ДАВСТАЙ КОФЕ

Тэд үдэшлэг дээр танилцав. Энэ үед бүсгүй залуухан бас үзэсгэлэнтэй, олон залуус араас нь гүйдэг. Гэвч залуу ядуу оюутан байлаа. Залуу бүсгүйн шаардлагад хүрэхгүй гэдгээ мэдэж байсан ч бүсгүйд хайртай болсон байв. Үдэшлэг дуусах үеэр, залуу зориг гарган хамтдаа кофе уухыг урилаа. Бүсгүй, гайхангүй байснаа эелдгээр хариулж, гадагш гарлаа.

Кофены газар тэр хоёрын уур амьсгал ердийнхөөс өөр, ямар ч ярих сэдэв байхгүй, бүсгүй кофе ирэхийг хүлээлгүй, хурдан дуусгахыг хүсж байлаа.



Зөөгч кофе авчирч өгөх үед залуу ээрэн байж “төвөг болоогүй бол жаахан давс авчираад өгөөч” хэмээн хэлэв. Бүсгүй болон зөөгч гайхан харж, бусад үйлчлүүлэгчид эрэгтэйг онцлон харав. Түүний нүүр улайж, аяархнаар “би, би кофен дээр жаахан давс нэмж хэрэглээд сурсан юмаа” гэж хэлэв. Зөөгч давс авчирахад, тэрээр кофен дээр жаахан давс нэмж, бага багаар уув. Энэ сонин үйл явц эмэгтэйг гайхшруулав. Тэрээр гайхан: “Чи яагаад давс хийдэг юм бэ?” Эрэгтэй хэсэг чимээгүй сууснаа, нүүр нь улайн ээрэн байж “бага, бага байхад манай гэр далайн хажууд амьдардаг байсан, би үргэлж далайд шумбадаг байв. Далайн ус аманд гашуун бас давсархаг амтагддаг. Нутгийн амт яг л далайн усны амт, би үргэлж удаан хугацаагаар гэртээ харьж чаддаггүй, иймээс кофен дээр давс нэмж уудаг. Магадгүй гэрээ санаад ч юм уу.”

Бүсгүй ихэд сэтгэл хөдөллөө, эрэгтэй хүн анх удаа түүний өмнө гэрээ санаж байна хэмээн ярив. Тэрээр гэрээ санаж байгаа эрэгтэй хүн лавтай гэр бүлдээ хайртай эр хүн, гэр бүлдээ эр хүн лавтай халамжтай байна хэмээн бодов. Гэнэт хоёр хүний зай ойртож, бүсгүй ч гэсэн өөрийнхөө багын дурсамжийн тухай ярив... тэр хоёр маш удаан хугацаанд ярилцаж, их баяртай байсан бөгөөд кофены газрын хаах цагийг ч мэдсэнгүй. Залуу эмэгтэйг гэрт нь хүргэж өгөхөд тэдний хооронд ямар ч зай байхгүй болсон байлаа.

Тэр үеэс хойш олон удаа болзож, эмэгтэй эрэгтэйд хайртай болов. Эмэгтэй тэр залууг үнэхээр сайн залуу болохыг олж мэдлээ. Тэрээр:тэр үед өөрөө эрэгтэйн гуйлтанд татгалзаагүй болон түүнийг зөв танисан нь их азтай хэмээн боддог байлаа. Тэд хот дахь хэд хэдэн кофены газруудад очих болгонд эмэгтэй зөөгчид хандан: “Бага зэрэг давс авчирч болох уу? Манай найз кофен дээрээ давс хийж уух дуртай” хэмээн хэлнэ.

Хожим нь, яг л домгийн номон дунд бичдэгтэй адил “Ноён, хатан хоёр гэрлэлээ, эндээс аз жаргалтай амьдралыг туулсан.” Тэдний аз жаргалтай дөч гаруй жилийг өнгөрөөлөө, дөч гаруй жилийн хугацаанд маш их өөрчлөлт бий болсон ч тэдний хоорондын хайр хэзээ ч өөрчлөгдөөгүй юм. Эрэгтэй өвчний улмаас нас барах хүртэл баян ч, ядуу ч эхнээсээ дуустал хайр байсан юм.

Түүх захидлын доорх үгс байхгүй бол энд хүрээд лавтай дуусч байна.

Энэхүү захидалд эрэгтэй эхнэртээ хандан сүүлийн үгээ ийнхүү бичсэн юм: “Хайрт минь, би чамд дөч гаруй жил худал хэлсэнд минь өршөө. Анх удаа кофены газар уулзснаа санаж байна уу? Тэр үед би маш их сандарч билээ. Яагаад гэдгээ ч мэдээгүй, гэнэт зөөгчид давс авчирч өгөөч гэж хэлж билээ. Үнэндээ би “сахар” авчирч өгөөч ээ гэж хэлэхийг хүссэн юмаа, би кофен дээр давс хийж ууж үзээгүй байсан. Гэвч гэнэт ийнхүү ярьсан болохоор давс хийж уусан. Энэ үеэс эхлэн би дөч гаруй жил давстай кофе уусан. Олон удаа чамд хэлэхийг хүссэн боловч, намайг худлаа хэлснийг мэдээд уучлахгүй байх вий гэдгээс айж байсан. Тиймээс би амьдралынхаа туршид энэ худлаа хэлснээ хадгалах хэрэгтэй болсон. Одоо би айхгүй байна, энэ бүгдийн дараа би үхэхийг хүсж байна, үхсэн хүн үргэлж маш амархан өршөөгддөг, тийм үү, үгүй юу? Өнөөдрийг хүртэл би чамд хайртай байсан, чи бол миний хамгийн том аз жаргал, хэрвээ ахин төрдөг бол, би дахин чамтай гэрлэхийг хүсч байна давстай кофе уусан ч хамаагүй. Давстай кофены тухай үнэнийг хэлэхэд уухад маш хэцүү байсан. Кофенд давс хийнэ гэж тэр үед би хэрхэн санаж байсан юм болоо?”

Эмэгтэй энэхүү захидлыг уншаад нулимс нь гарч байлаа. Тэр бол энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн, нэг эрэгтэй хүн түүний төлөө амьдралынхаа туршид санаандгүй худлаа ярьснаа хадгалж байсан юм.
                                                   Хятад хэлнээс орчуулсан Ч.Нямсүрэн

Comments