“死并非生的对拉面,死潜伏在我们的生之中。”
村上春树 “挪威的森林”
第351页
“Үхэл бол
төрөхийн үргэлжлэл биш, үхэл биднийг төрөхөд нуугдаж байдаг.”
Харуки
Мураками “Норвегийн ой” 351-р тал
Зохиолч Харуки Мураками “Норвегийн ой” зохиолоо Грекд
байхдаа бичжээ. Түүний намтраас харахад тэрээр энэ амьдралынхаа ихэнх хугацааг
гадаадад өнгөрөөсөн бололтой. Ямартай л 1994 онд буюу 45 настайдаа Монголд очиж
байж. Тэрээр аялал бүхнийхээ дараа бүтээл төрүүлдэг уран бүтээлч. Үргэлжилсэн
үгийн зохиолоор бөмбөгдөгч эрхэм зохиолчийн хоёр ч бүтээлийг уншсны дараа
зохиолчийн хөгжмийн өндөр мэдрэмж, хөгжмийн мэдлэгийг тодотгон дурдах ёстой
санагдлаа. Зохиолчийн өгүүлснээр “Норвегийн ой” хувь хүн лүү чиглэсэн бүтээл
аж.
Зохиолыг унших явцад гойд анхаарал татсан зүйл аливаа хүний
үхэл ойр дотны хүмүүсийн ирээдүйнх амьдралд нь ямар их айдас, итгэлгүй байдал
дагуулж ирдгийг харуулсан явдал байв. Түүнээс үүдэлтэй сэтгэлзүйн тайван биш
байдал, айдас сэтгэлзүйн эмгэгт хүргэж байгааг онцлон харуулжээ. Магад энэ бол нийгмээс
нь шалтгаалаад Япон гэлтгүй хотжиж буй дэлхий ертөнцийн хүмүүст тулгарч буй
томоохон асуудлуудын нэгийг ийнхүү уран зохиолын хэллэгээр өгүүлэхийг зохиолч
зорьсон юм болов уу гэх таамаглал надад төрлөө.
Номны нэрнээс л ойн тухай өгүүлэх ч юм шиг, Норвегийн
тухай өгүүлэх ч юм шиг санагдсан энэ зохиол амьдралд хөл тавьж буй залуусын
хайр дурлал, өөрийгөө илэрхийлэх байдал, амьдралд хандаж буй хандлагыг гол
дүрийн залуусаар дамжуулан харуулжээ. Утга уянгын бүтээл энэхүү бүтээл урам
зоригтойгоор уншигч таныг хөтлөх ба уншвал уйдахгүй гэдгийг амлан олныг эс
дурдаад товч бичлэгээ дуусгая.
Comments
Post a Comment