АНХЛАН БИЧИГЧДЭД

Writing fiction, especially a long work of fiction, can be a difficult, lonely job; it’s like crossing the Atlantic Ocean in a bathtub.
                 Stephen King. On Writing., 2000 page 209
Үргэлжилсэн үгийн зохиол бичих, ялангуяа өргөн хэмжээний үргэлжилсэн үгийн зохиол дээр ажиллах нь хэцүү хийгээд ганцаардмал ажил. Энэ бол Атлантын далайг ваннаар туулахтай адил.
                     Стивен Кинг. Бичихүй.,2000 209-р тал
Америкийн зохиолч Стивен Кинг 50 гаруй ном эрхлэн хэвлүүлсэн бөгөөд бичих сонирхолтой хүмүүс зориулан гаргасан “On writing” номонд багтсан зарим зөвлөгөөнөөс:
·         Бичихэд туслалцаа болох бүхий л зүйлийг багтаасан сэлбэг хэрэгслүүдээ нэгэн хайрцганд багтаасан байх. Үүнд баялаг үгийн сангаас авахуулаад, дүрмийн алдаагүй бичих, хэлнийхээ дүрмийг мэддэг байх.
·         Боломж бололцоо гарвал л унших хэрэгтэй. Зохиогч их удаан уншдаг ч гэсэн жилд 70-80 ном уншдаг аж. Тэдгээр номны ихэнх нь үргэлжилсэн үгийн зохиол байдаг тухай дурджээ.
·         Мөн маш их бичих хэрэгтэй. Өдөрт тодорхой цагуудад бичих дадал бий болгох хэрэгтэй. Бичих өрөө чинь заавал тийм тохитой тансаг байх албагүй. Мэдээж илүү чимэглэлгүй, чимээгүй, өөрийг чинь саатуулах зүйлүүд байхгүй байвал сайн. Жишээ нь утас, телевиз байхгүй...
·         Бичиж байгаа зохиолоос шалтгаалаад тухайн сэдвийнхээ талаар өргөн мэдлэг, судалгаа зайлшгүй шаардлагатай.  
·         Семинар, сургалтаар яваад заавал сайн бичигч болохгүй харин амьдралаас, өөрийн туршлагаас их сайн бичигч болж чадна.
·         Сайн бичигч болохын тулд маш сайн зөвлөгч, уншигчтай байх хэрэгтэй. Өөрийн хувьд боллоо гэж үзсэн тохиолдолд түүнд хамгийн түрүүнд уншуулах тийм хүнтэй байх хэрэгтэй. 

Comments