Тэр жил би 21 настай байлаа. Яг англи хэл сурч байсан үе нэг үг их түгээмэл болж байлаа. Англи хүнтэй захиагаар харьцвал англи хэл дээшилнэ гэж. Ангийн хэд хэдэн сурагч бүгд захианы найзтай болсон байлаа, би захианы найз хайж, англи хэлнийхээ түвшинг хурдан дээшлүүлэхээр боллоо. Эцэст нь сэтгүүл дээрээс Айлиси гэдэг нэртэй Америк охиныг сонголоо. Найз хэлэхдээ охид бүгд ягаан өнгөнд дуртай гэв. Тиймээс би маш үнэтэй ягаан захидлын цаас болон дугтуй худалдан авлаа.
“Эрхэм хүндэт захианы найзаа ... ” захиа бичихдээ яг л анхны удаа хайрын захиа бичиж байгаа юм шиг бас бага сургуулийн сурагч анх удаа шалгалтанд оролцож байгаа юм шиг би их сандарч, зүрх минь цохилж байлаа. Хариу захидал Америкаас маш хурдан ирлээ. Айлиси захиандаа: “Би миний хаяг хэрхэн сэтгүүл дээр гарсныг би мэдэхгүй, бас захианы найзтай болно гэж бодож явсангүй. Түүнчлэн танихгүй хүнээс захиа хүлээж аваад, үнэхээр сайхан зүйл. Би баяртайгаар чиний захианы найз болж байна...” Тэр захиаг хэд хэдэн удаа хараад сэтгэл үнэхээр аз жаргалтай байлаа.
Англи хэл бол Айлисигийн эх хэл, түүний захидал үнэхээр сайхан төдийгүй маш энгийн гэхдээ тэр үед миний англихэлний түвшин муу байсан болохоор надаас маш их хүчин чармайлт шаардана. Би тэрээр миний захидалд тэвчээр гаргаж байгаад сэтгэл зүрхнээсээ талархана. Би болон Айлиси хэзээ ч уулзаж байгаагүй хэрнээ маш олон жил захидлаар харьцлаа, би түүний насыг ч мэдэхгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүний насыг асуух нь их бүдүүлэг. Би нэг удаа түүнийг зургаа явуулахыг хүссэн боловч тэрээр: “Үнэхээр уучлаарай, надад одоо зураг байдаггүй, зураг авахуулчихаад явуулъя. Би чи миний зургийг хараад итгэл найдвар чинь алдагдах вий гэдгээс санаа зовж байна, ихэнх Америк охид бүгд надаас царайлаг.” Гэвч би хүлээсээр л төдийгүй тэр надад зургаа илгээсэнгүй. Би ийм асуулт асуусандаа жаахан харамссан ч, азтай нь Айлиси дандаа надад Англи сэтгүүл болон жижиг бэлэг илгээдэг байлаа.
Сүүлд би ажилтай болж, найз охинтой ч болж, гэрлэж, хүүхэдтэй боллоо, Айлиси болон бид хоёр захидлын найзын харилцаагаа хадгалсаар л. Би эхнэр хүүхдээ дагуулаад Америк явж Айлиситай уулзахыг маш их хүссэн ч ажил ихтэйн улмаас боломж гарсангүй. Гэнэт нэг өдөр Айлисигийн мужаас ирсэн боодолтой зүйл хүлээн авлаа, дээрх бичиг нь Айлисигийнх биш байлаа. Би боодолтойг харахдаа: Үүнийг хэн илгээсэн юм болоо гэж бодно. Боодол дотор хэдэн ширхэг сэтгүүл, бас жижиг захидал байлаа: “Сайн байна уу? Би Айлисигийн найз байна. Би маш хүнд зүйл өөрт чинь хэлье. Айлиси өнгөрсөн бүтэн сайнд нас барсан. Айлиси чиний захиаг хүлээж аваад маш их баярладаг, чиний захиа бүрийг чандлан хадгалдаг байсан гэж надад үргэлж хэлдэг байсан. Энэ захидалд Айлисигийн зураг байгаа, түүний зургийг хүлээн авна уу? Тэр хэлэхдээ намайг өнгөрсний дараа чамд энэхүү зургийг илгээгээрэй гэж хэлсэн. Тэр бол нинжин сэтгэлтэй хөгшин байлаа”
Тэр гайхалтай царай, хэдий хөгширсөн ч үнэхээр хайр татам царай байсан юм.
Хятад хэлнээс орчуулсан Ч.Нямсүрэн

Comments
Post a Comment