ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ӨРӨӨ /ХАРАНХУЙ БҮРЭНХИЙ ЦАГААР УНШИХАД ЭВГҮЙ ЮМ БИЛЭЭ ГЭЖ БАЙГАА БАС/


Ж.К.Роллингийн Харри Поттер ба Нууц өрөө зохиолыг Монголын уншигчидад орчуулагч Д.Даваа Орос хэлнээс 2002 онд орчуулсан хүргэжээ. Он цаг өнгөрөвч энэхүү баялаг зохиолын цар хүрээ дэлхийн олон мянган хүүхэд багачуудын зүрх сэтгэлд хоногшин үлдсээр. Тэд Харри Поттер гэх дугираг нүдний шилтэй, урт хамартай удмын ид шидтэн хүүг сэтгэлдээ буулгаж, Гермиона шиг ухаалаг, онц сурлагатай, хурц ухаантай охиныг сэтгэлдээ амилуулж, Рон Уизлигийнхан шиг сайхан гэр бүлийг нүдэндээ төсөөлөн, адал явдал ид шидийн ариун дагшин сүм болсон Хогвартстын сургуульд суралцахыг хүсч, ухаалаг, эрдэмтэн Дамблдорыг хүндэтгэн биширч байгаа нь лавтай. Мөн ноён Малфой, түүний хүү Малфой, Харригийн нагац ах Дурслигийнханы гэр бүлийг үзэн ядаж, тэдний муу санааг уурсан санаж байгаа нь лавтай. Хогвартсын сургуулийн профессор Алтан хонгиот Туг ус, сургуулийн цор ганц хий үзэгдэл багш профессор Бинс, мөн эрдэмтэн багш нар болох МакГонагалл, Снег нарыг ч сайн таньдаг болсон байх. Ид шидийн гайхамшигаар ярьдаг гэрийн зарц Добби, Норрис муур,  уйланхай Миртл, бараг толгойгүй Ник, өдрийн тэмдэглэлийн эзэн Том Редл, Василиск могой, захирлын шувуу “Фокус гээд Харри Поттер ба нууц өрөө” зохиолын баатруудыг төвөггүйхэн санаж байгаа байх.



Ид шиднүүдтийн өлгий болсон Хогвартсын сургууль нь Гриффиндор, Пуффендуй, Когтевран, Слизерин гэсэн тэнхимтэй. Харри болон түүний нөхөд Гриффиндор тэнхимд суралцдаг.  Энэхүү зохиол “Төрсөн өдрөөс муу юм алга”, “Добби аюулын тухай анхааруулав”, “Үүр”, “Флориш Флоттс дэлгүүр” “Шажигнуур уд”, “Алтан хонгиот туг үс”, “Эрлийз ба нууцлаг дуу”, “Үхлийн ойн баяр”, “Ханан дээрх бичиг”, “Галзуурсан бөмбөг”, “Халз тулааны клуб”, “Хувиргах уусмал”, “Шидэт өдрийн тэмдэглэл”, “Корнеулас фаж”, “Арогог аалз”, “Нууц өрөө”, “Слизерний үе залгамжлагч”, “Доббийн хүртсэн шагнал” гэсэн арван найман бүлэгтэй. Эдгээрийг үл өгүүлэн Харри Поттер ба Нууц өрөөг сийрүүлэн бичье.
