OCTOBER SURPRISE



Толгойд олон бодол эргэлдэн хэрхэхээ мэдэхгүй зог тусах шиг тэр л “мэдрэмж”:
<< ...Тэгээд түүний харцнаас,
      “Чи бидэн хоёр хамтдаа үүрд жаргах байж дээ” гэсэн зүйлийг уншсан билээ>> хэмээн өндөрлөх алдарт зохиолч Ф.М.Достоевский-н “Дорд үзэгдэгсэд” романыг уншаад төрөв.
Д.Норов гуайн “Мөнхийн дуудлага” туужид гардаг “Мөн ч их хүлээсэндээ гэж ээж хэлээрэй” гэдэг үг уншигч, үзэгчдийн сэтгэлд хадгалагдан үлдсэн байдаг бол ...“Түүнийг зүхэж байна” гэсэн үг энэ романы хамгийн жинтэй үгсийн тоонд орох болов уу?
Монгол хэвлэлд зориулсан хэсэгт Ф.М.Достоевский энэхүү романаараа тухайн үеийн Петрбургийн амьдралыг “сайн, муу явдалтны хоёр туйлыг илэрхийлэх үйл явдлын явдлын хоёр гол шугам бий” гэж дурдсан байдаг. Зохиол Николой Сергеич өвгөний гэр бүл болон ноёны гэр бүлийн хурц зөрчлийг, тэдний хүүхдүүд болох Алеша, Наташа нарын бүтэлгүй хайр дурлалаар өрнөх хэдий ч бяцхан охин Нелли, түүний ээжийн өрөвдөлтэй хувь тавилан, охиндоо орхигдсон өвгөний ахуй амьдралыг зохиолоос салгаж ойлгож болохгүй.
Нелли, Неллигийн ээж, Наташа нар бол бүтэлгүй хайр дурлалын золиос болсон эмэгтэйчүүдийн содон дүр. Тэр дундаа Наташа-гийн бүтэлгүй дурлал, дурлалт залуугийнх нь шийдвэргүй байдал эмэгтэйг өрөвдөлтэй, хүлцэнгүй орхигдсон нэгэн болгон харуулжээ. Харин Нелли бол хамтын амьдралдаа хариуцлагатай хандаж чадаагүй томчуудын золиос болсон дүр.
...Нелли хэзээ нэгэн цагт ийм хүмүүстэй учирна гэж бодоогүй, хүмүүс өөрт нь ийм сайн болно гэж санаагүй явжээ. Би түүний хорсолд нэвчсэн зүрх дэвтэж, сэтгэл санаа нь бид бүгдэд нэгдсэнийг баярлан үзлээ...
                                                Ф.М.Достоевский-н “Дорд үзэгдэгсэд” роман, 395-р тал
Зохиолч Петрбургийн амьдралын сайн, муу-хоёр туйлаар хүн төрөлхтний асуудлыг хөндснөөрөө зохиол нь ийн урт насалж байгаа буюу...


Comments

  1. Its wonderful as your other articles, regards for posting .

    ReplyDelete

Post a Comment