Үндэсний чуулган юуг өгүүлнэм?

2012-1-15
Өнгөрсөн амралтын өдрүүдэд байгаль орчны асуудлаар амьсгаллаа. Яагаад ч юм байгаль орчны талаар мэддэг зүйл, мэдэх ёстой зүйлээ лавшруулан судлах сэдэл тэмүүлэл маань улам ихээр оргиллоо. Залуу хүнийхээ хувьд “БАЙГАЛЬ ОРЧИНДОО ЭЭЛТЭЙ ИРГЭН БАЙХ” хүсэл төрж энэхүү тэмдэглэлээ бичлээ.
 2011 оны 01 сарын 14-ны өдөр  Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн байгаль хамгаалагчид, нутгийн өөрөө удирдлагын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөгчид, төр засгийн зүтгэлтнүүд “Тогтвортой хөгжил ба байгаль орчны засаглал” үндэсний чуулганд оролцож Төрийн ордонд чууллаа. Уул уурхайн хөгжлийг дагаад байгаль орчины асуудал тэргүүлэх чиглэл болоод зогсохгүй байгаль орчны тулгарч буй асуудлуудад анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болсныг энэхүү чуулганд оролцогсдын санал сэтгэгдэл, илтгэл зөвлөмж харуулж байлаа.

Хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчид – Хотод орж ирээд хоолой хорссоноо гайхаж, Улаанбаатарын утаагаар уушиглаж буй бид өрөвдөлтэй иргэний дүр эсгэв. Харин эсрэгээрээ хөдөө орон нутагт байгаль орчин, хамгааллын бодлого дутмаг байдаг тухай чуулганд оролцогчид мөн өгүүлж байв.
Чуулган 2011 оны 01 сарын 15-ны өдөр Байгаль орчны ажилтны улсын зөвлөгөөнөөр үргэлжиллээ. Хэдий цаг давчуу байсны улмаас орон нутгийг төлөөлсөн 580-аад хүн, урилгаар оролцсон 200 гаад тус бүрийн санал хүсэлтийг сонсож чадаагүй ч байгаль орчныхны дунд тулгамдаад буй нийтлэг асуудлууд хөндөгдөв.  
Үүнд
-          Байгаль хамгаалагчдын нийгмийн асуудал \цалин, хангамж гэх мэт\
-          Бүх нийтийн экологийн боловсрол, байгаль хамгаалагчдын мэргэжлийн чадвар зэрэг асуудлууд дээр зөвлөгөөнд оролцогчдын ихэнх нь өөрсдийн саналаа дэвшүүлж, сайжруулах арга замын талаар ярилцаж зөвлөгөөнөөс Монголын нийт иргэддээ хандан долоон зүйл бүхий уриалга гаргалаа.
Харин зөвлөгөөнд оролцогчдын дунд - энэ уриалга нь цаасан дээр л үлдэх байхдаа гэж мэр сэр яригдана лээ. Нээрээ л цаасан дээр бичсэн энэхүү уриалга тодорхой албан тушаалтан, Монгол хүн бүрийн сонорт хүрч биелэлээ олох л үлдлээ. Ямартаа ч олон хүний цаг зав, хөрөнгө мөнгө гаргасан энэхүү чуулганы үр дүн байгаль хамгааллын ажилчид төдийгүй тодорхой шат бүрт хариуцлага нэмэгдснээр гарах учиртай билээ. Түүнд хүрэхийн тулд Монгол хүн бүр экологийн боловсролоо нэмэгдүүлж, үүргээ ухамсарлах учиртайг сануулах юун. 
Зориг сан – Байгаль Орчны Залуу Манлайлагч II
хөтөлбөрийн оролцогч Ч.Нямсүрэн   


засварлах
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2012-1-15 - BB
Бичсэн: Зочин IP: 202.55.191.57 Монгол
Goyo post bson bn shu, dahiad olon bicheerei
. Шууд холбоос . Засах . Устгах

2012-1-17 -
Бичсэн: zaya (зочин) IP: 202.179.10.74 Монгол
shan niitlel bna nz mini neeree hot geltgui hodoo ch ih utaatai bolj bna shu dee
. Шууд холбоос . Засах . Устгах

2012-1-17 - Bayarlalaa
Бичсэн: Nyamsuren IP: 203.169.50.205 Монгол
Ta buhnii maani helsen urmiin ug bolgon uzgiig maani urgelj hurtslah bolno баярлах баярлах тэврэлт тормолзох

Comments