САЙН ХААН БАТ роман буюу БУУРАЛ ТҮҮХИЙН ХУУДАС

 ...Дайсантай тулна гэдэг хэцүү. Гэвч түүнээс хэцүү юм нь Монголчууд бидэнд өөрсөдтэйгөө тулах байдаг. Дайсныг ялж болно. Ялагдашгүй дайсан, дуусахгүй дайн Монгол хүмүүсийн дунд үргэлжилж байх юм даа гэж хэлсэн.[1]
Гэрэлтэй цонхын гэж анх олноо танигдсан зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа өдгөө Сорхугтаний Сарантуяа хэмээн залуус бидний өмнө дунд нэрлэгдэх болжээ. Өөрийнхөө  бүтээснээр нэрлэгдэнэ гэдэг тухайн хүний хийсэн бүтээсэн олон түмэнд хэрхэн үнэлэгдэж байгааг илтгэж байгаа хэрэг юм. Зохиолч Б.Сарантуяа энэ удаад ч мөн уншигчдын урмыг хугалах бүтээл туурвиагүй гэдгийг “Сайн хаан Бат” түүхэн романыг унших явцдаа олж мэдлээ. Сүүлийн жилүүдэд уранзохиолын бүтээл уншихад багагүй цагийг зарцуулж, цаг л гарвал уншихыг эрхэмлэж байгаа надад зохиогчийн онцлог нь өөрийнхөө илэрхийлэх гэж байгаа санаа, гаргах гэж байгаа дүрээ тойруулалгүй, уншигчдад амархан ойлгогдох маягаар энгийн үг хэллэгээр илэрхийлчихдэг давуу тал ажиглагдаж байлаа.

Мөн романаас олж харсан нэг онцлог бол дэлхийн талыг эзлэж явсан их эзэн Чингэс хаан, түүний үр хүүхдүүдийн аян дайн бол энх тайвныг тогтоох, эзлэгдсэн ард түмний оюун санааны өв соёлыг тараан бутаргахгүй байх явдал гэдгийг тодотгон харуулсан явдал юм. Чингэс хааны байлдан дагууллын дараа түүний үр ач нарын байгуулсан улсуудаас хамгийн олон жил буюу 250 гаруй жил оршин тогтносон Алтан Ордны улсын бат бөх суурийг тавьсан Чингисийн ахмад хүүгээс гарсан Бат хаан бол тухайн цаг үедээ эв нэгдлийг эрхэмлэж, эцэг дээдсийнхээ захиас сургаалыг даган, улсаа төвхнүүлж ирсэн зөрчилд гал нэмдэггүй, зөрчлийг эвээр шийддэг ухаалаг хаан байсан бөгөөд түүх сонирхон судлагч хэн бүхэн энэ романыг уншихад илүүдэхгүй бүтээл болжээ.



[1] Б.Сарантуяа Сайн хаан Бат УБ.,2014 123-р тал

Comments