Орчин цагийн тууж, өгүүллэгийн амт

6 ЖИЛИЙН ӨМНӨ

Нэгдүгээр курс төгсөхдөө маш том зорилго тавьсан нь зуны амралтаараа ном унших. Шүлэг яруу, найраг сонирхдог, номны хорхойтон найзууд маань Аюурзана, Өлзийтөгс гэж их ярина. Би ч гэсэн тэдний нэг байж, тэдгээр найрагчдын зохиолыг уншихыг хүсч байлаа.   Би ч чухам ном уншдаг баатар болов. 

Ангийн найз маань Л.Өлзийтөгсийн “Нүдний шилэнд үлдсэн зураг” номыг авчирч өгөв. Их идэвхтэй авч байсан ч уншаад бараг л ойлгосонгүй. Үнэндээ “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номоос сэтгэлд хоногшин үлдсэн юм байхгүй яагаад гэвэл уншаад ойлгоогүй, уншиж ойлгоё ч гэж бодоогүй юм.


5 ЖИЛИЙН ДАРАА
“Үзэхийн хязгаар” амтархан уншсаар нэг л мэдэхэд дууссан. Зохиогч ямар гайхалтай амьдралын түүхтэй, тэрхүү түүхээ хүнд нэг зүйл бодогдуулахаар бичжээ. Угтаа энэхүү номын өмнө Г.Аюурзаны “ШҮГДЭН” “БӨӨГИЙН ДОМОГ” хоёрыг уншсан маань энэ номыг унших сэдлийг төрүүлж билээ. Энэхүү номыг уншаад 6 жилийн өмнө унших гэж халтууртаад өнгөрсөн “Нүдний шилэнд үлдсэн зураг” номыг уншихгүй яав даа гэсэн бодол төрсөн юм. Энэ мөчөөс Өлзийтөгсөөр өвчилж эхлэв.


6 ЖИЛИЙН ДАРАА
“Хотын үлгэрүүд” нэг л танил мэдрэмж, нэг л танил бичлэг. Хотын амьдрал, хийгээд хүний амьдралын зовлон жаргалыг уран сайхны аргаар дүрслэн гаргажээ. Эхний хэдэн өгүүлэл төдийлөн уншигдахгүй байсан ч нэг л мэдэхэд урьдынхаараа ном дууссан байлаа.
Одоо орчин цагийн уранзохиолын амтыг мэдрүүлэгчдийн нэг Л.Өлзийтөгсийн дөрөвдэх тууж, өгүүллэгийн зохиолыг тэвчээртэй хүлээх үлдэж. Дахиад л танил бичлэг, танил мэдрэмж хэрнээ оюун санааны хувьд илүү ихийг хүртэнэ гэдэгтээ итгэнэм...

Comments