Өнөөдөр Харригийн төрсөн өдөр гэхдээ түүнд гэрийнхэнээс нь хэн ч мэнд хүргээгүй. Ноён Дурслигийнхан өнөөдөр амьдралдаа хамгийн том гэрээ хийх учраас тэрхүү гэрээгээ хэрхэн амжилттай хийх талаар ярилцаад Харригийн төрсөн өдрийг ч анхаарах сөхөөгүй. Угаасаа тэд мэдсэн ч Харрид баяр хүргэхгүй л байх л даа. Төрсөн өдөр уйтгар гуниг дор, Дурслийнд өнгөрөөдөг энгийн л нэгэн өдөр мэтээр өнгөрөх нь тодорхой. Харри Гермионо, Рон хоёрыг ядаж миний төрсөн өдрийг мартсан юм байхдаа гэж бодохдоо сэтгэлээр унаж, хурдхан л сургуульдаа очихсон гэж хүсэн мөрөөднө. Энд байнга л алаг үзэгдсэн нүдээр харагдаж, айлын хамаг л буруутан болж байгаа болохоор бяцхан хүүд аргагүй биздээ. Ноён Дурслийнхан  хүндтэй зочдыг гэртээ урьж гайхалтай гэрээ байгуулах гэж байгаа. Тиймээс Харрид харанхуй өрөөнд ямар ч дуу чимээ гаргалгүйгээр, хүн байхгүй байгаа юм шиг суухыг даалгасан. Тиймээс Харри тэдний даалгаврыг сайтар биелүүлэх ёстой. Яг энэ үед Харригийн өрөөнд гэрийн үйлчлэгч Добби гэнэт үсчин гарч ирнэ. Айж тэвдсэн Харри чимээгүй бай энэ тэр гэж хэлэх боловч зүггүй Добби чангаар ярьж, Харриг сургуульдаа битгий яв, тэнд аюул тохиолдох гээд байна гээд олон зүйл ярина. Харри амьдралынх нь хамгийн утга учир болсон Хогвартсийг өчүүхэн гэрийн зарцын үгээр орхиж чадна гэж үү? Харри Доби хоёрын дуу чимээ гэрийн эздэд хүндрэл учруулж, хөөрхий Харри хэдэн өдрөөр ууль шувууныхаа хамтаар торонд байх болно. Хоол төдийнхөн амсуулах гэрийн эзэд үнэхээр их уурссан нь тодорхой ажээ. Добби Харригийн найзуудын бүх захиаг нуудаг байжээ. Үүнд Харригийн уур маш их хүрч, бүтэн зуны турш найзуудтайгаа холбогдохгүй байна гэдэг Харригийн хувьд маш хэцүү шүү дээ. Түүний найзууд ч бас Харригаас ганц хариу ирэхгүй байгаад туйлаас гайхаж, бас айсан гэсэн. Харриг хоригдож байхад Рон ах нарынхаа хамтаар нисдэг машинаар ирж авав. Харри чемодантай юмаа явах зуур Дурсли ах нь сэрж, Харриг явуулахгүй гэж хөлнөөс нь зүүгдээд л хоцорсон. Шинэ өглөөтэй зэрэгцэн тэд ноён Уизлигийнд ирсэн. Хөвгүүд ээж сэрсэн бол биднийг загнана гээд л баахан болгоомжтой алхах зуур хатагтай Уизли аль хэдийн боссон байлаа. Тэрээр хөвгүүдийг нисдэг машин хөллөн яагаад зөвшөөрөлгүй явсан гээд л баахан загнана. Гэхдээ тэр Харриг хүндэтгэн гайхамшигтай угтлаа. Харри тэнд Роны дүү Жиннитэй харц тулгараад л Жинни Харриг хараад үг ч дуугарч чадалгүй хөшнө. Үнэндээ Харри энэ айлд хүндтэй зочин нь байлаа. Ноён Уизли Харриг уриалгахнаар угтаж, чамайг ирсэнд их баярлаж байна хэмээн хэлнэ. Сургуулийн удахгүй орох гэж байгаа болохоор тэдэнд бэлдэх зүйл их байлаа. Гермионогоос Ронд захиа иржээ. Харри тэднийд ирсэнд талархаж хамтдаа хичээлийн хэрэгслээ бэлдэх талаар дурдсан байлаа. Гермионогийн товлосон өдөр ирэхэд ноён Уизлийнхан гэр бүлээрээ бас Харригийн хамтаар хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэхээр явах боллоо. Тэд Харригийн өмнө явж байгаагүй яндангаар шившлэг хэлээд шур шур хийн алга болж байв. Рон болон тэдний гэр бүлийнхэн Харрид ингэнэ, тэгнэ гээд баахан зааварчлагаа өгсөн ч энэ удаад Харри буруу газар ирснээ мэдлээ. Тэрээр хөөнд