A journey
of a thousand miles begins with a small step.
Lao Tzu
Be not
afraid of goins slowly;
Be afraid
only of standing still.
---Chinese proverb
Be the
change you wish to see in the world.
---Gandhi
Америкийн зохиогч Jeff Olson-ий хувь
хүний хөгжлийн талаар бичсэн “The Slight Edge” номыг их сонирхолтой байдлаар
унших болов. Интернетээр мэдээлэл уншиж яваад “The Slight Edge”-ийг уншаад өөрт
төрсөн сэтгэгдлээ хуваалцсан нэгэн бүсгүйн бичлэгтэй таарсан юм. Бичлэгт
манайхан маргааш гэж хойшлуулдаг харин тэгэж хойшлуулах хэрэггүй яг л одооноос
эхлэх ёстой. Одоо эхлэдэг хүмүүс бусдаас нэг алхмын өмнө алхдаг гэсэн утга
бүхий бичснийг уншаад л шууд л татаж, аваад А4-дээр гаргуулж уншив.
Ингээд номноос товч тэмдэглэл хөтлөснөө
та бүхэндээ хүргэж байна.
- Аливаа
зүйлийг хийхэд амархан, хийхгүй байхад ч мөн амархан. Жишээ
нь та уншихгүй байлаа гээд амьдрал чинь муудахгүй. Амьдрал өрнөдгөөрөө л
өрнөнө. Мөн ном уншсан ч амьдрал өрнөнө. Харин ном уншсан, уншаагүй хоёрын
ялгаа өнөөдөр биш ирээдүйд гарна. Ихэнхдээ хүмүүс нэг зүйл эхлүүлчихээд тэр дор
нь үр дүн гарах юм шиг их хүлээлттэй байж, хүлээлтэндээ хүрэхгүй бол сэтгэлээр
унаад шантраад орхидог байна. Харин “The
Slight Edge”-ийн гол зарчим бол алхам, алхмаар суралцаж, ажиллах. Өнөөдөр та 15
минутыг уншихад зарцуулсан бол өдөр бүр 15 минутыг зарцуулаад жилийн төгсгөл
гэхэд өөрөө ч анзаараагүй олон ном уншсан байх болноо л гэсэн үг. Үүнийг бол би
гадаад хэл сурах дээр хэвшүүлэх ёстой хамгийн зөв арга гэж боддог. Хүмүүс
ихэвчлэн нэг хэл эхлээд дунд ороод хаячихдаг эсвэл зөвхөн шалгалтанд бэлдээд
дуусчихвал хаячихаад хааяа нэг эргэж харчихаад би хэл сурахгүй байна гэж
гомдоллодог. Харин өдөр бүр тухайн хэл сурахдаа нэг цаг, цаашлаад 2 цаг гаргаж
дадах юм бол урагшилсаар л байх болно.
- Амьдралд
хоёр л сонголт байдаг. Зөв сонголт хийвэл зөв үйл явцад хөтлөгдөнө. Гэхдээ үүнийг
хийхэд бас хэцүү. Хэрвээ тэр зөв зүйл жишээ нь өөрийн сурахыг хүсч байгаа хэлээ
сурахаар зориг шулуудан цаг гаргаж эхлэхгүй, эхлэсэн ч өдөр тутам, алхам
алхмаар суралцахгүй бол чи тэр хэлийг мэдэхгүй чигээрээ л байна гэсэн үг. Ер нь
урьдын байрандаа л байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидэнд хийх, эсвэл хийхгүй байх
гэсэн хоёр л сонголт байдаг.
- Яг
үнэндээ бол бүх зүйл муруй байдаг. Тэрхүү муруйг тэнхлэгийн дээд, доод хоёр хэсэгт
хуваавал дээшээ муруй нь явах хүн бол өөрийнхөө сонирхож байгаа зүйлээ өдөр тутамдаа
хийж хэвшүүлэх, харин муруй нь доошоо явах хүн бол жаахан алдаанд шантардаг,
гомдоллодог түүнийгээ байнга давтдаг хүн. Үүнтэй адилхан хариуцлагын
хийгээд шүүмжлэлийн муруй байна. Хариуцлагатай хүний муруй дээшилж, өөрийн хийж
буй зүйлдээ хариуцлага үүрч, тэр хэрээрээ өөртөө хүч өгдөг бол шүүмжлэгч
хариуцлагас зугтааж, өөрийгөө мухардуулж байдаг байна. Муруйнуудыг тоочвол мөн
ч олон. Ихэнх хүмүүс өнгөрсөндөө амьдарч, “хэрвээ тэрийг л тэгээгүй байсан бол
би амжилттай байх байсан” гэдэг бол үлдсэн хэсэг нь “хийж байгаа зүйлээсээ аз
жаргалыг мэдрэх нь амжилт” гэж үздэг. Та өнгөрснийг хэзээ ч өөрчилж чадахгүй харин
ирээдүйг өөрчилж чадна. Тиймээс өнгөрснөөс суралцаж, яг өнөөдрөөрөө
амьдарч ирээдүйгээ бүтээгээрэй.
“The Slight Edge”-д хэрхэн суралцах вэ?
- Яг л хүүхдийн
алхаагаар. Өөрийгөө удаан явж байна гэдэгтээ бүү хямар. Анх хөлд орж
буй хүүхэд юм түшихээс эхлэдэг бол та ямар нэг зүйл эхлэж байгаа бол хөлд орж
байгаа хүүхдээр төсөөл. Нэг л өдөр өөрийгөө үүнийг хийчихсэн гэж үү гээд эргэн
хараад гайхах болно.
- Хүн
аливааг сурахдаа оролдонгоо сурдаг, хийнгээ сурдаг нэг бол үлгэр дууриал авч
байж сурдаг байна. Тиймээс өөрийн үлгэрлэх хүнтэй болж, тэр
хүнээсээ урам зориг, эрч хүч авч тасралтгүй хичээвэл та өөрийн эрүүл мэнд, хувь
хүний хөгжил, хүмүүс хоорондын харилцаа гээд бүх л зүйлдээ амжилттай байж
чадна. Ер нь “The Slight Edge”-ийг хувь хүн өөрийн эрүүл мэнддээ, хүмүүс
хоорондын харилцаандаа гээд бүх л зүйлдээ хэрэгжүүлэх боломжтой. Хамгийн
товчоор бол маш сайн цаг төлөвлөлттэй болж, зөв зуршлыг өдөр тутмын амьдралдаа
дадал болгох бол “Slight Edge” юм.
Маш энгийн
хэллэгээр, маш энгийн жишээгээр, маш хөнгөнөөр ойлгогдох хэрнээ маш олон
зүйлийг “The Slight Edge”-г уншснаар авна. Маргааш гэж хойшлуулсан болгон
мөхдөг. Яг одоо өөрийн сонирхож буй эсвэл эхлүүлэхийг хүссэн зүйлээ эхлээрэй. Яг
яаж эхлэхээ мэдэхгүй, урам зориг, хөшүүрэг хэрэгтэй байвал мэдээж “The Slight
Edge”-хөтөч нь. Дараах линкээр орж татаж аваарай. https://docs.google.com/file/d/0B3UOk6nGL8L6NUdhQzM5TE5Mb1U/edit
Comments
Post a Comment