2012-9-10
“Үзэмж төгөлдөр эрх чөлөөт байдлаа хадгалсаар байгаа Монгол Улсын их тал нутагт энэ номыг зориулав.” хэмээн зохиолч Зян Рун “Чонон сүлд” алдарт зохиолынхоо Монгол орчуулганд зориулсан өмхөтгөлдөө өгүүлжээ.
Өвөр
Монголын тал нутаг дахь малчдын энгийн хийгээд адал явдалт амьдрал,
малчдын амьдралын хэв маяг, Монгол уламжлал ёс заншлыг уран зохиолын
аргаар харуулсан “Чонон сүлд” роман манай хөдөөнийхний амьдралыг толь
мэт тусгаснаараа онцлог юм. Их сайхан нутгийнхаа гал голомтыг сахин буй
Монгол малчдын баяр жаргал, зовлон гуниг, ажилсаг хөдөлмөрч, мэдрэмжтэй
занг 35 бүлэгт багтаан өгүүлсэн нь зохиогчийн нөр их хөдөлмөрийн үр шим
аж.
Үзэсгэлэнт
сайхан газар нутгийнхаа хэвлийд өвөл, хавар, зун, намартаа нутаг сэлгэн
нүүдэллэх Монгол малчдын хийморийг бадраасан энэхүү ном өдгөө дэлхийн
30 гаруй орны хэлээр орчуулагдаад байгаа нь олны анхаарал татсан бүтээл
болохын илрэл бизээ.
Үр
ач нар, залуу үеийнхэндээ Монгол уламжлал, зан заншлаа өвлүүлэх хашир
Монгол малчны дүрийг Билиг өвгөний дүрээр уран тод гаргаж, газар нутгаа
хайрлах, Монгол уламжлалыг түгээн дэлгэрүүлэх их үйлсийн талаар өгүүлсэн
нь энэхүү зохиолын гол хэсэг гэж хэлж болно. Монгол тал нутгийн чонон
сүргийн сүлд хийморийг Монголчуудын амьдрал ахуй, хүмүүсийн зан чанартай
холбон гаргасан нь амьдралаас хэт холдсон мэт боловч цаанаа л бишрэмээр
хийгээд гайхам санаа агуулжээ.
Өвс
ургамал халиурч, ундны ус нь мяралзсан Олонбулагийн талд Барилгын
цэргийн анги нэгтгэлийнхэн ирж, Монголчуудын хүндэлдэг хун шувууд, чоныг
хайр найргүй агнаж, нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэж энэ нь цаашдаа
Олонбулагийн тал Монгол малчдын мэдлээс аль хэдийнэ гарах эхлэл болж
байсныг нутгийн иргэдийн төрсөн нутаг, байгаль орчин, Монгол уламжлалаа
гэх харамсал, харууслаар гаргасан нь өдгөө манайхны алт нүүрсний төлөө
газар нутгаа гадныхнаар сэндийчүүлж байгаа эмнэлэгт дүр төрх бодит
биелэл нь мэт.
Энэхүү
зохиол нь нүүдэлчин соёл иргэншилтэй Монгол үндэстэн, суурьшмал соёл
иргэншилтэй Хятад үндэстэн хоёрын сэтгэлгээ, амьдралын хэв маягийн
онцлогийг харьцуулан харуулснаараа уран зохиолын төдийгүй сэтгэлгээний
ач холбогдолтой зохиол юм. Нөгөөтэйгүүр хүн төрөлхтөн өөрсдийн бүтээсэн
хөдөлмөр хөнгөвчлөх багаж хэрэгслийн тусламжтайгаар байгаль, дэлхийг
сэндийчэн, байгаль дэлхийн зохицлыг хадгалсаар ирсэн ан амьтныг хайр
найргүй алж сүйтгэсний эцэст байгаль дэлхий зохицлоо алдаж, өвс
ургамалын ургац зогсдгийг зохиолын баатруудын харуусал, байгаль орчны
өнгө алдалт, ургамал амьтны үгүйрлээр гаргасан нь сэтгэл шимширч, яагаад
байгаль орчинд зүй зохисгүй хандаад байгаа юм бэ? гэсэн асуултыг өөрийн
эрхгүй асуумаар бас битгий л дээ гэж чангаар хэлмээр...
Эзэн
орны эрх мэдэл Өвөр Монголын тал нутгийн амьдралыг тэр чигт нь
өөрчилөхүйц шийдвэр, удирдлагаар хангагдсан нь туйлын харамсалтай. Харин
Гадаад Монгол гэж нэрлэгдсэн бидний хувьд өөрсдөө шийдвэр гаргаж,
өөрийн орныхоо онцлогийн дагуу хөгжлөө тодорхойлдог нь туйлын давуу тал
юм гэдгийг номын туршид мэдэрч баярлах сэтгэл төрж байв.
Гадаадын
ялангуяа Хятадын зохиолчийн сэтгэлгээгээр эх нутгийн маань намуун
тайван, аж жаргалтай, сайхан саруулхан, ажил хөдөлмөр буцалсан дөрвөн
улирлын онцлог бичигдэж, эх дэлхийд монгол чоно дэлхий даяар өөрийн
улиан ийнхүү уянгалж байгааг онцлох юун.
Comments
Post a Comment