ҮР ХАРАМ /туужийн түүврийн тухай/ хийгээд ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Үхэхэд үр харам гэж Монголчууд бид ярьдаг билээ. Үр хүүхдийнхээ төлөө л амьдарч, тэднийхээ аз жаргалын төлөө цаг наргүй сэтгэлээ харамгүй чилээдэг эцэг эхчүүдийн сэтгэл дундаршгүй юм. “ҮР ХАРАМ” энэ үгсийг уншаад эцэг, эхийн хүүхдээ гэх нандин сэтгэлийн тухай юм байна даа гэсэн анхны сэтгэгдэл төрөх нь лавтай. Зохиолч Т.Бум-Эрдэнийн “Үр харам” туужийн түүвэр ийнхүү нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. Дотор нь багтах туужуудын нэрс ч бас нэлээдгүй өвөрмөц болохоор юунд хөтлөх болдоо гэсэн нууцхан хүлээлт байлаа.


Туужийн түүвэрт “Улаан цохиотын цуурай” \залуусын хайр сэтгэл\, “Үр харам” \эх үрийн нандин холбоо\, “Нурам”\ гал хамгаалах ажилчдаар төлөөлөн өнөөгийн хүмүүсийн ажилдаа хандах хандлага, мөнгөний төлөө ховдог сэтгэл сэтгэлээр байгаль орчноо сүйтгэж байгаа\, “Хувь заяаны хэлхээс”\ариун нандин хайр сэтгэл хувь заяаны эрхээр салан замхарч байгаа\ зэрэг агууламжийг багтаажээ. Ямартай ч энэхүү номыг уншаад дуусахад тун дажгүй шүү, тууж гэдэг хэлбэртээ баригдаад ч тэр юм зарим санаанууд тун баяжилтгүй мэт санагдсныг эс тооцвол. 


Сүүлийн үед цөөнгүй уншигчид аль болох олны анхааралыг татаж, уншигчдыг байлдан дагуулж буй номыг уншихаар тэмүүлж байгаа. Тэдгээр уншигчдын нэг нь би. Гэхдээ заавал олны анхаарлыг татаж буй ном гэж туйлширалгүй гайгүйхэн бичлэгтэй бол “Үр харам” гэх мэтийн зохиолыг уншихад хорвоо ертөнц бас л өөр өнгөтэй харагдаж байлаа. Дээрээс нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд...блогийн уншигчдадаа энэхүү номыг санал болгож байна.

Comments

Post a Comment