2011-1-17
Энэ
л амьдралын он жилүүдэд хуучин бүхэн шинээр солигдож, шинэ бүхэн
өмнөхийн үргэлжлэл болдог жамтай аж. Өнгөрч буй 2010 оныг үдэхэд нэг л
сонин байлаа. Яагаад ч юм ийм хурдан уу?хэмээн асуумаар санагдаж, хааяа
бүр дэндүү гунигтай байсан. Ажил хөдөлмөр, хичээл сурлагын их амжилтын
жил байсан болохоор ийнхүү хоргодсон юм болов уу гэж бодож байлаа.
Гэхдээ өнгөрсөн бүхэн өнгөрснөөрөө үлдэж, өнөөдрөөс шинэ түүх эхэлж
болохоор 2011 оныг амжилтын оныг амжилтын жил, хөдөлмөрийн жил болгоно
гэж өөртөө амлан урам зоригтойгоор угтан авлаа. Гунигтай, жаргалтай,
азтай, дурлалтай, дурсамжтай 2010 онд миний амьдралд үсрэнгүй гэмээр
олон өөрчлөлт гарсан. Оюун санаа, итгэл үнэмшлийн их амжилтыг дагуулсан
энэ л онд Монгол орны баруун бүсийн аймгуудаар явж, МУ-ын Ерөнхий сайд,
Зориг сангийн тэтгэлэгт
оюутнаар шалгарч, “Хануйн голоо хамгаалахад бидний оролцоо” төслийг
санаачлан хэрэгжүүлж, оюутнуудын дунд зохиогддог эссэ, илтгэлийн цөөнгүй
тэмцээнд эхний байруудад шалгарсан.
Гэрэлт ирээдүй ирээдүйн эхлэл шинэ он
Гэнэхэн насны минь үргэлжлэл шинэ он
Зүрх аргадах хайр шинэ он
Зөвхөн амжилт дагуулах шинэ он
Нулимс жиндээж хайр аргадах
Нууцхан шивнэж, зүрх гижгэдэх
Хүсэл шивнэж ирээдүй зөгнөх
Хамгаас сайхан шинэ он...
Сэтгэгдлүүд
2011-1-17 -
shine onii mend l gehees yamar aimar oroi iim yum bichdiin |
. Шууд холбоос . Засах . Устгах |
2011-1-17 -
amjilt Зассан: ch_nyamka хэзээ: 2011-1-18 01:29 |
. Шууд холбоос . Засах . Устгах |
2011-1-18 - bayarlalaa
harin tmee niitleh gej yawsaar bgaaaad zondoo udlaa yamarch gesen minii blogoor zzochilson ta buhendee bayarlalaa |
. Шууд холбоос . Засах . Устгах |
Comments
Post a Comment