будагдаж, нүдний шил нь яйрсан байлаа. Нэгэн дэлгүүрт ирэхэд ноён Малфой, хүүгийн хамтаар дэлгүүрт байв. Харри тэр хоёроос нуугдаж, тэдний яриаг сэмээрхэн сонсоно. Ноён Малфой гэрт байгаа ид шидийн зарим нэг үнэт зүйлсээ худалдах сонирхолтой байгааг сонсоход Харрид их том сонин ажээ. Ийм яриа өндөрлөж ашгүй нэг юм тэд дэлгүүрээс гарч одлоо. Харригийн толгойд Роныхныг яаж олох вэ? гэдэг асуулт хэвээр. Ашгүй тэрээр ойн манаач Хагридтай таарлаа. Хагрид Харри эелдгээр мэндчлээд түүнийг энэхүү гудмаас гарч, хамт явагсадтайгаа таарахад тусаллаа. Харри Хагридад талархан Ронынхон дээр очиход Гермионо гэрийнхэнийхээ хамт ирсэн байлаа. Найзууд хичээл амарснааас хойш ийнхүү баяртай уулзлаа. Гермионо, Рон, Харри гурав тасран ном үзэхээр очихоор Алтан хонгиот туг үс номын нээлтээ хийгээд маш олон хүнийг цуглуулчихсан байж байлаа. Тэрээр Харриг хараад алдарт Харри Поттертой таарлаа гээд хамтдаа зураг татуулж, энэ хичээлийн жилд үзэх миний номнуудыг үнэ төлбөргүй аваарай хэмээн Харрид хэллээ. Хүмүүс баярлан алга ташлаа. Харри найзуудын хамт талархан гарах зуур ноён Малфой, түүний хүү Малфой нартаа таарлаа. Эцэг хүү хоёр нөгөө л хорон санаат үгээ хэлэн бяцхан асуудал үүсгэн зогсож байх зуур ноён Уизли, эхнэр хүүхдүүдийн хамт мөн Гермионогийн гэр бүлийнхэний хамтаар ирлээ. Эцэг эхчүүд хоорондоо үг хаялцан, ид шидийн гайхамшигийг ч мөн ашиглан хэрэлдэж байв. Энэхүү хэрүүл маргаан намжин тус тусын гэр гэрлүү явцгаав. Өнөөдөр хүүхдүүд сургуульдаа явах өдөр. Ноён Уизли, хатагтай Уизли хоёр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөр төлөвлөжээ. Бяцхан охин Жинни энэ жил нэгдүгээр ангид орж байгаа. Ид шидийн яаманд энгийн иргэдийн төлөө санаа зовнин хууль батлах агентлагт ажилладаг Уизлийн гэр бүл чухамдаа ид шидийн гайхамшигт, үлгэр жишээ болсон гэр бүл билээ. Хүүхдүүд бужигналдан, сургуулийнхаа юмыг бэлдсээр тэдэнд маш бага цаг үлдсэн байлаа. Жаахан л удах юм бол галт тэрэгнээс хоцорно гэсэн. Гэхдээ тэд амжин галт тэргэнд суухаар хурдалж, буудал дээр ирээд юм хумаа зөөсөөр Харри, Рон хоёр галт тэрэгнээс хоцорч, ачаагаа ч ачуулж амжсангүй. Арга мухардсан хоёр хичээлийн шинэ жилийн нээлтээс хоцрох нь гэсэн айдсыг агуулж байлаа. Ронд гэнэт мэргэн санаа төрж, нисдэг машинаар хүмүүст харагдалгүйгээр үүлэн дээгүүр нисэх. Харри ч түүний саналыг олзуурхан дэмжлээ. Гэхдээ тэдэнд багагүй саад бэрхшээл тулгарчээ. Ямартай л сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд мод дайран ослын шинжтэй буухав дээ. Энэхүү асуудалтай буусан болохоор сургуулийнхан тэр аяараа мэджээ. Тэр хоёр сургуулийн нээлтэнд амжиж иржээ. Бүх багш нар байраа эзэлсэн байв. Тэр дунд профессор Алтан хонгиот туг үст ч мөн байна. Рон, Харри хоёр багш нарыг бүртгэн зогсохдоо Снегг багшийг байхгүй байна гээд ашгүй дээ энэ тэр гээд зогсож байтал ард нь Снегг багш зогсож байлаа. Ийнхүү асуудал үүсэх нь тэр. Тэр хоёрыг сургуулийн дүрмийг зөрчин ид шид хэрэглэн сургуульдаа ирсэн хэргээр Снегг багш дагуулан явлаа. Тэнхмийн эрхлэгч МакГонагаллыг дуудан тэр хоёрын тарьсан хэргийг нь хэлж, сургуулиас хөөх хэрэгтэй