2011-12-29
Амьдралын
түүхийг бичсэн нэгэн он алслан одлоо. Шинэ сэтгэлгээ, амьдралын шинэ
хэв маяг, шинэ хайр дурлалыг дурсамж болгон үлдээсэн энэхүү он миний
амьдралд томоохон өөрчлөлт, хөгжлийг дагуулсан билээ.\Энэ зуур та ч
гэсэн энэ оны гаргасан ололт амжилтуудаа нэхэн санана уу?\
· Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
· Айсуй цагийн эзэн оны шилдэг оюутнаар шалгарч
· Монгол Улсын Их Сургуулийн дипломыг Монгол Улсын Их Сургуулийн шилдэг оюутан гэх тодотголтойгоор өвөртлөж
· Ажилтан ангийн эгнээнд шилжиж
· Зориг сангийн Байгаль орчны Залуу манлайлагч хөтөлбөрийн оролцогчоор шалгарч
Амьдрал
маань адал явдал, хөгжил дэвшлээр дүүрэн өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө
үзэл бодлыг илэрхийлэх нөхцөл боломж бүхий энэ он инээд баясал, дурсамж
дурдатгал, амьдралын шинэ боломж нөхцөл бүхнийг нээж өгсөн болохоор
миний сэтгэлд хэзээд тодхон үлдэх болно.
Байгаль
Орчны Залуу Манлайлагч Хөтөлбөрийн хүрээнд Зориг сан болон Залуу
манлайлагч хөтөлбөрийн оюунлаг залуустай шинэ жил тэмдэглэлээ. Энэхүү
шинэ жил дээр Улсын Их Хурлын гишүүн хатагтай С.Оюун ирж үг хэллээ.
Тэрээр
- Та бүхэн нүдээ аниад оны онцлох гурван
зүйлээ бодно уу? Мэдээж хүн болгонд олон зүйлийн өөрчлөлт гарсан байгаа
байх. Одоо 2012 онд хийх, хүрсэн байх гурван зүйлсээ бодно уу? Хүн ер нь
өөртөө ингэж зорилго тавих ёстой хэмээн өгүүлсэн юм.
Үнэхээр
л шинэ он гэж шинэ жилийг хоног тоолан хүлээж, юунд ч юм тэмүүлдэг шүү
дээ. Хүсэн хүлээсэн шинэ он гарахад амьдрал урьдын адилаар л үргэлжилж
байдаг. Тиймээс шинэ амьдрал, шинэ оныг бүтээгч нь зөвхөн та юм гэдгийг
сануулахыг хүслээ. Хэдий цаг хугацаа явж, он он алслан одсон ч амьдралын
удирдагч, өөрчлөгч нь гагцхүү чи, бид, та билээ. Тиймээс урам зориг,
урт хүлээлт болон айлчлан ирж буй шинэ оны удирдагчид нь утга учирт
амьдралын эзэн та байх болно. Ийнхүү эзэн нь байхын эх сурвалж нь хичээл
зүтгэл, хөдөлмөр, шинэ санаачлага юм.
Цасан шивнээ хайр дагуулах шинэ он
Цагаан өвөөг ажилд оруулах шинэ он
Бэлэг боож битүүхэндээ хүлээх шинэ он
Нас нэмж боломж ирэх шинэ он
Намайг хүмүүжүүлж, сэтгэл хөглөх шинэ он
Иймийн учир ирэх он
Хүрэх зорилго тань таныг хөтөлж
Хөдөлмөр зүтгэл тань таныг хөглөж
Хүсэл мөрөөдөл тань биелэх болтугай гэсэн гэгээн ерөөлийг сүүн цацалтай адилтган өргөе.
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх |
Сэтгэгдлүүд
2011-12-30 -
myndag yumaa amjilt hvsie |
. Шууд холбоос . Засах . Устгах |
2012-1-5 -
erch huchtei ohin shuu amjilt |
. Шууд холбоос . Засах . Устгах |
2012-1-5 - Bayarlalaa
. Шууд холбоос . Засах . Устгах |
2012-3-26 -
ymar mundag ym bee. amjilt husey ulam ihiig iluu ihiig buteegeerei mundag ohin min itgj bga shu http://www.blogmn.net/chimeglel/images/XOLncK1249998722.jpg |
Comments
Post a Comment