Уйлах эрхгүй

2011-7-19
Ухаантай байх гэж хичээхдээ би өөрийгөө уйлах эрхгүй гэж боддог юм
Уурлаад шарлахсандаа би уйлах эрхгүй гэж боддог юм
Нулимсаараа түрүү барьж өрөвдүүлэхгүй гэсэндээ би өөрийгөө уйлах эрхгүй гэж боддог юм
Нууцхан гомдсноо мэдэгдэхгүй гэхдээ би өөрийгөө уйлах эрхгүй гэж боддог юм.
Хөөрч баярлаад дэвхцэхдээ нулимс гаргахгүй гэж хичээдэг
Шаналж зовохдоо тэвчээд чангалаад тэгэсгээд л уйлах эрхгүй гэж өөртөө шивнэдэг
Тиймээ би уйлах эрхгүй...

Comments