ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!



Шинэ онтой золгож буй энэхэн цаг хугацаанд та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа туйлаас баяртай байна. Хүн бүр өнгөрсөн оны алдаа, оноогоо дэнслэн буй энэ мөчид ирж буй шинэ он аз хиймориор дүүрэн байх болтугай гэж ерөөе.                                                       
Шинэ оны мэнд хүргэе!   HAPPY NEW YEAR!     元旦快乐!
Шинэ он гарахын 3 хоногийн өмнө огт танидаггүй нэг хүн - юу бодоод л байгаа юм бэ?дээ шинэ он гарах гэж байхад сайхан юм бодохгүй юу гэж хэлж билээ. Нээрээ бодсон чинь би ч тийм ч өөдрөг юм бодоогүй явж байсан юм. Түүний хэлсэн үг намайг соронздох шиг болж тэр дороо л би нэг их гоё бодчихсон, сэтгэл их өөдрөг болчихсон байж билээ.  

Амьдралын маань олон гайхалтай өдрүүд энэ л оны түүхэн хугацаанд өнгөрөн одож, амьдралын минь мартагдашгүй сайхан амжилтууд энэ л онд бичигдсэн. Өдгөө угтан буй шинэ он ч гэсэн мөн л амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт би туйлаас итгэнэм. Тэр л итгэлээр би ирээдүй өөд тэмүүлнэ. Шинэ он танд, бидэнд, Монголчуудад маань аз хийморийг дагуулах болтугай. Та бүхэндээ амжилт хүсье.
Last year, I was succeeded. So many unforgettable moments happened in my life. I am very happy. I met many foreign friends and I had been visited to two foreign countries. It was very big challenge, my mind changed a lot. Before I hadn’t been visited foreign countries, I thought another thing from that time. Before I thought only Mongolia, but now I little more understand all around the World. In brief, we are same people, we have same life.
Also I published my first book. Book name is ‘My guide’. I couldn’t say my book is the best one but I can promise if you want to study hard, if you want to grant scholarship, if you want to find yourself probably my book can be help you. Especially will be guide for countryside high school pupils and University freshman students.
Of course, everything is going. So I think also this year will be success for me, for my friends, for my sisters, brothers. I want to wish the best wishes for my all familiar people. I want to wish healthy, happy life for you guys. Just I want to wish peaceful life for all around the world. God bless you guys.

Comments