Лоу Вэй гарах гэж байтал
утсанд нь дуудлага ирлээ. “Лоу Вэй уу? Ли Яанг байнаа. Би танай үүдний шатан
дээр байна.”
Лоу Вэй Ли Яанг бид хоёр энэ олон жилүүдэд холбоогүй
байсан, гэнэт туслах хэрэг болоо юу...хэмээн бодлоо.
Хонх дуугарч, хаалга нээгдлээ. Өөдөөс ширэлдсэн үстэй
толгой хар гялгар уут шалан дээр тавиад түлхлээ.
Ли Яанг буйдан дээр суухад, Лоу Вэй түүнд гал өглөө. Ли
Яанг тамхинаас нэг ширхэгийг гаргаад, хамраасаа холдуулан үнэрлээд “тамхи,
үнэхээр муу, би эрт тамхинаас гарсан, тамхинд их мөнгө үрсэн.”
Лоу Вэй “Тэгвэл жимс ид.” гэлээ.
Ли Яанг мөн л эелдгээр, нэг жимс аваад идэнгээ “Танай
байр ч сэтгэл хөдөлгөж байна шүү” хэмээв.
Лоу Вэй: “Би зээлээр авсан, сар бүр зээл төлж байгаа.”
Ли Яанг “Танай эхнэр та хоёр хоёулаа жирийн ажилчин, бас
зээлтэй. Бидэн шиг байр худалдаад авчихсан, идэх хоолтой, эрүүл энх, хүүхэд
сургуульд сурчихсан дажгүй байна шүү.”
Лоу Вэй энэ бүхэн магадгүй мөнгө зээлэхийн эхлэл үг
бололтой гэж бодоод: тиймээ, одоо хэн ч амьдрахад хэцүү болсон гэж хэлэв.
Ли Яанг: “би багаасаа чамайг надаас илүү явна гэж
мэдсэн.”
Лоу Вэй: “хаанаас даа хаанаас! Хонох хоолтой л. Үнэндээ чи бидэнд ялгаа байхгүй.”
Тэр хоёр багынхаа найзуудын хэн хэн нь салсан, хэн хэн нь
гадагш явсан тухай ярьсаар үд хүргэлээ, Ли Яанг мөн л ирсэн зорилгоо ярьсангүй.
Лоу Вэй: “Ли Яанг бид гадагш гарч хоол идвэл яаж байна.
Идэнгээ ярилцая.”
Ли Яанг: “Өнөөдөр эхнэртээ гэртээ хариад хоол иднэ гээд
хэлчихсэн, гадуур хооллож чадахгүй.” хэмээв.
Лоу Вэй уулзангуутаа юу ч үгүй явуулж байгаадаа санаа
зовов бас үдээс хойш хуралтай. Түүнийг хурдан явуулж байгаадаа санаа зовж
сэтгэлдээ тэр тийм хол газраас манай гэрт ирж байгаа нь нэг л учир байгаадаа
гэж бодлоо. Иймээс санаа зовсон янзтайгаар ийнхүү ярилаа. “Ли Яанг, чи гадаа юм
зарж хэвээрээ юу? Би чамд тогтмол ажил хайж өгөх үү, хамгаалагч ч юмуу. Цалин ч
арай гайгүй.”
Ли Яанг: “Би хамгаалагч хийх дургүй, би нэг хаалганы хэсгийг
түрээсэлж аваад бизнес хийх гэж байгаа.” гэв.
Лоу Вэй: “Чамд шаардлагатай юу ч байсан хамаагүй
хэлээрэй. Би лавтай туслана.”
Ли Яанг баяртайгаар Лоу Вэй-н мөрөн дээр алгадаад: “Найз
минь, ийм үг хэлж байгаа юм чинь би тэгтлээ чамайг бодох хэрэггүй л байж. Арав
гаруй жил өнгөрлөө, чи өөрчлөгдөөгүй л байна.” Сайн! Би баяртай байна! Үнэхээр баяртай байна!” гэж ярингаа зогслоо.
Лоу Вэй: “Хоол идээд яваа” гэв.
“Эхнэр гэрт намайг хүлээж байгаа. Би явлаа.”
Ли Яанг явлаа. Лоу Вэй нөгөө хар ууттайг нээгээд хартал
бага байхдаа дуртай байсан хатаасан загас нь байлаа.
Лоу Вэй сэтгэл хөдөлсөндөө ямар сайхан үг хэлэхээ ч
мэдсэнгүй, гэнэт бодоод нүүр нь халуу дүүглээ.
Энэ үед корридорт хөлийн алхаа сонсогдоно, бодоход Ли
Яаных. Лоу Вэй: магадгүй сая тэр санаа зовоод хэлж чадаагүй байх, одоо тэр ямар
ч гуйлт байсан би түүнд сайн туслана гэж бодлоо.
Хаалга онгойж, бодсноор Ли Яанг, нүүр нь бүхэлдээ хөлөрчихсөн
байв. Тэрээр санаа зовсон байдалтай: “Танай энэ хэсэг төөрдөг байшин шиг, би
тойроод тойроод том хаалгыг чинь олсонгүй.”
Лоу Вэй: “Би чамайг гаргаж өгье” гэж хэлээд хамтдаа доош
буулаа. Доош буугаад очиход Ли Яанг унадаг дугуйныхаа цоожийг онгойлгов. Энэ
дугуй хуучин хийгээд заваан.
Лоу Вэй: “Чи дугуйгаар ирээ юу?” Ли Яанг баруун талын хотод
амьдардаг бөгөөд тэндээс энд дугуйгаар иржээ, дугуйгаар багадаа л нэг цаг явна.
Ли Яанг: “Тиймээ, дугуй унаад сурчихаж.”
“Ли Яанг, чи ямар ч хэцүү байсан надад хэлээрэй, би
лавтай чамд туслана.”
“Тийм юм байхгүй ээ, зүгээр л чамайг харахыг хүссэн юм.”
“Бид олон жил холбоогүй байсан, чи өнөөдөр ирсэн нь нэг л
учиртай. Чи юу ч байсан битгий санаа зов.”
Ли Яанг Лоу Вэй-г харж байснаа шийдсэн байдалтай: “Намайг
ярьвал чи битгий уурлаарай. Би өчигдөр нэг зүүд зүүдэлсэн юм. Зүүдэнд чи их аюултай
өвдсөн, олон хүн чамайг тойроод уйлаад байсан. Сэрээд миний сэтгэл тогтохгүй,
юу ч хийж чаддаггүй. Тэгсэн манай эхнэр чамайг харчихаад ир гэж яаруулаад. Одоо
чамайг сайн байгааг мэдсэн болохоор санаа амарлаа. Ээдээ! энэ мухар сүсгийг үү.”
Лоу Вэй-н нүдэнд нулимс цийлэгнэж, Ли Яан-ыг тэврээд
“Найз!” минь гэж дуудлаа.
Хятад хэлнээс орчуулсан Ч.Нямсүрэн
Comments
Post a Comment