МИНИЙ АНХНЫ БҮТЭЭЛ ОЮУТАН, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “МИНИЙ ХӨТӨЧ” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
Өнгөрсөн өдрүүдэд яагаад ч юм нэг л сайхан байлаа. Эгч надад ном чинь хэвлэлтээс гарсан гэнээ гэж утсаар хэлсэн. Миний хоёр жилийн хөдөлмөр биелэлээ оллоо шүү дээ. Даанч би өөрөө Монголд байсангүй. Яг хоёр жил гаруй хугацааны өмнөөс оюутан, сурагчдад зориулсан номоо бичиж эхэлсэн юм. Энэхүү санааг Нутгийн шийдэл сангийн төслийн удирдагч, Талантбүүк компанийн захирал Оюунчимэг эгч маань сайшаан дэмжснээр ном маань хэзээ ч юм хэвлэгдэх нь тодорхой болсон. Орой гэртээ ирээд нөөтбүүкээ дэлгэн суугаад номоо бичих сайхан санагддаг байсан. Би бичснээ Оюунчимэг эгчлүү майлдаж, Оюунчимэг эгч намайг дуудаж уулзаад баахан санаа хэлээд бас зөндөө дайлдагсан. Ийм л байдлаар явсаар тэртээ хоёр жил өнгөрчээ. Оюунчимэг эгч бид хоёр материалаа бэлдээд л номоо ярилцаад л харин хэвлүүлэх тухайд нэг их дорвитой шийдэлд хүрээгүй л байлаа. Оюунчимэг эгч редакторт уншуулж би ч номоо хэвлүүлэх саналыг ОБ ПРЕСС КАПИТАЛ ХХК-ийн захирал Хүдэрбат ахад тавихаар боллоо. Хүдэрбат ах миний номыг хэвлэж өгөх болсноор номоо дизайнарт өгч өдгөө ном маань бидний гар дээр ирлээ. Юун түрүүнд миний номыг хэвлэгдэхэд чин сэтгэлээсээ тусалсан сайхан сэтгэлт ах эгч нартаа баярласнаа илэрхийлье.



ЯАГААД ЭНЭ НОМЫГ БИЧСЭН БЭ? Би өөрийгөө маш азтайд тооцдог. Би өсч хөгжих насандаа маш олон сайхан хүнтэй таарч, маш олон сайхан зүйлийг уншиж, сонсож өссөн. Тийм ч учраас би өөрийнхөө хүсж байгаадаа хүрэх ёстой гэсэн бат үнэмшилтэй. Тэр хэрээр би хичээж, зүтгэж хөдөлмөрлөж чаддаг. Би энэ л нандин чанарыг олж авахад тулгарч байсан саад бэрхшээл, жаргал зовлонгоо энэхүү номондоо өгүүлсэн. Бас олон мундаг хүмүүсийг харж, хүндлэж, тэднээс үлгэр дууриал авч өссөн. Тийм л учраас би энэхүү номоо бичсэн. Миний явсан замаар бүх хүн явах боломжгүй. Гэхдээ эх орны ирээдүй болсон хүүхдүүд, амьдралд хөл тавьж оюутан болж буй оюутнуудад өөрийнхөө мэдэж сурснаас жишээлэн жаахан ч гэсэн зөв зам зааж өгөхийн тулд энэхүү номоо бичсэн юм. Надад намар болоод хөдөө орон нутгаас оюутан болж орж ирж буй залуучуудыг харахаар нэг их хөөрхөн харагддаг. Юу ч мэдэхгүй, автобусны кондуктараас хаа очихоо асуугаад л. Тэдэнд хотод хэрхэн дасах, хичээл сурлагаа хэрхэн зохицуулах гээд зөндөө асуудал тулгардаг. Тиймээс номондоо хөдөө орон нутгаас хотод ирж суралцаж буй залуусд хэрэг болохуйц санаануудыг оруулж өгөхийг зорьсон.
Энэ номноос юуны тухай унших вэ?
Сурагчдад зориулсан хэсгээс:
- Онц сурахад ...... хэрэгтэй
- Ерөнхий шалгалтадаа хэрхэн бэлтгэх
- Мэргэжлээ хэрхэн сонгох
Оюутнуудад зориулсан хэсгээс:
- Оюутны амьдралын олон асуудалд хэрхэн дасан зохицох вэ? ялангуяа хөдөө орон нутгаас ирж буй оюутнууд
- Хичээлээ хэрхэн цаг тухайд нь хийж, өөрийгөө хөгжүүлэх вэ?
- Оюутны тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?
Залууст зориулсан хэсгээс:
- Ажил хайх, ажлын орчиндоо хэрхэн дасан зохицох
- Залуучуудын оролцооны хөтөлбөрүүдэд хамрагдаж өөрийнхөө хэрхэн хөгжүүлэх вэ? зэрэг асуултын хариултыг авах болно.
         Миний номыг уншаад өөрийнхөө хийх ёстой зүйлийг мэдэж авах, өөрийнхөө юунд тэмүүлээд байгааг мэдэж авах эсвэл тэтгэлэгт ингээд материал бүрдүүлж өгөх ёстой юм байна, залуучуудын дунд ийм тэтгэлэг зарлагддаг юм байна шүү, оюутнуудын амьдралд ийм асуудал нээрээ тулгардаг шүү ингээд шийдчихэж болох юм байна шүү гээд жаахан ч гэсэн сэдэл авч, амьдралдаа хэрэгжүүлэх юм бол тэр миний хувьд маш том амжилт байх болоод зогсохгүй миний ном бичсний хэрэг гарч буйн утга учир билээ. Ном бичих их үйлсэд зүтгэснийхээ хувьд багагүй туршлага хуримтлуулж, арга зүйд суралцсан ч анхны гэдэг утгаараа алдаа оноо хосолсон байгааг минь өршөөн соёрхоно уу? Номтой холбоотой санал хүсэлтэй миний энэхүү блог, фейсбүүкээр дамжуулан илэрхийлэхээс гадна 99845104 дугаар луу мессеж бичиж болно.Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

4 сэтгэгдэл:

doogii (зочин)
my nz uneheer mundag shuu. nzaaraa uneheer baharhaj bna
Админ
BIG LIKE
Чулуундоржийн Нямсүрэн
Баярлалаа.
Ganbold (зочин)
Сайн байна уу? ө.мэнд монголын минь сайхан бүсгүй
Өглөө эрт ажилдаа ирсэн ч яагаад ч юм чиний блогоор аяламаар санагдаад орчихсон чинь өнгөрч байгаа цагаа мартан, хийх юмаа орхин суусан байна. гэхдээ гоё байсан шүү.Чиний блогоор аялах, унших дуртай.
 

Comments