МУХАР ХУЖИРТ – МОНГОЛЫН ДАЛАЙН ЭРЭГ

Хүмүүс рашаанаас ундрах боргион дээр оочерлон зогсоно. Хөгшин залуугүй нимгэн хувцастай. Боргионоос гарч ирсэн хэсэг нь биеэ хатаан зогсох, гүйх. Харин боргионд орохоор оочерлон зогсож хүмүүс боргионд орохдоо халширч, айж байгаагаа дэмжин урамшуулах, дахиад хэдхэн секунд гэхчилэнгээр бие биенээ дэмжих халуун сэтгэлийн дөл гялалзана. Энэ бол Архангай аймгийн Цэцэрлэг суманд орших Мухар Хужиртын рашаан дээрх үйл явц.

                                    Амрагчид боргионд оочерлож байгаа нь 

Угтаа рашаанд цөөн явсан надад Архангай аймгийн Цэцэрлэг суманд орших Хужиртын рашаан дээр очсон эхний өдрүүд их л шинэлэг байлаа. Би лав ингээд боргионд орох гээд зогсож чадахгүй ээ гэж бодож байсан бол явах дөхөөд ирэх үед боргионд цохиулчих юмсан гэсэн туйлын хүсэл төрсөн юм. Байгаль эхийн ундарга болон гарч буй аливаа өвчлөлийг анагаах, өвчин тусахаас сэргийлэх их увидастай рашаан, түүнээс боргилон буй боргио нь туйлын хүндэтгэлт ундаа ажээ. Тийм ч учраас Монголчууд маань эртнээс рашаанаар ундаалж, рашаанаа хүндэтгэн хүртэж ирсэн учиртай аж. Хүүхэд багачуудын эрх чөлөөт аз жаргалын дуун, хөгшид ахмад хэн бүгдийн рашаан минь гэх ариун сүслэл дор олон хүн энэхүү рашааныг ууснаар сэтгэл санаа болон бие махбодиороо илааршиж байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Цэцэрлэг суманд орших Мухар хужиртын рашаан нь мэдрэлийн рашаан хэмээн нэрлэгддэг. Энэхүү рашааны оршин буй газар нь шашин номын өлгий болсон сайхан нутаг юм. Заяын гэгээний өлгий нутаг ба Сайнноён хан аймаг нэртэй байх тэр үеэсээ нутаг усандаа эрдэм соён гэгээрлээрээ тэргүүлдэг байсан тухай түүхэнд тэмдэглэгджээ. Энэхүү Заяын гэгээний өлгий нутгийн оюуны өв их соёл, шашны зан үйлийг үргэлжлүүлэн яваа миний аавын талын Тоомоо удмынханы үр хүүхдүүдээр бахархах сэтгэл аргагүй төрж байлаа.


                             Мухар Хужиртын рашааны дээр барьсан суваргууд

Мөн онцлон дурдахгүй байхын аргагүй нэг сайхан үйл ажиллагаа бол рашааны Дорж хэмээн алдаршсан эмчийн явуулж буй олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад оруулж буй үнэт үйлс. Өглөө тогтсон цагт цагаан хоолойгоор “дасгалдаа гараарай” гэж хангинах нь хүүхдийн зуслангийн өглөөг сануулах мэт. Бидний үзэх дуртай “Шинэ үсгийн багш” кинон дээр Тулгаа хүү бригадынханд үсэг бичиг заадаг шиг л Дорж эмч хүмүүсийг хөдөлгөөнд уриалж, өөрөө дасгалуудаа төвөггүйхэн хийж дасгал хийхээр цугларагсдыг шогшруулна. Хурсан олон дасгал хийж байхдаа “өө, яаж ингэж хийдэг байнаа” “бүр хөшчихсөн юм байна л даа” гэх үгс байнгын унагана. Энэ бол бидэнд хөдөлгөөнд дутагдаж, хөшиж буйн шинж аж. Хориод жил рашаан дээр энэхүү идэвх санаачлагыг өрнүүлж буй тэрээр ганц удаад ч эмнэлэгт хэвтэж байгаагүй, хөнгөн шингэн ахмад байна лээ.
                                   Дорж эмчийн удирддаг өглөөн дасгал 

 Ийнхүү Мухар Хужиртын рашааныг зорин очсон хэнд ч нүд баясгаж, сэтгэл сэргээх үйл ажиллагаанууд байгааг дурдая.



Comments

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    เว็บไซต์:

    ReplyDelete

Post a Comment