Чив чимээгүй орчин. Гэхдээ энэ чинь чимээтэй болохоороо
бүсгүй хүний өндөр өсгийний дуу хадаж, бичгийн машины товших чимээ үл мэдэг
сонсогдож, онгорхой хаалганы цаанаас телевизийн дуу хадаж, олноороо бужигнасан
үед сархадын үнэр хоолны үнэрийг даран ханхилж, олон янзын дуу хоолой нэг л
дууг нэг л аяар дуулдаг тийм л түм түжигнэж бум бужигнасан газар шүү. Тиймээ
тэнд хүн амьдардаг болохоор тийм шуугиантай байдаг юм. Чив чимээгүй байна гэдэг
хүн амьдраагүйн шинж биш биздээ гэж магад надаас асуух байх. Тиймээ чив
чимээгүйд ч хүн амьдарч бараг шуугилдснаасаа илүү амьдардаг байх. Энэ л чив
чимээгүй орчин таван давхар байрны аль нэгэн давхрын аль нэгэн өрөөнд өрнөж буй
аж. Үнэндээ чив чимээгүй орчин сүүлээ эргэж харах, сүүдрээсээ цочих, нойрноосоо
цочиж сэрэх, ганцаардаж гиюүрэх хэд хэдэн сул талтай ч чив чимээгүй дор бие,
сэтгэлээрээ дасж, дотоод ертөнц дөх хүсэл мөрөөдлөөрөө өөрийгөө хөглөж, өөрийн
дуртай зүйлээ чив чимээгүй дор хийж суух жаргал ч юм шиг. Чив чимээгүй миний л
орших оршихуй мэт.
Хаалга хангинатал тогшиж, эмэгтэй хүний гутлын өсгийний
чимээ сонсдлоо. Хэдэн залуус шатан дээр хуучлан тамхи хуваалцаж, чамодены
дугуйн чимээ чихэнд чахарч байна. Чив чимээгүй орчин чимээ шуугианаар
солигдлоо, гэсэн ч чив чимээгүй дор оюун санаа минь төвлөрсөн хэвээр...
Хөххот
2017 оны
3 дугаар сар 2
Comments
Post a Comment