Өнөөдрийг хүртэл цөөнгүй ном уншихдаа Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн бүтээл төдийлөн уншаагүй байсан юм байна. Монголын уран зохиолын сонгодогуудын нэг Донровын Намдагийн “Цаг төрийн роман”-ыг өнгөрсөн өдрүүдэд уншиж дуусгалаа. 1962 онд Д.Намдаг энэхүү бүтээлээрээ БНМАУ-ын төрийн шагналаар шагнагдсан ажээ. Мөн энэхүү бүтээл зохиогчийн бичсэн цорын ганц роман юм байна. Бидний уран зохиолын номон дээр “Үрэгдснийг хүлээгч” өгүүллэг байдгийг хэн хүнгүй мэдэх байх. Тэр үедээ уншчихаад хичнээн их сэтгэл эмзэглэж байсан минь одоо хүртэл санаанд илхэн. Харин энэ удаад “Цаг төрийн роман”-ыг уншаад төрсөн сэтгэгдлээ уншигч авхай тантай хуваалцаж байна.
Цаг төр үймж байхад ард иргэдийн ахуй амьдрал хэрхэн өрнөдгийг энэхүү түүхэн романд өгүүлжээ. Тодруулбал Монгол улс Манжийн дарлалаас гараад байсан ороо бусгаа үед Хятадын гамингууд Монголд түрэмгийлэн, улс төрийн зүтгэлтнүүдийг төрийн эсрэг гэмт хэрэгтэн хэмээн хорьж байсан тухай өгүүлнэ. Цаашлаад Монгол улсад Хятад хүмүүс цөөнгүй амьдарч амьдрал ахуйгаа залгуулж байжээ. Үүнийг даган тухайн үеийн иргэд Хятад хэл ч суралцаж байсан байх юм. Энэ бол тэртээ 1919-1921 оны хувьсгалын гурван жилийн үйл явц бөгөөд гамингуудыг Барон Унгерн дарж, эцэст нь Барон Унгерн Ардын намынхан хоёрын хоорондох зөрчил тэмцэл үргэлжилнэ. Хэдий дайн байлдаан өрнөх ч тэр бүгдийн цаана энгийн ард иргэд төдийгүй улс төрийн зүтгэлтнүүдийн чин хүсэл нэг л зорилгод нэгдэнэ. Тэр бол энх, амгалан улс гүрнээ төвхнүүлэх.
Зохиолын гол дүрүүдээр төлөөлүүлэн энгийн ард иргэд харь иргэдэд дарлуулан цөхрөхдөө эх орныхоо тусгаар тогтнол, амар амгалан аж амьдралын төлөө сэтгэл шулуудан зүтгэдэг гэдгийг уран сайхны аргаар тод томруун харуулжээ. Энэ бол зохиолоос олж харсан хамгийн сайхан, эх орноо гэх сэтгэлийг улам ихээр төрүүлсэн үзэл байлаа. Нөгөөтэйгүүр уран зохиолын зүйрлэл, дүрслэл зэргийг зохиолч гайхалтай гаргажээ. Сүүлийн үеийн зохиолуудад уран зохиолын энэхүү шаардлагууд төдийлөн харагдахгүй болсон нь энэхүү романы уран сайхны онцлогоос харагдаж байлаа. Ямартай ч бидний эрх, чөлөөтэй, амар амгалан аж төрж буй энэ эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө өвөг дээдэс маань халуун амь, бүлээн цусаа үл харамлан цагийн бэрхийг даван туулж байсныг нотлон харуулсан бүтээл гэдгийг бататган хэлэхийг хүслээ.

Comments
Post a Comment