гэж Снегг багш хэлнэ. Энэ удаа МакГонагалл ихэд уурсжээ. Гэхдээ тэдэнд сануулга өгөөд л өнгөрсөн. Харин ноён Уизлийн гэр бүлд хандан захидал бичихээ илэрхийллээ. Ийнхүү хичээлийн шинэ жилийн дайллага, цайллаганд оролцож чадаагүй ч шинэ хичээлийн жил адал явдлаар дүүрэн эхэллээ. Энэ хичээлийн жилд Гермионо, Харри, Рон гурав бас л хамтдаа байсан. Тэдэнд тохиолдсон адал явдлуудаас товчхон дурдвал: Харри бараг толгойгүй Никтэй удаан ярилцсны эцэст Ник төрсөн өдрийн баяртаа найзуудын хамт ирэхийг Харрид санал болгожээ. Рон хэдий дургүй байсан ч найзуудын хамтаар Никийн төрсөн өдөрт очсон. Тэд төрсөн өдөрт очиход маш хүйтэн орчин угтсан бөгөөд маш олон үхдлүүдтэй таарчээ. Энэхүү танхимаас гарах зуураа уйланхай Миртлийнм өрөөгөөр орж бас л уйланхай Миртл гэж чухам хэн болох тухай мэдлэгтэй болж авав. Тэд гарч явах зуураа “НУУЦ ӨРӨӨ ДАХИН НЭЭГДЛЭЭ. УДАМ ЗАЛГАМЖЛАГЧДЫН ДАЙСНУУД ЧИЧИРЦГЭЭ” гэдэг бичээсийг олж харна. Энэхүү бичгийн хажуудах өрөөний үүдэнд сургуулийн аж ахуйн эрхлэгчийн Норрис муур хөшин хэвтэж байлаа. Энэ бүхнээс л гурван найзын энэ жилийн адал явдал эхлэнэ дээ. Тэр гурав энэхүү нууцлагдмал зүйлийг мэдэж байгаа хүнийг Малфойг гэж таамаглана. Тиймээс Малфойг тандаж, энэ нууцлагдмал зүйлийн учрыг олохыг хүснэ. Сэргэлэн Гермионо нэгэн мэргэн санаа олжээ. Тэр гурав Малфойгийн сайн найзуудын дүрд хувирч Малфойгоор бүхнийг яриулахаар боллоо. Рон, Харри хоёр Аргус, Филч хоёрын дүрд хувирахаар болсон. Гэхдээ энэ хувиргах үйл явцыг бүхэлд нь Гермионо удирдан ажиллав. Тэрээр хэрхэн дүрд хувирах талаар номын сангаас ном хайн судалж, сургуулийн цорын ганц хий үзэгдэл профессор Бинсээс нууц өрөөний талаар зөндөө асуулт асууж дургүйг нь хүргэв. Харри Гриффиндрийнхоныг төлөөлөн Роны ах нартай хамтдаа тэмцээнд оролцоно. Өрсөлдөгч нь Малфойн баг. Мэдээж маш том өрсөлдөөнд Харригийн баг ялалт байгуулж, Малфойн хорыг хусна. Рон, Харри хоёр сургуульд нисдэг машинаар ирснээс болж томоохон шийтгэл хүлээж профессоруудад тусалсан. Энэ удаад Алтан хонгиот туг багш нэг зүйл сэдсэн нь сурагчдын халз тулааны дамжаа хичээллүүлж, Харри Малфой хоёрыг мөн өрсөлдүүлж, Жастин хүү хөшин уналаа. Сургуулийн хүүхдүүд Жастины хөшиж унасанд Харриг буруутгаж байв. Харри Жастин лүү могой дайрахад нь шившлэг уншин, могойг зогсоож байхад шүү дээ. Харри үүнийгээ хүүхдүүдэд ойлгуулах гэсэн боловч тэд Харриг л буруутгаж байв. Мэдээж Жастины хөшилт ч гэсэн нууц өрөөтэй л холбоотой байж таарна гэдгийг гурван найз таамаглаагүй явсаар. Тэд Малфойн найзуудын дүрд хувилахаар бэлтгэсээр Рон Крэбб болж, Харри Гойл болж Гермионо мөн л нэгэн дүрд хувирав. Тэд Крэбб, Гойлыг хоёрыг унтуулж, тэдний дүрд хувирав. Энэ хувиргалт ердөө нэг цаг үргэлжилдэг байв. Малфой хоёр найзыгаа өөр болсонд гайхаж, баахан зүйл ярилаа. Гэхдээ төдийлөн чухал зүйл ярьсангүй үнэндээ Малфой тэр өрөөн талаар тийм ч сайн мэдэхгүй байлаа. Хоёр найзын хугацаа дуусч гялс өөрсдийн дүрд хувирсан ч Гермионо хувирсан дүрээсээ огт өөрчлөгдөхгүй байлаа. Тэрээр эмнэлэгт хүргэгдэхэд хүрэв. Энэ явдал болсноос хойш Харри нэгэн өдрийн тэмдэглэл