч олон орчуулагчтай хамтран ажиллах болсон нь гадаад зах зээлд уран бүтээлээ гаргах үндсэн нөхцлийг бүрдүүлж өгчээ. Муракурами өөрөө ч бас англи-япон хэлний яггүй орчуулга хийдэг байсан нь түүний орчуулгын компанитай гэрээ хэлэлцээр хийхэд нь дөхөм болгосон гэдэг.
Уншигчдаас “өвөрмөц сэтгэлгээтэй” гэх тодотголыг хүртсэн зохиолч маань өөрөө дуртай учраас л тасралтгүй бичсээр ирж. Тэр ч үүднээс зохиолч хүн “хариуцлагатай” байх ёстой гэж тодотгон өгүүлээд бичих гэж байгаа зүйлийнхээ талаарх мэдээллийг урьдчилан бэлтгээд, аливааг эргэн санахдаа сайн байх ёстойг зохиол бүтээл сонирхогч хэн бүхэнд сануулжээ.
Зохиол бүтээлээ туурвихыг амьдралын гол зорилгоо болгож, санхүүгийн эх үүсвэр болсон хуурцагны дэлгүүрээ зарах болоход нь олон хүн дургүйцэж байсан ч хүсэл мөрөөдөл, хүчиндээ итгэсэн Муракурами өөрийн шийдвэртээ үнэнч байж, бичихдээ л хамаг анхаарлаа хандаж эхлээд тун удалгүй өөрийн гаргасан шийдвэр нь зөв болохыг мэдэрч эхлэсэн гэдэг. Тийнхүү амьдралынхаа бүх л орлогыг уран бүтээлээрээ бий болгосон зохиолч болжээ. Мэдээж тэр амжилтанд хүрэхэд дардан байгаагүй нь лавтай. Тиймээс ч Муракурами “Миний мэргэжил бол зохиолч” номынхоо төгсгөлийн хэсэгт: Би зөвхөн тархиа ашиглан асуудлыг бодож тунгаахдаа чадамгай хүн биш, логиктойгоор тайлбарлах, хийсвэрлэж бодох нь надад зохихгүй. Би зөвхөн зохиол бүтээлээр дамжуулан дэс дараатайгаар асуудлыг тайлбарладаг. Өөрийн гараар зохиолоо бичихдээ ахин дахин хянан уншиж, анхааралтайгаар засаж байж эцэст нь бусад хүмүүстэй адил их тархин дахь зүйлээ зөв зохистойгоор илэрхийлж, гүнзгий гаргадаг.” хэмээн бичсэн нь зохиолчийн хүнд хөдөлмөрийг тодотгож, маш тэвчээр шаардсан ажил байдгийг хэлэх гэсэн санаа бизээ.

Comments