БАЙГАА БҮХЭНДЭЭ БАЯСАЖ АМЬДРАХЫН УЧИР...

Тэр өдрүүдэд сэтгэл гундуу явсан бол тэсэж гараад өнөөдөртөө учирсандаа баярла
Тэр өдрүүдэд хэн нэгэнд хаягдаад гомдож гоморхож явсан бол өнөөдөр түүнийг бодох ч сөхөөгүй, бодохдоо хямрахгүй, сайхан дурсамж байж дээ яах гэж тэгэж их өөрийгөө зовоож байсан юм болдоо гэж өөртөө зөөлхөн шивнэн хэл.
Амьдрал гэдэг өчигдөр, өнөөдөр, маргаашийн хэлхээ юм бол өчигдрөөс би дэндүү олныг сурсан даа талархаж байна.

Амьдрал гэдэг өчигдөр, өнөөдөр, маргааш гурван цагийн хэлхээс юм бол би өнөөдрийн би-гээ өчигдөр бүтээсэндээ жаргалтай байна.
Өглөөн мандаж буй нарыг хараад баясаж, биедээ тохирсон хувцсаа өмсөж өөртөө итгэлтэй алхаж буй хэнтэй ч зөрөхдөө нүд минь баясаж, ариун хөдөлмөрийн үр дүнгээр бүтсэн ном бүтээлийг уншаад урам зориг авч, уран сайхны кино үзэж сэтгэлийн таашаал эдлэж, гадаад хэл дээр дипломоо бичих гэж учрыг олохгүй заримдаа бухимдаж байгаа ч нэг л өдөр түүний ард гарчихаад “ЧИ ЧАДЛАА” гээд өөртөө хэлээд зогсож байна байх гэж бодохдоо өөрийгөө улам идэвхжүүлж байгаадаа би амьдралын сайхныг мэдэрч байна.
Юун ч амархан сэтгэл баясаж хөөрдөг юм даа гэж уншигч авхай та гайхаж магад гэхдээ хүн юунд ч баясахгүй болох үе бас байдаг юм билээ шүү. Түүнийг би өөрийнхөө хэмжээнд тултал нь мэдэрсэн болохоор нэг л жижигхэн юмнаас хөөрч баярлах, амьдралаа хөглөх мэдрэмж авч байвал тэр жаргал, тэр та эрүүл байгаагийн шинж шүү гэж хэлье. Энгийн бүхнээс сэтгэл ханамж авч, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун яваа та хамгийн баян хүн. Харин хүсж, мөрөөдөж байгаа бүхнээ ирээдүйд даатга. Мэдээж түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй...

2017 оны 03 сарын 26
Хөххот, ӨМБИС-ийн номын сан

21:15 минут

Comments