оллоо. Өдрийн тэмдэглэл бүр Харритай ярилцаж байсан гээч. Тавин жилийн өмнөх зүйлийг ярьж байлаа. Энэ бол тавин жилийн өмнө сурагч байсан Редлийн өдрийн тэмдэглэл аж. Нэг өдөр Харригийн өрөө тэр чигтээ замбараагүй болж, хамаг юмыг нь онгичиж өдрийн тэмдэглэл алга болсон байлаа. Гэхдээ гайхсангүй. Дараагийн өдрийн хоолон дээр Жинни Харри, Рон хоёрт нэг зүйл хэлэх гэснээ хэлж ядан байлаа. Энэ үед мэдээж Гермионо урьдын хэвэндээ орсон байсан ч тэрхүү үл мэдэгдэх нууц өрөөний улмаас мөн л Гермионо хөшин эмнэлэгт хүргэгдэн очсон байлаа. Жинни юу ч хэлж амжаагүй байтал ах нь ирж Жинни танхимаас гүйн гарчээ. Энэ удаа Жинни дайрлаганд өртөж хөшсөн байв. Рон ихэд сэтгэлээр унаж, Рон, Харри хоёр чухам юу болоод байгааг тандахаар багш нарын өрөөнд нуугдав. Багш нарын ярьж байгаагаар маш осолтой зүйл болсон бөгөөд сургуульд хөл хорио тогтоож, бүгдэд хяналт тавих ажээ. Ийнхүү асуудал сөргөөр эргэж байгаагийн учрыг Рон, Харри хоёр олохоор зориг шулуудан хүнд үл үзэгдэгч цуваа өмсөн Ноён Хагридынд очлоо. Тэд бага сага ярилцаж байх зуур захирал Дамблдор Хагридынд ирэв. Мөн ноён Малфой ирэн Хагрид, Дамблдор хоёрыг баривчлахаар ирсэн тухай мэдэгдэв. Ийнхүү сургууль нам гүм, удирдлага ч үгүй болсон. Гэхдээ асуудал бүгд сайхнаар эргэж ноён Дамболдр сургуульдаа эргэн ирж, Хагрид ойн манаачаа хийхээр болдог. Энэ бүх асуудлын эзэн нь өдрийн тэмдэглэлийн эзэн Редл байжээ. Редл Жинни хоёр өдрийн тэмдэглэлээр харьцдаг байжээ. Тэгээд л Жинни энэхүү дайрлагад өртөж. Харри Рон хоёр тэмцэж явсныхаа үр дүнд Жинниг суллалаа. Жинни суллагдсанд олон хүн баярлажээ. Түүний эцэг эх, захирал Дамболдр, эрхлэгч МакГаноголл гээд тэд Харри, Рон хоёрт талархал илэрхийлж байна. Нууц өрөө, өдрийн тэмдэглэлийн нууц тайлагдлаа. Энэ бол энэ хичээлийн жилийн гол үйл явдал байлаа. Мэдээж Гермионо, Жастин гээд бүгд сэргэж, энэ хичээлийн жилээ төгсгөсөн. Тэд дахин уулзахын, зуны амралтаа сайхан өнгөрүүлэхийн ерөөл өргөөд гэр гэрлүүгээ явцгаасан. Бүх зангилааг гаргахад гол дүрүүдийн маань адал явдал тусалсан. Добби ч бас гэрийн үйлчлэгчээсээ чөлөөлөгдөж нэгэн ёсны шагнал хүртсэн, Дамболдр, Хагрид нар буруугүй гэж ажлаа үргэлжлүүлэн хийх болсон. Энэ бол Харри Поттер ба Нууц өрөөний гол үйл явдал. Санан санагалзан үйл явдлыг бичихэд их хугацаа зарцуулдагийн хэрээр уншиж байх үеийн уран сайхны үгс орхигдсныг санагалзан хүлчил өчиж байна. Ийм л гайхамшигтай ном бидний зүрх сэтгэл, нүдэнд хамтдаа харагдаж байна. Энэ бол Харри Поттер, бас ид шидийн ертөнц.


Олон жилийн өмнө киног нь үзэж байсан ч номыг нь уншихад киноны дүр зураг нүднээ илхэн харагдаж байлаа. Зохиогчийн уран чадвар хүн төрөлхтний амьдралд төдий л байдаггүй ид шидийг гайхамшигтай гаргасан Ж.Роллинг авхайг юуны өмнө бишрэн шүтэх сэтгэл төрж байлаа. Ид шидийн амьдрал хүссэнээрээ бүхнийг хийж чаддаг ч тэр ертөнцөд ч бас зовлон бэрхшээл байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Хүүхдийн гэхээсээ илүүтэй оюун тэлж, ухаан хайрлах энэхүү зохиолыг амтархан уншихдаа уран зохиолын хэтрүүлэг, зүйрлэл гээд олон гайхамшгийг мэдэрснээ өгүүлэх юун.

Comments