АМАЙ АМЬД Л БАЙГАА ДАА

Хэдэн ч өглөө Амай маань яасан болдоо гэж бодсоор сэрэв. Унтахын өмнө эхлүүлсэн адал явдал бүхий өгүүлэл аялагч залууд тулгарч буй асуудал, туршлага, эх орны хөгжлийн залуугийн талаарх үзэл бодлоор үргэлжилж хэдий дуусгамаар байгаа ч нэг л мэдэхэд нойрондоо дийлдэн унтдаг болсоор ийнхүү өглөө зүүдлэн сэрдэг болов. Миний зүүдлэн сэрэх ч яахав Африкийн ширэнгэн ойг ганцаараа туулж буй Монгол залуугаа, дээр, доороосоо халах элсэн цөлд усны хомсдолд орж яваа зохиогчоо бодох тусам л бахархах сэтгэл маш ихээр төрж байлаа.
“Монгол бадарчин” хэмээн цувралаар гарах номын эхний цуврал “Гайхамшигт Ертөнц” уншигч бидний гарч хүрээд цөөнгүй цаг хугацааг үдсэн ч уншигчдын дунд эрэлт хэрэгцээ нь буурахгүй нь номын үйл явдалтай салшгүй холбоотой юм. Зохиогч, аялагч Ж.Золбаяр зүгээр нэг аялал хийгээгүй бөгөөд дэлхийн хүн ардын амьдралтай танилцах, Монгол улсаа дэлхийд сурталчилах зорилго тавин цүнхээ үүрээд хөдөлжээ.
Улаанбаатар өртөөнөөс эхлэсэн аялалын тухай эхний цуврал номонд Монголчууд биднээс харьцангуй хол тив болох Африк тив дэх аялалын адал явдлууд багтаж. Биднээс харьцангуй хол байх тусам визний асуудлаас авахуулаад идэж уух хоол хүнс, хэлний бэрхшээл тулгарч байсан ч аялагч маань тэртээх Африк тивийн хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүстэй таарсан юм шиг санагдсан юм. Нөгөөтэйгүүр аялагчийн бүхнээс айдаггүй, туршаад үзэхийг хүсдэг занг бурхан харж үзэж тэр сайхан хүмүүстэй учруулсан ч байж магад.



Аялагчийг зөвхөн цүнхээ үүрээд гардаг аялагч гэдгээс нь илүүтэйгээр ямар ч сэдвийн талаарх өргөн мэдлэг, эх орныхоо хөгжлийн талаарх үзэл бодол, олон гадаад хэлийг чадварлаг эзэмшсэн байдал, хөгжмийн боловсролыг нь номоор дамжуулан мэдээд бахархах сэтгэл улам ихээр төрж байлаа. “Хамгийн сайн ойлголцох хэл бол хүний сайхан сэтгэл” гэж номондоо нэг биш дурдаж, “миний харсан хамгийн гайхамшигт үзэсгэлэн бол байгаль, дэлхийн үзэсгэлэн байсан” тухай өгүүлсэн эрхэм аялагчийн оюун санааны өвт хөрөнгө МОНГОЛ БАДАРЧИН цувралыг эрхэм таньд санал болгож байгаадаа баяртай байна. Зориг бүхнийг аялахын үлгэрийг энэ биеэрээ харуулж дэлхийг ганцаараа тойрсон зоригт Монголын Золбаяр хүүгийн аялалын сонин сайхан олон Монгол хүний нүдийг нээсээр байгаа гэдэгт итгэж байна. 

Comments