Коллежийн англи хэлний багшийн ажлаас дэлхийд толгой цохих бизнесмен болсон
Хятадын АЛИБАБА компанийг үндэслэгч МА ИН- "Юу хийх тухай тодорхой бод дараа нь юуг
заавал хийх ёстой нь мэдэгдэнэ; юуг заавал хийх ёстойг мэдсний дараа юуг хийх
ёсгүйг ойлгоно. Бизнес эхлүүлсэн үйл явц дунд, 4,5 жилийн дотор би маш олон
сонголт болон боломжтой таарч, ямартай ч компани байгуулсандаа итгэсэн. Сонголт болон суралцах боломж бүрийн үйл
явц дунд, эхний өдрийн чи юу эсвэл биш үү, яг л анхны хайр адил, бизнесээ эхлэж
байсан эхний өдрийнхээ мөрөөдлийг санах нь маш чухал. Зарчимын өмнө, чи тууштай
байж чадах уу? үгүй юу? Зөрчлийн өмнө чи тууштай зарчимтай байж чадах уу? үгүй
юу? Дарамтын өмнө чи тууштай зарчимтай байж чадах уу? үгүй юу? Эцэст нь юу
хийхийг, заавал юу хийх ёстойг мэдсний дараа өөртөө дахин би хэр хугацаанд хийж
чадах, би хэр хугацаанд бодож чадах, энэ ажил лавтай хэр хугацаанд хийгдэх
ёстой тэр хугацаанд л хийнэ гэж өөртөө хэл."
Ма Ин 1988 онд 24 настайдаа Хан Джоугийн Багшийн дээд сургуулийг төгсч Хан
Джоугийн Электрон Үйлдвэрлэлийн дээд сургуульд багшлах болов. Хан Джоугийн
Багшийн дээд сургуулийг тэр жил төгссөн 500 гаруй төгсөгчдөөс Ма Ин ганцаараа,
бакалавр зэрэгтэй ч гэлээ дээд сургуульд багшлах эрхээ авчээ. Хятадад гарсан
өөрчлөлт шинэчлэлт эхлээд 10 гаруй жил өнгөрч байсан энэ үед бүх хүн л мөнгө
олохын төлөө ажиллаж байв. Хан Джоу Багшийн дээд сургуулийн эрхлэгч Ма Интэй
таван жилийн гэрээ байгуулж, энэ таван жилийн хугацаанд ажлаас чөлөөлөгдөхгүй
байхыг хүсэв. Ма Ин багшийнхаа итгэлийг алдахгүйг хичээж, түүний хүсэлтийг хүлээн
авсан байна. Тэрээр англи хэл болон олон улсын худалдааны багш хийж байв. 2004
онд Ма Ин төрөлх сургуульдаа эргэн очиж оюутнуудад лекц уншихдаа доорх санааг
онцлон дурджээ.
“Олон хүн бизнес эрхлэхийг мөнгө олохын тулд гэж боддог,
харин би бол АЛИ БА БА-г байгуулсан нь мөнгө олохын төлөө биш би хойшид
оюутнуудад хичээл заах туршлагатай болохыг хүссэн. Дээд сургуульд багшилж
байхдаа маш олон зүйлийг суралцсан, би багшлах дуртай. Гэвч Хятадын эдийн
засгийн хөгжлийн хурдыг харахад, ахиад 20 жилийн дараа, Ма Ин би үргэлжлүүлэн
танхимд хичээл заагаад зогсож чадах уу? үгүй юу? Яагаад гэвэл их сургуулийн
оюутан сурах бичгээс гадна нийгмийн амьдралаас суралцдаг. Би амжилттай ч,
амжилтгүй ч ирээдүйд би эргэн хичээлийн танхимдаа очих үед, их ч бага ч Их
сургуулийн багш нараас илүү туршлагатай байх болно.”
Эдгээр он жилүүдэд англи хэлний клубыг ажиллуулж, орчуулга хийж байсан нь
хүмүүст хүрч эхлэв. Хятадын эдийн засгийн хөгжил үсрэнгүй хөгжиж, Хан Джоу
төдийгүй Хятад даяар англи хэл, олон улсын худалдааны чиглэлээр мэдлэгтэй хүний
хэрэгцээ нэмэгдэв. Хан Джоуд гадаад худалдаа эрхлэгч орон нутгийн бизнесменүүд
олширч, орчуулгын хэрэгцээ их гарч, захиралууд орчуулга хийлгэхийн тулд Ма Инд
ханддаг байв.
Орчуулга хийдэг байхдаа Ма Юин маш олон хамт ажиллагсад нь тэтгэвэрт гараад
гэртээ суудаг болохыг анзаарав. 1992 онд ажлын хамтрагчидтайгаа нийлэн “HOPE” нэртэй
орчуулгын төв нээжээ. Орчуулгын төв зарлагаа нөхөж чадахгүй байсан учраас
тэрээр орлогын өөр эх үүсвэр хайв. Эцэст нь бэлэг дурсгалын зүйл болон цэцэг
зарж мөнгө олж болохыг мэдлээ. Орчуулгаа ч хийж, цэцэг, бэлэг дурсгалын зүйлээ
ч зарав. 1995 онд орчуулгын төв хөл дээрээ босж Ма Ин багшийн ажлаасаа гарав.
Өнөөдөр “HOPE” орчуулгын төв Хан Джоу-гийн хамгийн том орчуулгын төв болсон
билээ.
