“Солиотой юм шиг” хичээллэж “Суутан юм шиг” мөрөөд

2012-4-11
Энэ гарчгийг хараад зүгээр л унших хүсэл  хөтөллөө. Юу ч бодох хэрэггүй зүгээр л унших ёстой.
 Өнөөгийн дэлхийн Ерөнхийлөгч хөдөөгийн нэгэн тосгонд төрж өссөн аж. Хөдөө тосгонд төрж өссөн ч англи хэлийг хичээнгүйлэн сурч хотын хүүхдүүдтэй англи хэлний мэдлэгээрээ өрсөлдөн шалгарч Солонгос улсын хүүхдүүдийг төлөөлөн VISTA  хөтөлбөрт шалгаран оролцож АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж байжээ. Энэ бол түүний дэлхийн удирдагч болох замналын эхлэл байв. Энэ тухай “Солиотой юм шиг” хичээллэж “Суутан юм шиг” мөрөөд номонд өгүүлдэг юм. Дэлхийн Ерөнхийлөгчийн тухай өгүүлсэн энэхүү ном жижигхэн ч гэсэн жигтэйхэн санаа илэрхийлжээ.

НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн Харвардын их сургуульд сурч байхдаа хоногт 2-3цаг унтдаг байв. Ямар сайндаа түүний эхнэр - Манай нөхрийг болиулж өгнө үү?гэж дүү лүү нь ярьж байжээ.
Өмнөд Солонгос Азид төдийгүй дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын нэг гэдгийг мэднэ. Цөөхөн жилийн хугацаанд дэлхийн хэмжээний өндөр хөгжилтэй орон болтлоо хөгжиж өдгөө Солонгос хүн дэлхийг удирдаж байна.
Товчхон ч гэсэн эдгээр санаа юу хэлээд байна вэ?гэвэл  хэн хаана төрсөн ямар гаралтайгаасаа үл шалтгаалан хөдөлмөрлөж, мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэх юм бол амжилт хэзээд хаалга тогшдгийг сануулсан аж.
НҮБ-ын тухай товчхон: Улс хоорондын дайн тулааныг зогсоож энх тайван тогтоох зорилгоор НҮБ-ыг байгуулжээ. 1920 онд үүссэн олон улсын хамтын эвсэл холбоо нь өөрийн зорилгоо биелүүлж чадалгүй дэлхийн 2-р дайнтай золгож Дэлхийн 2-р дайны үед холбоотон гүрнүүд олон улсын энх тайван аюулгүй байдлыг тогтоохын тулд шинээр олон улсын байгууллага хэрэгтэйг ойлгож мэдэрчээ.1942 онд АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельт “Нэгдсэн Үндэстэн”[1] гэсэн хэллэгийг анх санаачлан олон нийтээр хэрэглэх болжээ. 1945 оны 4-р сарын 25-наас 6-р сарын 26-нд Сан-Франциско хотноо болсон бага хуралд 50 улсын төлөөлөгч оролцож, НҮБ-ын дүрэмд гарын үсэг зурсан олонх улс баталсны дараа 1945 оны 10-р сарын 24-нд хүчин төгөлдөр болж энэ өдрийг НҮБ-ын өдөр гэж ёслон тэмдэглэдэг. Өдгөө НҮБ бол дэлхийн хамгийн олон улсыг эгнээндээ багтаасан, ОУ-        ын байгууллага юм. Энэхүү байгууллагыг удирдаж байгаа хүн бол дэлхийн ерөнхийлөгч юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга магадгүй хол сонсогдож болно. Гэхдээ би Монгол Улсаас Дэлхийн Ерөнхийлөгч төрнө гэдэгт итгэдэг. Хүн болгон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох боломжгүй гэхдээ Монгол залуу хүн бүр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг байгаасай. Ийм л холыг харсан мөрөөдөлтэй байж дэлхийн тавцанд өрсөлдөхүйц орон болно гэж би боддог.
[1] Орчуулагч Д.Нармандах “Солиотой юм шиг” хичээллэж “Суутан шиг” мөрөөд УБ.,2011 107 тал

Comments

  1. ter xutulburt orohiin tuld shalgaltand xamgiin undur onoo avsan ch xamar deerh mengeneesee bolood yavj chadahguid xurch bsn tuhai gardag. gehdee yavsan l daa. ene nomiig unshihad ih zugeer shuu.

    ReplyDelete

Post a Comment