Би аман алдаа гэж юу
болохыг заавал тайлбарлах хэрэггүй гэж бодож байна. Ерөнхийдөө хүмүүс аман алдаа
гэдэг бол анхаарал төвлөрөөгүйгээс үүдэлтэй хэмээн үздэг. Гэвч нөхцөл байдал
бидний санаж байгаа шиг тийм амар биш болохыг олж мэдсэн юм.
Нэг парламентын гишүүн
өөр нэг гишүүнээ дуудахдаа “хүндэт парламентын хурлын гишүүн (central hall)”
гэж хэлэх гэж байгаад “сэтгэл зүрхний там, хүндэт парламентын гишүүн (central hell)
”хэмээн дуудав. Өөр нэг жишээ, нэг парламентын дарга хурал дөнгөж эхлээд байхад
амны алдаа гаргаж: “хатагтай ноёдоо, өнөөдөр хурлыг хүчинтэй болгох гишүүдийн
тоо аль хэдийн хангалттай боллоо. Тиймээс хурал дууссныг мэдэгдэж байна.”
хэмээн зарлажээ. Бид дээрх аман алдааны шалтгааныг анхаарал төвлөрөөгүй
гэдэгтэй холбон тайлбарлахад хэцүү.
Би эдгээр аман алдаанд
утга агуулга бий гэдэгт итгэж байна. Миний харахад аман алдаа нэг төрлийн
зорилготой сэтгэлзүйн үйл явц. Бид аман алдааны судалгаагаар дамжуулан ярьж
байгаа хүний ухамсаргүйдэх зарим төрлийн хүслийг мэдэж болно. Хурлын дарга
чухал нөхцөлд амны алдаа гаргаж, дөнгөж эхлэсэн хурлыг тарахыг зарласан нь энэ
удаагийн хурлыг лавтай хүлээлтэндээ хүрэх үр дүн байхгүй гэж бодож, эрт тараая
гэсэн бодлыг тэрээр ухамсаргүйдээ тээж байсан гэж бид тааварлаж болох юм.
ФРЕЙДИЙН “ХАЙР БОЛОН ЗҮҮД” номын хятад
орчуулгаас монгол хэлнээ хөрвүүлэв.
Comments
Post a Comment