2012-3-14
Сэтгэл эзэнтэй байдаг юм байна
Сэрүүхэн орой улам их ганцаарддаг юм байна
Хайр гэж байдаг юм байна
Харин чи маань намайг анзаарсангүй бололтой...
Би
чамайг харуутаа л сэтгэл татагдлаа. Нэг л мэдэхэд чамайг л гэх орон зай
сэтгэлд маань бий болсон. Найз нөхдөөсөө чих тавин чиний сургийг
сонсонгуутаа битүүхэндээ баярлаж, чиний тухай сонсуутаа л сэтгэл хөдөлж
эхэлнэ. Хаврын намуухан бороо шиврээд гудамжинд яваа хүмүүс бүгд л
гэрийн зүг яаран алхана. Харин бүтэх ч юм шиг, үгүй ч юм шиг, эзэнгүй ч
юм шиг дурлалтай учирсан би чиний талаарх багахан сониндоо баярлан
алхана. Нойтон гэзэг маань мөр шүргэж, намайг аргадана. Хэзээ ч юм
чамтайгаа таарчих юм шиг бодож, хэнийг ч биш ганцхан намайг л хайрлах
цаг ирнэ гэдэгт итгэнэ.
Би
буруу бодоогүй бололтой. Чи маань нэг л өдөр надлуу мессеж бичлээ.
Барагтай л бол банди нартай мессеж бичиж уулзаж байгаагүй надад түүнээс
ирж байгаа мессежнүүд гэнэтийн хэрнээ гэгээн хайрыг санагдуулна.
Хайрлаж, дурласнаа л илэрхийлсэн дөрвөн мөртүүдийг урсгана. Ичсэндээ ч
тэр юм уу? баярласандаа тэр юм уу? орой болохоор хөнжил дороо орж
байгаад дахин дахин уншиж, утсаа тэврээд нам унтана.
Амьдрал
дэндүү жаргалтай юмаа. Намайг гэх нэгэн байна. Гуниглахдаа, баярлахдаа
бүхнээ түүндээ л хуваалцах гэж яарна. Чи надад дэндүү их аз жаргал,
сэтгэл хөдлөлийг авчирсан шигээ хөв хөндий цээж, хаашаа ч нисэх
далавчгүй үлдээсэн нь хамгийн харамсалтай. Би бодсон л доо тэр үед маш
их шаналж, сэтгэлээр унаж, хүмүүсийн хэлдгээр хэнд ч хэрэггүй арчаагүй
шаар болсон байв. Гэхдээ энэ бол хүн бүхний дайраад өнгөрөх, даваад
гарах зам бололтой. Миний хайртай хүн сайн явж байвал би ч гэсэн
жаргалтай байна гэж. Залуу нас дэндүү сайхан, гэхдээ залуу насанд анхных
гэдэг дэндүү эрхэм байдгийг ойлгосон нь надад хангалттай гэж өөрийгөө
тайвшруулдаг болов.
Би
чамтай учрахдаа хүүхдийн гэнэн цайлган зангаар бүхнээ өгөн дурлажээ. Яг
л энэ гэнэхэн дурлалын хугацаанд учирсан залуусаар үнсүүлэхдээ би
өөрийгөө буруутгадаг байв. Би чинийх л байх ёстой гэсэн хатуу зарчимтай.
Ийм л гэнэн цайлган, бүхнээ өгсөн дурлал бүтэлгүйтснээс хойш надад хэн
нэгэнтэй уулзах, дурлах, хайрлах чин сэтгэл хэдий нь алга болсон байв.
Хайртай гэж хэлсэн үгийг нь тоглоом болгон өнгөрөөж, хамтдаа гэж хэлэхэд
нь худлаа даа гэх хар төрнө.
Юунд
ч юм яарч тэмүүлээд, чамаас мессеж ирэхээр догдлоод, залгахдаа
эргэлзээд л хамгийн сонин нь чиний төлөө л миний зүрх хамгийн хурдан
цохилсон. Чамайг хайрлах орон зай маань дэндүү том байсан болохоор л тэр
байх. Харин би одоо ийнхүү сэтгэл догдлон хүлээдэг хүлээлт, юу ч
саналгүй гэгээн цагаанаар хайрладаг байсан чин сэтгэл минь хаачсан нь
мэдэгдэхгүй алга болсонд чи минь надаас авах ёстойгоо аваад явждээ гэх
хариултыг өгчихөөд зүүрмэглэнэ.
Амьдрал үргэлжлэдгээрээ үргэлжилж, ахиад л унтах цаг болов.
Энэ яасан сайхан болоо вэ??? Хөшсөн бийр нь хөнгөн байж, хүний сэтгэлд хүрэн болтугай гэж ерөөе! Би ингээд үнэнч уншигч чинь боллоо шүү хэхэ
ReplyDeleteхүрэх шүү, :P
DeleteBayarlalaa nzaa shan yorool bna
Delete