Хүүхэд нас гунигтай байна.

2012-10-5
2012.10.04ны өглөө 7:10-д ажилдаа яаран автобусанд арай гэж амжиж суулаа. Эцсийн буудлаас явахын сайхан нь өглөөдөө суудалтай. Автобус хөдлөх дөхсөн  болохоор суудал хэдийн дүүрсэн байв. Автобусны арын суудлыг харвал 4 хүн суучихсан дахиад 1, 2 хүн багтаад суучих боломжтой зайтай байв. Суудал дээр сууж тухлах дуртай болохоор гүйж очоод суухаар завдлаа. Сонирхолтой нь суудал дээр сууж байсан 30 хүртлэх насны эмэгтэй их л хөдөлж ядаад намайг суулгах дургүй байгаа бололтой. Уг нь бүгд л автобусанд явж байгаа юм чинь зайтай байхад суудал гаргаад өгчихөж юу л болов гэж бодлоо. Тэр үедээ уур дүрс гээд явчихлаа. Гэрт нь ороод сандал өгөөч гэж хэлж байгаа бол тэр уурлах, дургүйцэх нь түүний л хэрэг. Харин нийтийн үйлчилгээний газар хэн нэгэн өөрийнх нь эзэмшлийг хэрэглэж байгаа адил хандаж болно гэж үү? Шинэ өглөө эхэлж байхад гэж бодоод би ч чимээгүй гаргаж өгсөн зайд нь хавчигдан суулаа.
Эмэгтэйн хажууд 4, 5 –р ангийн болов уу? гэмээр хүү утсаараа оролдон суух. Кондуктар мөнгө хурааж бид ч мөнгөө өгчихлөө. Харин эмэгтэй цүнхэндээ ямар нэг юм хайсан бололтой, цүнхээ уудалсаар л бас амандаа ямар нэг юм үглэнэ. Удалгүй нэг жижиг түрүүвч гаргаж ирээд автобусны мөнгөгүй болчихож, намайг чадаж байгаа юм байхдаа гэж үглэсээр. Кондуктар - Аль хэдийн орж ирчихээд мөнгөө бэлдэхгүй энэ тэр гэсээр урагш явлаа. Эмэгтэй – Автобусны мөнгө алга. Чамд хэдэн төгрөг байгаа билээ гэж хүүгээс асуув. Хүү – 1500  гэж хариулав. Мөнгө байхгүйгээ батлах гэж эмэгтэй хүүд цүнхээ өгч энэ хар юу ч алга гэж зандрангуй хэлэв.
Кондуктар энэ арын эмэгтэй мөнгөө өгөөч, ямар удаан юм энэ тэр гэж яаруулна. Эмэгтэй утсаараа хэн нэгэн лүү залгаж байгаа бололтой, кондуктарыг анзаарсангүй – Чи надад автобусны мөнгө ч өгөхгүй баяжихыг чинь харна даа. Чи мөнгөө тэр Я...нууддаа мөнгө өгөөд л байдаг гээд урсгаж өглөө. Хүү ичсэн бололтой ээжийгээ нударч, дургүй нь аргагүй 1000 төгрөг кондуктарт гарган өглөө. Хүү тэр даруйд ангийнхаа хүүхэд лүү утсаар ярьж би өнөөдөр хичээлдээ очиж чадахгүй нь намайг аргалчихаарай гэж хэллээ. Багшийн  авчир гэсэн мөнгийг ээжийнхээ автобусны мөнгөнд өгснөөр хүү мөнгөгүй болж, хичээлээ тасдахаар шийдсэн бололтой.
Яг үнэндээ ээж хүү хоёр автобусны мөнгөө өгөхгүй, кондуктар тэднийг загнаж байхад шууд л мөнгийг нь өгчихмөөр санагдсан. Гэхдээ хуруун чинээ хүүгээ савсал хийн загнаж, олон нийтийн унаанд эзэн аятай сууж, бусдыг хүндлэх сэтгэлгүй эмэгтэйг хараад өгмөөргүй санагдлаа. Харин тэр хүүг бодоод өрөвдөх сэтгэл төрж байлаа. Эцэг, эх хоёрын таарамжгүй харилцаа, санхүүгийн боломжгүй байдал хүүгийн хичээлээ таслах шалтгаан нь болж, бас тэдний таарамжгүй харилцаанаас ичих, бухимдах нөхцөл бүрдэж байна. Эх орны ирээдүй болсон олон хүүхэд ийм л гэр бүлд хүмүүжиж байгаад зүрх зүсэгдэх шиг болов.
Асуудал үүгээр дууссангүй. Цонхны хажууд сууж байсан залуу босоод явлаа. Хүү цонхны тийш сууж, зогсож явсан эмэгтэй зайнд нь суух гэтэл эмэгтэй хүүгээ загнаад нөгөө эмэгтэйд мөн л суудал тавьж өгсөнгүй. Тэр эмэгтэйтэй хэрэлдэн, хүүгээ загнав. Яагаад ийм хатуу, яагаад ийм харилцаагүй байгаа юм бэ? гэж асуумаар бас ганц хоёр үг хэлчихмээр санагдав. Гэхдээ би юу ч хэлсэнгүй зүгээр л ажигласан. Энэ ажиглалт тэрхэн хугацаанд маш их зүйл бодогдуулж, санаа зовниож, өглөөний эрч хүчийг маань сорох шиг болов.
Бидний эргэн тойронд ийм асуудалтай олон гэр бүл амьдарч байна. Хамгийн гол нь эцэг, эхийн харилцаа, ёс суртахууны доройтлоос хүүхдүүд хохирч, хүүхэд нас гунигтай гундуухан байна. Тэд бусад хүүхдүүдтэй адил сэтгэл хангалуун тоглож наадан, сурч боловсорч чадахгүй байна. Үүнийг энэ мэт эцэг, эхчүүд анзааралгүй өнөөдөр маргаашийн хэрүүл дунд өчүүхэн бяцхан үрийнхээ нүднээс нулимс унагаж байгаад харамсан өгүүлэх юун.


засварлах
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд
2012-10-5 -
Бичсэн: хундага IP: 49.0.156.160 Монгол
тэр хүүд сэмээрхэн 1000 төгрөг өгчихгүй дээ
. Шууд холбоос . Засах . Устгах
2012-10-10 -
Бичсэн: Nyamsuren IP: 119.40.101.94 Монгол
sleepy eejiigni bodhoor gojuud zan hodlood ogmoorgui sangdsan yumaa 1ontsgui sanagdsan
. Шууд холбоос . Засах . Устгах
2012-10-10 -
Бичсэн: doogii (зочин) IP: 203.91.112.12 Монгол
uneheer unen shuu huuhediin ireedui iim har baraan bna geheer l orovdood bdiin...
. Шууд холбоос . Засах . Устгах

2012-10-17 -
Бичсэн: Nyamsuren IP: 119.40.101.94 Монгол
tmshuu
. Шууд холбоос . Засах

Comments