1995 онд Хан Джоу хурдны замаа засуулах болж Хан Джоу-гийн удирдлага Ма Ин-ийг
төлөөний хүмүүстэй хамт Америк луу явуулав Ма Ин орчуулга, гэрээний ажил хийх
үүрэгтэй явсан ч Америкийн талын компани худал хэлснийг мэджээ. Хятад руу буцах
гээд билет аваад онгоцны буудал дээр зогсож байхдаа гэнэт эргэлзэж Америкт
ирчихээд ийм амархан шантраад буцаж болохгүй гэж бодогдов. Хамт ажилладаг
хүнийх нь хүргэн Америкийн Сиаттлд
интернетийн компанитай гэрээ байгуулж байгаа гэдгийг санав. Тэр Сиаттлд
ажлын газрын хүнийхээ хүргэн Сеймтэй VBN компани дээр нь уулзаж, өөрийн нүдээр
интернет ертөнцтэй танилцав. Ма Ин хүмүүс интернетээр дамжуулан маш олон мэдээллийг
олж авах боломжтойг мэдсэн ч интернет дээр Хятадын худалдааны төв гэхээр хов
хоосон байв. Ма Ин Сеймд Хятадын сайт хийх хүсэлтэй байгааг хэлж, Сейм “HOPE”
орчуулгын төвийн вэб сайтыг хийж өгөв. Энэ сайтыг хийсэн эхний өдөр өөр өөр
орны 5 хүн ханджээ. Хүмүүс энэ сайтыг их дуртай хүлээн авав. Яагаад гэвэл “HOPE”
орчуулгын төвийн вэб хуудас нь Хятадын анхны вэб сайт юм. Буцаж ирэхдээ Ма Ин
486 ширхэг компьютер авчирсан бөгөөд ирснийхээ дараа 24 ойрын найзууддаа
бизнесийн санаагаа хэлэхэд 1 нь л оролдоод үз гэж хэлжээ.
1995 оны 5-р сарын 09-ний өдөр Хятадын анхны худалдааны вэб сайт “Хятадын
шар хуудас”-ийг бүтээв. Америкийн VBN-тэй
байгуулсан гэрээний дагуу “Хятадын шар хуудас” дотоодын бизнесүүдийн мэдээллийг
тавих байв. “HOPE” бизнесийн материалуудыг орчуулан сайтад байрлуулах,
Америкийн тал ч томоохон хариуцлага хүлээж байсан ч тухайн үед Хятадад интернет
сайн түгэн дэлгэрээгүй болохоор хүмүүс барагтай л итгэж өгөхгүй байв.
1996 он гэхэд цөөнгүй хүмүүс тэдэнд хандаж, Америкт доктор зэрэг хамгаалж
ирсэн Джанг “АЙ ТЭ СИНГ” компаниа байгуулав. Энэ үед Ма Ин Хятадын шар хуудсаа
Хятадын Yahoo болгох санаагаа олсон байлаа. Ма Ин Хятадын шар хуудсыг
үргэлжлүүлэн авч явах хүсэлтэй байсан ч хамтран ажиллаж байгууллагатайгаа
ойлголцоогүйн улмаас шар хуудсыг үргэлжлүүлэхээс татгалзлаа.
1997 онд Ма Инд Хятадын Интернет худалдааны төвийн ерөнхий захирал мөн
Хятадын Yahoo-гийн захирлаар ажиллах санал ирсэн ч тэрээр өөрийн шинэ бизнесээ
эхлүүлэхийг хүсчээ. Үүний дараагаар 1999 онд төрөлх Хан Джоудоо эргэн ирж,
нөхдийнхөө хамтаар АЛИ БА БА компанийг байгуулсан ба яг байгуулж байхдаа тэд
дэлхийд аравт орох интернетийн компанийг байгуулах зорилготой болохоор дэлхий
даяар мэдэх нэр өгөх хэрэгтэй болжээ. Нэг өдөр Ма Ин томилолтоор явж байгаад
гудамжинд АЛИ БА БА гэдэг нэрийг хараад их сонирхолтой санагдав. Сүүлд нь кофе
авчирч өгсөн үйлчлэгчээс АЛИ БА БА нэрний тухай асуухад “open sesarr-e”\сэм сэм
онгой\ гэж тайлбарлаж өгчээ. Дараад нь гудманд таарсан 60 гаруй өөр өөр улсын
иргэдээс асуухад бүгд нэг хариултыг өгч байв. 1999 оны 10 сар гэхэд АЛИ БА БА
компанийн англи сайтын хэрэглэгч 10000 болж, нэвтэрч орсон нь 20000 болсон
байлаа.
2003 оны 04 сарын 14нд Ма Ин Таобао интернет худалдааг эхлүүлсэн нь АЛИ БА
БА компанийн үйл ажиллагааг улам өргөжүүлж, дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд
авчирсан юм. Таобао гэдэг энэ нэрийг АЛИ БА БА компанийн нэг ажилтан өгсөн ба
2013 оны байдлаар 800 мянга давсан идэвхтэй бараа бүтээгдэхүүн худалдагчтай, 2
сая 5000 мянга давсан худалдан авагчтай, Хятадын зах зээлийн 80 илүү хувийг
эзэлсэн тоо гарчээ.
"穿布鞋的马云"
номоос түүвэрлэн орчуулав.
Comments
Post a Comment