2012-2-5
Энэхүү гарчгийг хараад хүн бүрт өөрийн
гэсэн төсөөлөл бий болж байгаа байх. Эх оронд мэндэлсэн бяцхан үр
ижийгээ харан инээмсэглэх, ойрд таараагүй танилтайгаа хаана ч юм таараад
инээмсэглэн мэндчилэх гээд л амьдралын сайхан агшин бүрээс инээмсэглэл
тодордог. Эх орны эд эс нь болж байгаа би, та, бид нүдэндээ инээмсэглэл
тодруулж, амьдралдаа сэтгэл хангалуун байгаа тэр л мөчид инээмсэглэсэн
Монголын жинхэнэ нүүр царай харагдах учиртай. Энэ л ирээдүйг бий
болгохын төлөө бид хөдөлмөрлөх, оюун ухаанаа уралдуулах, хөгжлийн шинэ
гарцыг эрэлхийлэх хариуцлага үүрч байгаа билээ.
Монгол инээмсэглэх шинэ загвар гэвээс:
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийг тодорхойлсон
- Монголын Мянганы Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого
- Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэсэн баримт бичгүүд байдаг ажээ.
Хамгийн энгийнээр Ховд хот баруун бүсийн
тулгуур хот, Баянхонгор аймагт Хангайн бүсийн худалдааны төв байдаг
даа. Энэ бол Баруун, Зүүн, Төв, Хангай, Улаанбаатарын бүс хэмээн
хуваасны харагдахуйц нэршил. Харин ямар үндэслэлээр, хөгжлийн ямар
чиглэлийг барих зорилгоор ийнхүү бүсүүдэд хуваасан нь бүрхэг ажээ.
Иймийн учир Инээмсэглэсэн ирээдүйг
бүсчилсэн хөгжлөөр цогцлоох тухай хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлээд
байгаа УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн судалгаа, шинжилгээний ажил, хөгжлийн
шинэ загварыг сонсоод олзуурхснаа дор сийрүүллээ.
Төмөр зам бол хөгжлийн маш том гарц.
Үүнтэй холбоотой дэлхий дахины анхаарлыг уул уурхай, газрын баялагаараа
татаад байгаа манай улс хөгжлийн шинэ чиглэлийг төмөр замаа зөв
барьснаар тодорхойлох ажээ. Төмөр замын хоёр талаас тус бүр 100 км-ийн
цаана эрэл хайгуул хийхээр төмөр зам барих ёстой.
Өөрөөр хэлбэл Эртний хүмүүс гол даган амьдардаг байсан шиг төмөр замыг
даган уул уурхай, ашигт малтмалын ордууд үйл ажиллагаагаа явуулах
учиртай аж. Энэхүү үндэслэлийн дагуу Д.Одхүү геологийн эрэл хайгуул,
судалгаа шинжилгээний үр дүнг ашиглан аж үйлдвэрийн тэргүүлэх бүс,
экологийн тэргүүлэх бүс гэсэн бүсчилсэн хөгжлийн шинэ хөтөлбөрийг
боловсруулаад байгаа ажээ.
Яагаад ийнхүү хоёр бүсд хуваах хэрэгтэй байгаа үндэслэлийг
- Аж
үйлдвэрийн тэргүүлэх бүс \Увс – Говь-Алтай – Өвөрхангай – Дундговь –
Говьсүмбэр – Дорнод гэсэн аймгуудын газар нутгийг дайрч өнгөрсөн
Монголын өмнөд хэсэг\: Энд уул уурхай, газрын баялаг байхаас гадна нар,
салхи, усны нөөц байгаа
- Экологийн
тэргүүлэх бүс: Нөхөн сэргээх боломжтой ой, хөрс, хөдөө аж ахуй, газар
тариалан, мал аж ахуй, хүн амын төвлөрөл нөөц байгаа тухай өгүүлж өөрийн
дэвшүүлж буй хөгжлийн шинэ хөтөлбөрөө танилцууллаа.
Аж
үйлдвэрийн тэргүүлэх бүсэд үйлдвэрлэл явагдаж, Улаанбаатар луу
төвлөрсөн их нүүдлийг үгүй болгохоос авахуулаад байгалийн баялагаа
хамгаалах хэтийг харсан олон ач холбогдол бүхий хөгжлийн шинэ хандлага
нь хамгийн энгийнээр төмөр зам Монгол оронд хөндлөн гулд тавигдснаар
хэрэгжих учиртай аж. Мэдээж хаана баригдах нь маш чухал. Түүнийг даган
бүтээн байгуулалт, ашигт малтмал, уул уурхайн ордыг ашиглах зөв бодлого
яригдах нь зайлшгүй...
Эрхэм танаа өгүүлэх нь
Бүгдийг л улстөржүүлж, сонгууль дөхөхөөр
улстөрчид идэвхжиж, эх оронч сэтгэлгээтэй болдог болохоор Инээсмэглэсэн
Монголын тухай эрхэм гишүүн маань сонгуулийн сурталчилгаа төдийгөөр
энэхүү загвараа битгий яриад өнгөрөөсэй, хөгжлийн шинэ загвараа олон
нийт, иргэдийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэй гэх бодол төрж байсныг нуух
юун.
Нөгөөтэйгүүр хүн болгон л ярьдаг,
ингэвэл ч хөгжнө, тэгвэл ч хөгжинө гэдэг. Харин хөгжлийн энэхүү шинэ чиг
хандлага олон талын судалгаа шинжилгээг харуулсан, баталгаа нотолгоо
бүхий шинжлэх ухааны үндэслэлтэй байсанд олзуурхаж бидний дунд байгаа
олон төөрөгдлийг арилгаж, олон Монгол залуусын сонорт хүрч, дуу хоолойг
тусгаж, тэдний дэмжлэгийг аваасай гэх чин хүсэл төрсөн билээ.
Эцэст нь: Бид хийж бүтээж, эх орныхоо
ирээдүйн хөгжлийн төлөө өөрийн эрдэм ухаанаар зүтгэж буй хэнийг ч болов
магтаж сайшаадаггүй юмаа гэхэд дэмжиж, өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж
байх учиртай. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн санал санаачлага,
бүтээлч, шинжлэх ухаанч хөгжлийн шинэ хандлагыг ойлгуулах гэж хичээсэн
энэхүү бичлэгийг маань сонгуулийн сурталчилгаа энэ тэр гэх буруу өнцгөөс
харахгүй байхыг мэргэн уншигч танаас хүсье. Баярлалаа.
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх |
Сэтгэгдлүүд
2012-9-25 - Сайн байна уу
Амжилт хүсье. |
Comments
Post a Comment