2011-11-16
Цас зөөлхөн хаялсан өвлийн орой сургуулиасаа гаран
алхлаа. Цэвэр агаар хамар цоргин ууршиж сэтгэл минь хэзээ ч
байгаагүйгээр сэргэх шиг. Цас бударсан энэ намуухан орой хөл хөдөлгөөн
бүхий их сургуулийн гудамж нам гүм. Хаа нэгтээ хоёул, гурвуулаа
хөөрөлдсөн залуус алхана. Хүний амьдрал хүн гэдэг хэн нэгнийг үгүйлэх,
хэн нэгнээр дутах бас зөвхөн өөртэйгөө ярилцмаар, өөрийгөө чагнамаар үе ч
бас байх аж. Юунд ч яараагүй, юунаас ч болж санаа зовниогүй сэтгэл минь
уяхан зөөлөн, намуун, ширхэг бүрээрээ миний гунигийг үргээсэн цав
цагаахан, хэн ч гишгээгүй цастай юутай адилхан санагдана вэ? Эргэцүүлэн
бодох, эргэн харахад энэ амьдрал минь дэндүү эрхэм хийгээд эгээ л
санаашраад үлддэг, сэтгэл хөдлөөд догдолдог, нулимс унагадаг, намайг
хөглөдөг, надаар тохуурхдаг, нараа тусгадаг таашгүй, тайлагдашгүй ертөнц
ажээ.
Будрах цасны зөөлөн шивнээнд бүсгүй заяа минь сэтгэл алдарлаа
Бурхан хайрын гэгээн ертөнцөд будрах цаснаар ганцаар аяллаа
Сэтгэл эмзэглүүлж, орхиод одсон залууг
Санааны үзүүрт эргэн дурсахад
Цастай үдшийн сэрүүхэн агаар
Нүүр илбэн хацар жиндүүллээ
Шинэхэн гарсан цасны мөрийг
Залуу насныхаа дуртгалтай мөнхөлж
Шинэ амьдралын ирээдүй өөд
Зоригоо чангалан урагш тэмүүллээ хэдий тийм ч...
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх |
Сэтгэгдлүүд
2011-11-16 - like
like |
. Шууд холбоос . Засах . Устгах |
2012-1-5 - Bayarlalaa
. Шууд холбоос . Засах . Устгах |
Hi dear,
ReplyDeleteI Think is a Very Good Unique Post. i am Waiting For Next Post.
Thank you