АМЬДРАЛААС ТӨРСӨН АМЬД ҮГС БУЮУ “МОРИН УРУУЛ”-ААС ИШЛЭХ НЬ

...Хаа сайгүй л байгалийн гэнэтийн үзэгдэл болж байгаа бололтой. Гэхдээ Хүдрэнгийн голд зуны дунд сард цас орсон тухай хэн ч, хэзээ ч сонин болгож ярихгүй нь л жаахан гунигтай аж. Энэ уудам дэлхий ертөнцийн түмэн үйл дунд ертөнцийн буйдад орших Хүдрэнгийн голд болж байгаа үйл явдал ер өртөхгүй байлгүй дээ.
                                                           \137-р тал\
...Ер нь хүмүүс ажил албаа дөнгөж эхэлж буй залуу хүнд эсгэвээс олон жил ажиллан насны царигаа элээж буй настай хүн хоёрт хатуу ханддаг юм шиг ээ.
                                                           \189-р тал\

...Хүн өөрийнхөө нүдээр л ертөнцийг харж, өөрийнхөө чихээр хорвоогийн чимээ анирыг сонсдог. Тийм болохоор бусдын харсныг би хараагүй учир худлаа гэх хэцүү. Яг үүн шиг бусдын хараагүйг чи харсангүй гэж буруутгах ч хэцүү юм даа. Хүн бас өөр өөрийнхөө л амьдралаар амьдардаг. Хүний амьдралыг хөндлөнгөөс заах гээд байх хүмүүс яасан ч олон байдаг юм бэ дээ.
                                                           \286-р тал\
...Ер нь хорвоо ертөнцөөс хүмүүс буцахын тоолонгоор хэчнээн ч үлгэр, домог үгүй болж байгааг хэн мэдэх билээ. Ингэхлээр амьд бие махбодод байтугай үлгэр домогт ч гэсэн сүүлчийн амьсгал байдаг бололтой.
                                                          \276-р тал \

Comments