Ер
нь амьдралд бүх зүйл ойлгомжтой байдаггүй. Зарим ч биш, бүр ихэнх зүйлийн учиг
хэзээ ч тайлагддаггүй. Зарим хүн амьдралд чинь нэг үзэгдээд л, ахиж хэзээ ч
тааралддаггүй.[1]
Бүх
юмны цаад талыг олно, учрыг нэг бүрчилэн танина гэж хэзээ ч байхгүй.[2]
Хэсэгхэн
хүнд түрхэн зуур тайшаагдахын тулд чи өвөрмөц зохиомж хуурмаг илд үзүүлж болно
л доо. Гэлээ ч тэдэн дотор ч гярхай айхтар үзэгч чимээгүй мушилзаад явж л
байгаа. Яг л жангар сонсогчид бишрэнгүй чих тавин суух хэдий ч үнэндээ бол
жангарыг мэдэхийн цаагуур мэдэж хүмүүс байх нь олонтаа шиг...[3]
Цагаан Хар Улаан уул зурахаар Ховд аймгийн
Булган суманд уран бүтээлч Рэнцэнраа ирснээр зохиолч Г.Аюурзаны Цагаан Хар
Улаан роман эхлэнэ. Би энэхүү зохиолыг Г.Аюурзаны бас нэгэн сэтгэлгээний бүтээл
хэмээн нэрлэлээ. Угаас зохиолчийн сэтгэлгээний онцлог, бичлэгийн хэв маяг
нийгэмд хэлэх гэсэн санаагаа зохиолын гол дүрийн бодролоор гаргадаг
хандлагатай. Энэ удаад ч тэрхүү онцлогоо хадгалжээ. Сэдвийн хувьд мөн л онгод
хийморийн нэг хэлбэр жангар хайлах, түүгээр дамжуулан торгууд үндэстний түүхийг
харуулжээ.
Зохиолч Г.Аюурзаны романуудын адил тал
-
Бөөгийн домог, Шүгдэн
романуудын гол дүр гэр бүлийн харилцаа таагүй байгаа эрэгтэй байсан бол Цагаан
Хар Улаан романы гол дүр мөн л гэр бүлийн асуудалтай залуу байлаа
-
Бөөгийн домог романы гол дүр
гадаад эмэгтэйд сэтгэл алдардаг бол энэ удаагийн гол дүр ч мөн гадаад бүсгүйд
сэтгэл алдарна. Гол дүрүүд тухайлсан роман бүр дээр тухайн сэдвүүдийн талаар
мэдэж авахын тулд тэр талаар нутаг орондоо алдаршсан ахмад настнаар яриулж
байгаагаар зохиолууд үргэлжилнэ. Энэ нь уншигч бидэнд танин мэдэхүйн олон давуу
талтай билээ. Энэ мэт давуу талын үүднээс ч тэр энэхүү зохиолыг уншихад орчин цагийн сэтгэлгээний зохиолын томоохон төлөөлөгч Г.Аюурзаны бүтээлийг ойлгоход нэг алхам болох юм.
Comments
Post a Comment