2104 оны 06-р сарын 17
Миний эх орон Монгол гэж бардам хэлэх би эх оронтой хүн. Яг энэ үед нэгэн найзын хэлснээр үнэтэй орны үнэтэй иргэн болж төрсөн ч болоосой гэдэг үг санаанд буулаа. Нээрээ үнэтэй орны үнэтэй иргэн болж төрсөн бол ямар байх бол. Дэлхийн аль ч өнцөгт очсон өөрийнх нь хэлээр хүн бүр ярихыг хүсч, өөртөө нь найзалж хэл сурахыг хүсч, эх оронд нь очиж боловсрол эзэмшихийг хүсэх тэр мөчид ямар мэдрэмж төрдөг бол. Байхгүй нь бий болгохыг хүсч, байгаа нь илүү ихийг хүсдэг хүн төрөлхтөн бидний занг илтгэх мэт. Ямартай ч үнэтэй орны иргэдэд илүү их хүсэл эсвэл бидний энгийн гэж боддог тэр зүйл хүсэл нь болж байдаг байх.
Ардчилсан нам арай л өөр байх болов уу? гэж хичнээн итгэл хүлээлгэн харж байлаа харин одоогийн улстөрийн нөхцөл байдал, ард түмний амьдралыг эргээд харахад хааяа бүр гомдоод байхын...яг л ээждээ загнуулаад гомдож буй хүүхэд шиг.Би арай л их зүйл хүлээж байсан бололтой. Би Монголд төрсөндөө үргэлж баярладаг бас бахархдаг. Хааяа гоё аялгуу сонсоод нулимс унагачих гээд байх юм. Заа даа мөн ч нулимс ойрхон хүн шүү. Тиймээ би үнэгүй улсын жирийн иргэн гэхдээ эх оронд минь үнэтэй иргэн олон байх юм бол, хүн бүр үнэ цэнэтэй байхын төлөө ажиллаж, хөдөлмөрлөх юм бол бид амар тайван, аюулгүй, дутагдаж, гачигдах зүйлгүй амьдарч чадна. Эцэст нь дэлхийд үнэ цэнэтэй эх оронд төрөөгүйгээс хойш эх орондоо үнэ цэнэтэй, цаашлаад хүн төрөлхтөнд үнэ цэнэтэй иргэн, эх орноо үнэтэй болгохын төлөө бүх чин сэтгэлээсээ, ариун цагаан хөдөлмөрөөрөө тэмүүлж байя. Тиймээ би эх оронтой хүн.

Яг эхэлснээрээ би эх оронтой хүн. Дэндүү бардам сонсогдож байгаа биз. Бас гоё. Гэхдээ би эх орноо дэлхийд үнэлэгдсэн, хөгжилтэй орон болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэх юм. Өмнө би бүх зүйлийг өөрөөр хэлбэл нэг аймгийн төвийг нөгөө аймгийн төвтэй харьцуулж хардаг байсан гэхдээ одоо арай өөрөөр хардаг болсон. Тэгээд харахад манайх ёстой нөгөө эргэлзээн дээр гардаг шиг хөгжөөд ч байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг.. Дэлхийд үнэлэгдсэн хөгжилтэй орон болоход хаа хаанаа л арай л сэтгэл дутаад байх шиг. Сонгуулиас сонгуулийн хооронд нүд хужирлаж, өмнөхөө үгүйсгэж, баахан шинэчлэл ярьж. Урьд нь би ардчилсан намд их дуртай байж билээ гэхдээ жүжигчин Амараагийн хэлсэнчлэн би ардчилалд л хайртай болохоос ардчилсан нам гэж туйлширч болохгүй юм гэдэг жаахан ч гэсэн ойлгов.
Ардчилсан нам арай л өөр байх болов уу? гэж хичнээн итгэл хүлээлгэн харж байлаа харин одоогийн улстөрийн нөхцөл байдал, ард түмний амьдралыг эргээд харахад хааяа бүр гомдоод байхын...яг л ээждээ загнуулаад гомдож буй хүүхэд шиг.Би арай л их зүйл хүлээж байсан бололтой. Би Монголд төрсөндөө үргэлж баярладаг бас бахархдаг. Хааяа гоё аялгуу сонсоод нулимс унагачих гээд байх юм. Заа даа мөн ч нулимс ойрхон хүн шүү. Тиймээ би үнэгүй улсын жирийн иргэн гэхдээ эх оронд минь үнэтэй иргэн олон байх юм бол, хүн бүр үнэ цэнэтэй байхын төлөө ажиллаж, хөдөлмөрлөх юм бол бид амар тайван, аюулгүй, дутагдаж, гачигдах зүйлгүй амьдарч чадна. Эцэст нь дэлхийд үнэ цэнэтэй эх оронд төрөөгүйгээс хойш эх орондоо үнэ цэнэтэй, цаашлаад хүн төрөлхтөнд үнэ цэнэтэй иргэн, эх орноо үнэтэй болгохын төлөө бүх чин сэтгэлээсээ, ариун цагаан хөдөлмөрөөрөө тэмүүлж байя. Тиймээ би эх оронтой хүн.
1 сэтгэгдэл:
- энэ тухай хальт нийтэлж бсан минь санаанд орчихлоо...яг үнэнээр нь хархад одоогийн бгаа нөхцөл бдал маань тийм сн биш бгаа ч эх оронтой хүн гэчихээд үнэгүй орон гэж хэлэх нь арай л болохгүй юм шиг санагдаж бна...дэлхийн ямар ч улсад явсан Монголынх гээд хэлхэд чинь чиний сайн муугаас үл хамаараад чамайг шууд л тодорхойлж нэрийн чинь хуудас болсон тийм агуу түүхтэй эх оронтой хүн шүү чи...тэр Орос, Америк хэн нь надтай бсн яасан ч би бардам л бдг...за худалч хүнд бол Монголын түүхийг ярина гэвэл дэлхийн түүхийг ч тэр чигт нь ярихаар тийм мундаг өнгөрсөн үе бидэнд бна...яагаад ч юм хаанаас ч юм надад омогшил төрөөд бдг юма...цусных юм байлгүй...чиний үнэтэй гээд бгаа тэр хүн болгоны сурхыг хүсдэг хэлтэй,сургуультай орон гэдгийг би л хувьдаа дэмждэггүй...бидний хэл бидэндээ л байж болох хамгийн их баялаг хүн бүр тэр хэлийг мэддэг бвал бидэнд адаглаад пролдоод ярих ч үг олдохоо бх юм шиг санагддаг..магадгүй миний харамч зан юм болов уу...за энэ ч яахав цаг хугацааны эрхээр болох асуудал...харин өнөөдөр энэ их түүхийн эзэд болчихоод, одоо ч гэсэн бид тэр түүхийг үргэлжлүүлж бичиж бгаа санаад хүн бүр сайн сайханд тумүүлэх ёстой..би бол хаана ч бардам бдг Монгол хүн саруул ухаантай гэдэгт...
Comments
Post a Comment