Дэлхий даяар 60 гаруй сая хувь борлогдсон, олон улсын №1 бестселлер цуврал ЛУУН ШИВЭЭСТ ОХИН зохиол

  Хамгийн өрнөлтэй зохиолуудын тоонд Шведийн алдарт сэтгүүлч Стиг Ларсоны “Луун шивээст охин” багтах юм. Яг л “Зуун жилийн ганцаардал” шиг...

Зохиолын тухай товчхон: 36 жилийн өмнө ор сураггүй алга болсон Харриет Вангерийн хэргийн мөн чанарыг олохыг “Вангер” корпорацын ерөнхий захирал Хенрик Вангер сэтгүүлч Блюкмвистэд энэхүү хэргийг илрүүлэх санал тавьснаар үйл явдал өрнөх бөгөөд бусдаас нэг л онцгой мөрдөгч бүсгүй Саландер Блюкмвисттэй хамтран ажилласнаар хэргийн зангилаа тайлагдана. Вангерийн өнөр өтгөн гэр бүлийн харилцааг гайхалтай өрнөлтэй гаргаж, зохиолд гарч буй бүх л дүрийн онцлогийг тодотгон гаргасан нь зохиолчийн уран чадварыг харуулах юм. Эхлэн уншихад энэ хэргийн мөн чанар тайлагдах болов уу? гэж эргэлзэж байсан ч хоёр мөрдөгчийн ажлын явцаас зохиол хэрхэн дуусах бол, энэхүү хэргийг илрүүлж чадах болов уу? гэсэн асуулт дээр төвлөрөх юм. Эцэст нь тэд хэргийн мөн чанарыг олж, Харриетаас гадна маш олон охид эмэгтэйчүүдийг тарчлаан алж байсан цуврал алуурчныг илрүүлнэ...
Зохиолын ач холбогдол: Энэхүү зохиол нь урансайхны аргаар гайхалтай олон дүрийг уншигч бидний сэтгэл зүрхэнд амилуулж чадснаас гадна өнөөдөр дэлхийн нийтийн анхааралд зүй ёсоор орж, бидний сэтгэлийг зовоосон асуудал болж буй охид эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийг баримт нотолгоотойгоор уран сайхны аргаар илэрхийлжээ.
Мөн “Хүний хүмүүжилд гэр бүл нь чухал нөлөөтэй байдаг юм байна гэж л хэлэх гэсэн юмаа”[1]хэмээн өгүүлэх нь хүн амины цуврал алуурчин Готфрид, хүү Мартиныгаа өсвөр наснаас нь дарамтлан өөрийн замаар оруулсан ажээ. Магадгүй энэ бол зохиолын хэлэх гэсэн гол санаа ч болохыг үгүйсгэхгүй юм.

Эцэст нь номын бүлэг бүрийн удиртгалд гарах Швед дэх охид эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийн талаарх сэтгэл өвдөм статистик мэдээллийг оруулж байна.
Шведэд эмэгтэйчүүдийн 18 хувь нь дор хаяж нэг удаа заналхийлэл, сүрдүүлэгт өртсөн байдаг.[2]
Шведэд эмэгтэйчүүдийн 46 хувь нь хүчирхийлэлд автдаг ажээ.[3]
Шведэд эмэгтэйчүүдийн 13 хувь нь бэлгийн харилцаанаас гадуурх бэлгийн аймшигт хүчирхийлэлд өртдөг.[4]
Шведэд эмэгтэйчүүдийн 92 хувь нь бэлгийн дарамтанд орсон тухайгаа цагдаад мэдээлдэггүй болох нь саяхан гарсан нэгэн аймшигт үйл явдлаас тодорхой боллоо.[5]



[1] Орчуулсан Б.Батчимэг. Стиг Ларсан Луун шивээст охин УБ.,2012 406 тал
[2] Орчуулсан Б.Батчимэг. Стиг Ларсан Луун шивээст охин УБ.,2012 13 тал
[3] Орчуулсан Б.Батчимэг. Стиг Ларсан Луун шивээст охин УБ.,2012 125 тал
[4] Орчуулсан Б.Батчимэг. Стиг Ларсан Луун шивээст охин УБ.,2012 243 тал
[5] Орчуулсан Б.Батчимэг. Стиг Ларсан Луун шивээст охин УБ.,2012 385 тал


Comments